Ц.Элбэгдорж: Шагналд мөнгө дагалдуулахгүй

img

Гэрэл зургийг MPA.MNЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Энэ хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулж, асуултад хариуллаа.  Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ямар медаль, одонг хассан юм бол?

 

-Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.

 

-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?

 

-Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.

 

-Иргэдийн дунд шагналд тодорхойлоод багагүй хугацаагаар буюу хоёр гурван жилээр хариу нь ирэхгүй хүлээж байгаа, Гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Энэ мэт гомдол санал ирдэг үү?

 

-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Нэг сумынх гэхээрээ хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хариуцлагагүй хандлага бий. Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэж байгаа юм. Ийм асуудал байвал Ерөнхийлөгчийн тамгын газарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. Хэрэв ийм асуудал үүссэн бол тэр асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.

 

-Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?

 

-Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насман туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.

 

-Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?

 

-Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг Зоос гоёл үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий юм.

 

- Шагналын тоо цөөрөхөөр мөнгөн урамшуулал нь нэмэгдэх үү?

 

-Мөнгийг шагналтай уяж өгөөгүй. Шагнал гэдэг бол эрхэм хүндэтгэл. Мөнгө дагалддаг зүйл тусдаа өөр хуулиар шийдэгддэг. Цол хүндэтгэл гэдгээрээ элдэв мөнгө дагуулж хэрэггүй гэж бодож байна.

 

-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсныг батлахын тулд тухай хүний алдар цууг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагалдуулж журам гаргавал ямар вэ? Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?

 

-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одон 1000 хүртэл гээд нийт суманд хуваарилагдахад манай суманд жилдээ 2 хүн л авах юм байна гэж тооцож ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой. Хүмүүс олон нийтээр хэлэлцүүлээд өгвөл зүгээр юм гэдэг. Бид Чингис хаан одон авах гэж байгаа хүнийг 10-аад хоногийн өмнө зарладаг. Олон нийт тухайн хүнийг харж, хийсэн бүтээсэн нь алдаршдаг.  Журамд энэ талаар тусгасан. Зарим шагналд зөвлөл ажилладаг. Тийм учраас ажил мэргэжлийн шалгуур байгаа. Тэр байтугай одонг юугаар хийх вэ? ямар эрдэнийн чулуу байх вэ зэргийг грамм, унц, хэмждэг нэгжээр нь маш нарийн гаргадгийг журамласан. Одон медаль зарлиг гаргадаг зүйлийг аль болох цөөлөхийг хичээж байгаа. Одон авсан хүмүүс хийсэн бүтээснийг үнэлсэнд баярлалаа, хийж бүтээх урам өглөө гэдэг. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байх юм. Гол нь тодорхойлолт байх болно. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ гэдгийг харгалзана. Хүмүүс олон шалгуур ярьдаг. Тоог нь хязгаарлах хэрэгтэй. Хуулиар шийдүүлэх гээд байгаа зүйл нь давхар хамгаалалт хийж өгч байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг хийж өгч байна. Тоотой болохоор бүх зүйл төсөвлөгдөнө.

 

-Ойн медалиудыг яаж олгох вэ?

 

-Байгууллагуудын одон гэж байдаг. Тухайлбал, Ард түмний гавьяат гээд олон нийтийн байгууллага оруулдаг. Төрийн одон медальтай давхацсан нэртэй медаль байж болохгүй. Чингис хааны нэртэй Эрдэнийн Очир, Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас гэх зэрэг медалийг олон нийтийн байгууллага давхардуулж олгохгүй. Бас медаль, одон гэж нэртэй байж болохгүй.  Хариуцлагын хуулинд энэ талаар зааж өгч байгаа. Үүнийг журамлах хэрэгтэй. Байгууллагын шагналыг олговол  Алтан гадас одонгоор л шагная гэж байгаа. Нэг шагнагдсан бол дахин шагнахгүй. Нэхэн шагнах зүйлд Улсын баатар цолыг л нэхэн шагнаж болно. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж амь насаа алдсан байдаг.  Шударга журам медалийг нэхэн шагнаж болно.  Төрийн байгууллагын хувьд олгох шагнал нь Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Шилдэг залуу эмч, эрдэмтэн, оюутан гэж байдаг. Мөн Ерөнхийлөгчийн шилжин явах цом цаашдаа олгогдоно. Шинээр бий болох зүйлийг УИХ-аар тогтооно. Алтан бөмбөг зэрэг байгууллагуудын олгодог цом нь олон нийтийн түвшинд байж болно. Хамгийн гол нь төрийн олгож байгаа одон медальтай давхцаж хэрэггүй.

 

-Нэг удаа олгохдоо 1000 гаруй Алтан гадас олгодог гэж байна. Өнгөрсөн онд та хичнээн хүнийг шагнасан бол?

