Гацууртад онц байдал зарлах уу?
2015-12-18

Сэлэнгэ аймгийн Мандал суманд онц байдал тогтооход хүрлээ. Мандал суман дахь Гацууртын ордод хүний амь нас хохирсон ноцтой хэрэг саяхан шил даран гарсан. Тэгвэл Гацууртын ордыг зорих нинжа нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нар хүчин мөхөсдөхөд хүрч байгаа мэдээллийг прокурорын байгууллагаас өглөө. Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Гацууртын ордод гарсан хэрэг зөрчлийн тохиолдолд судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд гар аргаар алт олборлогчдын хол­богд­сон гэмт хэрэг, захир­гааны зөрчлийн тохиол­дол 28 бүртгэгдэж, дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Гацууртын ордод зөвхөн орон нутгийнхан ирээд зогсохгүй Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Төв зэрэг зэргэлдээ аймгуудаас болон бусад аймгаас ч ирж буйг орон нутгийнхан хэлж байна. Нутаг нутгаас ирсэн иргэд наад зах нь архидан согтуурахаас эхлээд хоорондоо муудалцаж, алт ухах газар булаацалдан хүйтэн мэсээр нэгэндээ халдахдаа тулж байгаа аж. Сар гаруйн өмнө 28 настай Б алт олборлож байсан нүхээ булаалцалдан 50 настай хөгшнийг хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн хоёр хүн шороонд дарагдаж хорвоог орхисон нь саяхны явдал. Ажил амьдралаа дээшлүүлж, орлоготой болохоор очсон хүмүүсээс бусдад хорлогдож, зарим нь шоронгийн хаалга татах болж байна. Уг нь орон нутгийн зүгээс 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө гарган харуул хамгаалалт тавьж байгаа ч дийлдэхгүйд хүрснийг зөвхөн цагдаа нар ч биш сумын удирдлагууд хэлж байна. Удалгүй онц байдал зарлахад ч хүрч мэдэхээр болжээ.

 

Харин нөгөө талд сум орон нутгийн уугуул иргэдийн хувьд ч байдал сайнгүй байна. Алтны төлөө хаа холоос ирсэн нинжа нарын хөлд нутгийнхан өртөж мэдэхээр байна. Бас дээрээс нь Ноён уулын орчмын байгаль орчин, түүх соёлын дурсгал тэдний хөлд устаж үгүй болох вий гэсэн болгоомжлол нутгийнханд байна. Учир нь тэнд олон зуун хүн байгаа учраас нутгийнхан хяналтаасаа алдаж эхэлж байна. Дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Төр засгийн ямар ч бодлого хэрэгжихгүй байгаа, хэрэгжүүлэх шийдвэр ч гараагүй байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлсээр байна. Гацууртын ордыг хэрхэх тухай асуудлыг яаралтай шийдэж өгөхийг  төр засгаас нутгийн иргэд төдийгүй олон нийт хүсч байна.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гацууртын ISIS юм биш үү наадуул чинь
2015-12-19
нинжа:
Нөгөө л жагсаад л байсан нөхөд бүгд байхгүй тэд нар өөрсдөө өгдөөж өгөөд өөрсдийн хүнээ оруулаад баахан алт ухаад мөнгө олоод яваад өгдөг.үүнийг төр хэлэхлээр төрийн буруу гэээд байх юм. Нэг компанид өгөөд татвараа ааад сууж байхад аюулгүй ажилгаа өндөр шү дэ хүмүүс албаар турхирж байгаа юм айхтараа нинжа айхтар
2015-12-18
Zochin:
Негее айхтар эх орончид популизм хийгчид цаашлаад орд газрыг еерийн болгох сонирхолтой тереер халхавч хийсэн булэглэлууд эцэс тегсгелгуй энэ дайн хэзээ дуусаж жирийн монгол залуучууд ажилтай амьдралтай болох юм болдоо...яана даа...
2015-12-18
zichin:
nuguu uynga,bosoo barzaak,yaridag buxchuud ochij zoxitsuul jinxene ayul bolj bna tsaanachin
2015-12-18