М-Ти-Эс-ийн Ширэн бээлийтэн өнгөтэй байна
Оюун ухаан, хүч хөдөлмөр , гүйлгээ ухаан гээд бүхий л боломж бололцоогоо дайчилж хөлсөө дуслуулдаг хүмүүс бол тамирчид. Тамирчдын хөлс хөдөлмөрөө дуслуулан байж гаргасан амжилтыг үнэлэх үнэлгээ нэг үеэ бодвол харьцангуй сайжирч тамирчид ч аль нэг компанийн харяъалалд ордог нь тэдний ажил амьдралын баталгаа болдог. Гэвч сүүлийн үед өсөн дэвжиж байгаа залуу тамирчдад энэ боломж төдийлөн олддоггүй.
Энэ асуудлыг төр засаг бодлогоор дэмжихээс гадна хувийн хэвшлийнхний дэмжлэг туслалцаа нэн чухал байдаг. Тамирчдын тэмцээнд оролцоход хэрэгцээтэй замын зардал, байр, хоол, унааны зардал гэх зэрэг санхүүгийн хүндрэл байнга гарч байдаг. Үүнд дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд ухамсартайгаар ханддаг ивээн тэтгэж тусалдаг болжээ.
Тэгвэл Үндэсний манлай үйлдвэрлэгч М-Ти-Эс ХХК өсөн дэвжиж буй залуу тамирчныг дэмжиж хамтран ажиллаж ирсэн төдийгүй Боксын олон улсын хэмжээний мастер Э.Ундрамыг ивээн тэтгэдэг юм.
Боксын олон улсын хэмжээний мастер Э.Ундрам нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн ба 2005 онд нийслэлийн VI сургуулийг төгссөн. Монгол улсад эмэгтэй боксын төрөл үүсээд удаагүй байгаа ч манай эмэгтэй тамирчид энэ төрөлд ямар авъяастай, зоригтой, монгол эмэгтэй хүний тэсвэр хатуужлийг харуулж чаддаг нь тэдний давуу тал болж байдаг. Тиймээс тамирчдаа дэмжиж тэднийг цаашид улам өсч дэвжих бололцоог хангах үүднээс М-Ти-Эс ХХК нь олон улсын хэмжээний мастер Э.Ундрамыг онцолсон гэнэ.
Э.УНДРАМЫН ГАРГАСАН АМЖИЛТУУД
1. 2009 оны насанд хүрэгчдийн улсын аварга
2. 2010 оны насанд хүрэгчдийн улсын аварга
3. 2010 оны 16 дахь Азийн наадмын мөнгөн медаль
4. 2011 оны CHINA OPEN олон улсын А зэрэглэлийн тэмцээний хүрэл медаль
5. 2011 оны Азийн улс орнуудын жин жингийн шилдэг эмэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдсан олон улсын нэр хүндтэй тэмцээн болох ASIAN CUP тэмцээний мөнгөн цомын эзэн.
6. 2011 оны эмэгтэйчүүдийн боксын улсын аварга.
7. 2011 оны монголын олимпын боксын холбооны шилдэг эмэгтэй тамирчин.
8. Монголын олимпын боксын эмэгтэй шигшээ багийн гишүүн
9. М-Ти-Эс ХХК-ний тамирчин



СЭТГЭГДЭЛ БИЧИХ