С.Баяр: Монголын иргэдийн асуудал тун чухал

img

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Монгол Улсын Ерөнхий сайдад хандан  "Хөвсгөл аймгийн Ханх хилийн боомтын ангиллыг олон улсын болгон өөрчлөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ажлын явцын талаарх асуулга" тавиад байсан. Тэгвэл өчигдөр хариуг өглөө. Гэхдээ Гадаад харилцааны сайд Г.Занданшатар уг асуулгад хариулсан юм. 

Хуралдаа, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга А.Лхагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг, Гадаадын иргэн, харъяатын эрхлэх газрын дарга Д.Мөрөн, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын Хилийн боомтын бодлого хариуцсан тасгийн дарга Д.Ганболд, Гаалийн ерөнхий газрын Зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэн нар байлцаж оролцсон. Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд, Ц.Сэдванчиг, Р.Амаржаргал, Н.Энхболд, Р.Гончигдорж, С.Баяр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулж, нэмэлт тайлбар өгсөн юм. Оросын тал зэрэглэлийг нь унагаад явсан, манай тал ч хариу арга хэмжээ аваад бүтэхгүй байгаа энэ боомтын асуудал зөвхөн манай тойргийн асуудал бус Монгол Улсад хэрэгтэй, Хөвсгөлийн тэр хавийн иргэдэд тун ач тустай асуудал байгаа юм гэдгийг Ц.Сэдванчиг гишүүн онцлоод, тэнд ажиллаж байгаа төрийн албадын уялдаа холбоо тааруу, хэдэн тийшээ харсан амиа аргацаасан байдал нь ажлын үйл явцад нөлөөлж, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаад санаа зовниж буйгаа хэлсэн.  Мөн Оросын тал асуудалд маш хүндрэлтэй ханддаг, монгол иргэдэд дарамттай хандаж, чирэгдэл бэрхшээлтэй үйлчилгээгээ явуулдаг талаар иргэд гомдол санал ихтэй байдаг юм билээ гэж байв. Мөн түүний санаачилгаар 2009 онд хоёр тал нэг уулзалт хийсэн боловч баахан амарч, идэж ууж аваад хоёр тийшээ одсон тухай нутгийн иргэд ярьсан гэж хэллээ. Тус боомтын дэд бүтцийн талаар энд нэлээд хөндөгдлөө. Оросууд болохоор асуудлыг баримттай тавихыг манай талаас хүсдэг гэдгийг хуралд ирсэн мэргэжилтнүүд ярьж байв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Баяр, боомтын ангилал гэж яриад байна, үүнийг өөрчлөх боломжтой юм биш үү гээд, энэ боомт улирлын чанартай тул тийм байдалтай болгох нь зүгээр гэсэн. Тэрээр, Монголын иргэдийн асуудал тун чухал. Үнэндээ хоёр талыг л бараг царайчилж амьдардаг улс тэнд байгаа. Гэтэл Хатгалд захын чавганц англиар яриад хоолоо олж идэж байгаа харагддаг гэсэн юм. Ер нь аялал жуулчлалыг нь дэмжих, цогцолбор боомт болгох тал дээр анхаарах хэрэгтэйг мөн онцолсон. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэ асуудалд Гадаад харилцааны сайд анхаарал хандуулж, санаачлагатай ажиллахыг эцэст нь хүссэн. Мөн боомтын дэд бүтцийн асуудалд УИХ-ын гишүүд анхаарал хандуулж, зам тавих асуудлыг эхлүүлж байгаа талаар хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ya learn soemtnihg new everyday. It's true I guess!
2011-12-30
At last! Someone with real epxeirste gives us the answer. Thanks!
2011-12-30
Баяр ч гайгүй хүн шүү
2011-11-18
харин тийм 7 сарын 1, 5 хүний амь гээд л
2011-10-25
tiimee Bayr shig udirdagch odoohondoo alga da
2011-10-17
Bayariig mash iheer demjdeg!!! iim l hun mongold heregtei dee...
2011-10-14
bayar shig ylstorch ardchilsan namd ch ardiin namd ch odoohondoo alga sedwanchig chi jaal jum syrj awaarai jargaliin nowsh chamaig hun myytai gej bas haramch hahir gedgiig chini medne dee medne
2011-10-14
At last! Someone with real epxeirste gives us the answer. Thanks!
cham shig mald hyazgaar nytgaas torj hotgoid yhaanaar ylstor hiisen mongoloo ood ni tatsan bayar shig hunii hiisniig oilgoh yhaan dytna za dyygui amidar chadahgui bol uh za
2011-10-14
ENE HEDEN DEEREMCHIN ALUUURCHID HOVSGOLD IH HAIRTAI BOLJEEE ENDEES IREH 4 JILD ORDOND VLDECHIH NVH SVB OLJ HARSIIM BAIHDAAA BAYR ALKASHJ MONGOL TORD DAHIJ BVV GAI BOL CHAMAAR HEN CH OROLDOHGVI IDSEN UUSNAAA TSUSLAAAD HARSAN ZVGRVVGEE TONOILJ VZ ERH MEDELTEI BAIHGVI BOL DEELEE NOMORCH MAGADGVI GEJ AIGAAD BAINUUUU AIN
2011-10-13