 

-Нийт насанд хүрсэн хүмүүсийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон.  Амжилт бүтээл, хугацаа, ажилласан жил байна гээд шалгуур тавих гээд явж байна. Хамгийн их олгогдог зүйл бол Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон их олгогдог. Тоо тавихдаа ч энэ бүхнийг баримталсан. Тоо хэмжээний хувьд 3-5 дахин буурч байгаа.

 

-Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?

 

-Энэхүү асуултын цаана бас нэгэн санаа байгаа болов уу гэж харж байна. Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.

 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

идэрцэцэг:
идэрээ
2017-11-06
Зочин:
Сүхбаатарын одон яасан бэ тэр хүн чинь энэ улс орныг гамин борон унгерээс чөлөөлсөн тэгээд ч ямар ч гавъяа шагнал хүртээгүй хар залуугаараа. Амь насаа хайрлахгүй зүтгэсэн хүн шүү дээ. Ямар хахууль элдэв тансаг зүйл хүртсэн биш тэгэхэд ядаж л тэр хүний нэрийг мөнхлөх ёстой юм биш үү
2016-01-08
zochin:
Энэ тагжгар нээрээ хүнд гар шүү баахан төмөр өөрөө л баруун солгойгүй цацчихаад юу гээд мөөрөөд байгаа балай вэ...
2016-01-08
Зочин:
gehdee abahdaa tuluh um bga bizdee, gabyat hed hurch bna
2016-01-07
цэцэг:
Гол нь мөнгөнд байгаа хүмүүс тэр төмөрүүдийг чинь тоохгүй л бол уу ?
2016-01-07
Зочин:
Toriin soyorhliig bold naranbaatar 2t ugch mun ch ih olonhunii durguig hurgej yavaa elbeg de. Nudee oloogui shagnal shig adgiin nasan turshdaa muu heluuleh yum bhgui de. Ichmeer yuma ene 2
2016-01-07
Зочин:
Mongoliin tuuhend baigasgui ih gaviya shagnaliig tsnil tal ger buliin naiz nohduuddee ugchuud odo genet uhaarvuu. Buh temdeg unetei bolson bnle. Altan gadas l gehed 5s 10 sayiig ugch bj avch bn. Minii medeh baahan emch bagsh nar altan gadas avsan ichmerr tedend hiisen buteesen yim gj baidgui. Huuhdud ni munguur avahuulchdgiin bile. Tarvaga.iin hiij chadah gants yum
2016-01-07
Зочин:
ЭРДЭНИЙН БАТ-YYЛ одонтой болъе! Туунээс еер ямар ч одон медаль хэрэггуйдээ
2016-01-07
зочин:
Элбэгдорж гороож дуусч байна дөөөөөөө
2016-01-07
Зочин:
Харин ч их хэмжээний мөнгөн шагнал дагалдах ёстой гэж бодож байна. Тэгж байж л жинхэнэ эзэндээ хүрнэ.
2016-01-07
Зочин:
Ардчлал анх одон медаль, тусгай хангамжийг устгана гэж гарж ирээд бүгдийг цэцэглүүлэн хөгжүүллээ. Шагнал эсэргүүцэж байсан хүмүүс нь дарга болчихоороо энгэрээрээ дүүрэн эрээн төмөр зүүгээд ханахгүй хүзүүгээ өргөж чадахгүй болтлоо алтан шаргал юм зүүсэн байгааг хараад үнэхээр гутах юм даа.Энэ ардчлал жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа энэ үү?
2016-01-07
зочин:
авах хүмүүс нь авахгүй арын хаалгаар аваад байнаа бас өөрсдөө хөөцөлдөөд яваад аваад байх юм даруухан шударга ёс зүйтэй хүмүүс авахгүйл байна даа
2016-01-07
Зочин:
UURIIN KARMAND , MUNGA HIIHNENOBSHOO
2016-01-07
IRGEN:
MONGOL TURIIN GUTAMSHIG BOLSON ENE BOHIR TSUSNII HUNEES HURDAN SALAH BOLTUGAI
2016-01-07
Businessmen:
zuw zuw odoo ene baahan zogsoo Gaviyat gehed l ulsaas uchnuun mungu zugeer suuj baigaad awj bn bas ene Olimp DA dagalduulj ugdug ene ih mungiig zogsooo unendee ene hedhen baylag buteegchid chine Tejeej diilehee bailaa shuu odoo Baylag buteegchidee demjisen business orching saijruulsan chuluulsun huulia gargah heregtei
2016-01-07
Иргэн:
Өөрөө баахан шагнал бөөндчихөөд гэнэт ухаарсан бна.даа
2016-01-07