Цэцийн гишүүдийн суудал өнцөгдөх нь ээ
2016-01-06

Сүүлийн жилүүдэд УИХ-ын долоо хоног бүрийн хэлэлцэх асуудлын хуваарьт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал байнга багтдаг болсон. Энэ нь ерөнхийдөө УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжтой холбоотой иргэний өргөдлийг ҮХЦ-ийн хуралдаанаар хэлэлцэхэд ихэвчлэн Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гардагтай холбоотой юм. Ийнхүү парламент, Цэц хоёр хоорондоо харшилдсаар хэдэн жилийг үдлээ. Үндсэн хуулийн Цэцийн дээр “хөх тэнгэр” байдаг тул парламент баталсан хууль тогтоолоо эргэн харж, өөрчлөхөд хүрдэг.  

 

Хамгийн сүүлийн олныг анхааралд өртсөн жишээ гэхэд ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор ипотекийн 8 хувийн зээл олголтоо банкууд зогсоож, нийгэмд бухимдал үүсгээд байгаа. Харин парламентчид ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотойгоор “улс төржилтөөс ангид байх ҮХЦ-ийн гишүүд улс төржиж байна” хэмээн шүүмжилдэг.

 

Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, хэлэлцүүлж байна. Уг хуулийн төсөл энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт орно.

 

Гуравхан зүйлтэй энэ хуулийн төслөөр ҮХЦ-ийн гишүүдийн сонгогдох эрхийг хязгаарлаж, тэтгэврийн насыг зааж чангатгах нь ээ. Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй. Цэцийн гишүүнийг 6 жилийн сонгуульт хугацаатайгаар Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх гэсэн 3 суббъектээс нэр дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцэн баталдаг. Ингэхдээ ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдох насны доод хязгаарыг заасан. Харин тэтгэвэрт гарах насны хязгаар хийгээд улиран томилогдох квотыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, нэгэнтээ улс төрөөс хараат бие даасан энэ байгууллагын гишүүнээр төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан, хуульч эрхмүүд сонгогддог. Харин хуулийн өөрчлөлтөөр Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулжээ.

 

Ингэхдээ Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулсан байна. Мөн “Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засч, зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, Цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн татгалзан гарах үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаархи хориглолтыг бий болгоно” гэж тус тус тусгажээ.

 

Хууль тогтоогчид ҮХЦ-ийн гишүүдийн тэтгэврийн нас, хугацаанд нэгэнтээ ойлголцолд хүрчээ. Хууль санаачлагч Үндсэн хуулийн цэцийг Шүүх гэдэг талаас нь хандаж, Дээд шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг насаар нь адилтган тавьсан. Шүүхийн байгууллагынхан Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 60 наснаас тэтгэвэрт гардаг байна. Харин гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар ҮХЦ-ийн гишүүдийг Төрийн албаны тухай хуулиар тэтгэврийн насыг нь тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулинд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” заажээ. Төрийн албан хуулийн эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаагүйгээр 65 насаар тэтгэвэрт гаргана гэсэн зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

 

Мөн хуулиар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг 6 жилийн сонгуульт хугацаатай, 1 удаа улираан томилох заалтыг төсөлд тусгажээ. Дагнасан Үндсэн хуулийн шүүхтэй байдаг улс орнууд ҮХЦ-ийн гишүүдийн томилогдсон хугацаа 9-11 жил байдаг аж.

 

Харин гишүүн Ц.Нямдорж “УИХ-аас томилогдоод ажиллаж байгаа хүмүүсийн 6 жилийн хугацааг дуусгах ёстой. Энэ хууль батлагдсанаар өмнө нь томилогдсон Цэцийн гишүүдийн хугацаа нь болоогүй байхад өөрчлөх асуудлыг хөндөхгүй. Харин хариуцлагын асуудал бол өөр зүйл юм. Нэг зүйлийг цуцлахаар дараа дараагийн асуудлыг цуцлах болдог юм. Улс төрөөс ангид байх албан тушаалтнууд нь улс төрийн айдас нуруундаа үүрээд байна. Төр тогтохгүй байх зүйл хийгдэх гээд байгаа учир санаа зовоод байгаа юм” хэмээн онцолж байлаа.

 

Гэхдээ түүний энэ санал хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь дээрх хуулийн төсөл хэрэгжсэн өдрөөсөө ердийн журмаар мөрдөгдөж эхэлнэ. ҮХЦ-ийн гишүүнээр 20 жил сонгогдон ажиллаж байгаа эрхэм ч байна хэмээн хууль санаачлагч шүүмжилж байсан. Дээр нь Цэцийн гишүүдийн олонхи нь тэтгэврийн насны дээд хязгаарыг давсан бололтой. Эрх баригчид хуулиа хэрэгжүүлнэ гээд хаврын чуулганаар ҮХЦ-ийн гишүүний бүтцэд өөрчлөлт оруулах магадлалтай. Үгүйдээ л Ц.Нямдорж гишүүний “үгийг авдаг” юм гэхэд Засгийн газрын гишүүнийг огцруулах УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, улс төржсөн дүгнэлт гаргасан гэх нэрийдлээр хариуцлага тооцож мэдэхээр байна.

 

Ер нь УИХ-ын батлан гаргасан хуулиудтай холбогдуулан шинэ онд ямар дүгнэлт гаргахаас хамаарч ҮХЦ-ийн гишүүний суудал өнцөгдөж магадгүй юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Нямдорж, Лундээ 2 Цэцэд очих санаатай насыг нь ха:
Торийн Албан хаагчийн хуулийг баримтлана гэнэ уу? Улсын нэр барьж цаагуураа бол гишуунээсээ буугаад тийшээ очих хувийнхаа замыг засч байгаам байхдаа . Заяагуй сувьдаг хогнууд юм даа.
2016-01-07
Довчин:
Юу яриад байнаа Наад банхар Очирбат чинь нэгд гахайлж ханах болсон хоерд сургуульд орох гээд насаа нэмсэн биш харин ч хассан нехер байх шуу! Одоо болоо доо Улстержихеес еер юу ч бодохгуй ! Наадахад чинь монгол улс еор пад байхгуй !
2016-01-06
Зочин:
ene sugar yasan sugarch vlddeggvi gar ve bas l ih idej uuj zuvchuulsan daa odoo hanaagvi yu neg medehed l undur alband ochchihson yvah ym aa hiisen gavisan ym er algaa enee nuhuriig hamgiin tvrvvnd buulgah heregtei shvv
2016-01-06
Zocgin:
Ulsiin baigulaguud ondor nastanguudaa tetgevert gargaachee Zaluuchud bi ajilgui hecuu baina aa
2016-01-06
Зочин:
Зарим хун энэ суудалд суух магад гэж энэ хуулийг гаргажээ
2016-01-06
Зочин:
Untsugduhuus uur yaahav. Naidvartai suudald nasaaraa suulaa geed tomrolgui, jaahan yum unshij sudalj baisan bol haanaas iim yum bolohov. Hohi ni boljee
2016-01-06
zochin:
очирбатыг хамгийн туруунд хеен гаргах хэрэгтэй идэж ханадаггуй ховдгийн гай шуналын тулам. тэр зугээр сууж улсын менге идэж байна
2016-01-06
Зочин:
ООЖООО ЛАВ СУРГУУЛЬД ОРОХ ГЭЭД НАСАА НЭМСЭН ГЭСН. СУГАР БОЛ 65 ХҮРТЛЭЭ ХОЛ ХЭВТЭХ БАЙЛГҮЙ.
2016-01-06