Хүнд суртал чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг уриалав

img

Дорнод аймгийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний тасгаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6, 24.7 дахь заалтуудыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн нэг ойлголттой болох  “Нэг асуулт- Нэг хариулт” сэдэвт хэлэлцүүлгийг татварын улсын байцаагч нарынхаа дунд 2012 оны 1-р сарын 04-ны өдөр зохион байгуулжээ. Энэ хэлэлцүүлгээр  хувь хүний орлогын албан татварын тайлан хүлээн авах, хөнгөлөлт, чөлөөлөлт тооцоход тасгуудын чиг үүрэг оролцоо болон хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна. Мөн байцаагч нартаа хандаж Татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх, соёлтой харилцааг эрхэмлэн ёс зүйтэй харьцаж, татварын зөвлөгөө сурталчилгааг үнэн зөв, ил тод хүргэж ажиллахыг  уриалсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