Нийслэлийн 8088 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо

img

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлжийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхэлсэн. Тэгвэл өнөөдөр дуусгавар болж, газар өмчлөлийн цахим систем 12.00 цагт автоматаар хаагдлаа.

 

Энэ удаад,  иргэнд газар өмчлөх цахим системд нийт 137 мянган иргэн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 8088 иргэн санамсаргүй тохиолдлоор сонгогдож, сонгосон газраа өмчлөн авах боломжтой болов. Гар утас болон и-мэйл хаягт нь сонгогдсон тухай мэдээлэл очсон иргэн нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн хоёр 7 хоногийн хугацаанд сонгосон байршлынхаа харьяа дүүрэгт өргөдөлөө баталгаажуулах шаардлагатай юм байна.

 

Энэ удаагийн цахим газар өмчлөлд  шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны II хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Уг байршилд хүсэлт олон ирсэн талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэлж байв. Тэрбээр  “Газар өмчлүүлэх ажлыг 3 сарын хугацаанд буюу 90 хоногт шийдвэрлэж өгөх бөгөөд шаардлагатай асуудал гарсан тохиолдолд 28 хоногоор сунгаж газрыг шилжүүлэн өгнө” хэмээв.

 

Энэ онд 52 байршилд таван удаагийн газар өмчлөлийн сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд 920 гаруй мянган иргэн хүсэлт илгээжээ. Үүнээс 76 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болж, 68 мянган нь газраа авахаар өргөдлөө баталгаажуулаад байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ррррр:
Санаисаргүй л гэнэ шүү. Шаадаг гарууд шүү
2015-12-30