Лого болон ойн хүндэтгэлийн тэмдгийн загварыг шалгаруулна
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, "Монголын уурхайчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж Уул уурхайн салбарын түүх, хөгжил, ирээдүйн зорилтыг илтгэж, агуулсан лого болон ойн хүндэтгэлийн тэмдгийн загварыг шалгаруулах уралдааныг Ашигт малтмалын газар зарлажээ. Материалыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 14.30 цаг хүртэл Ашигт малтмалын газарт хүлээн авах аж. Лого болон ойн хүндэтгэлийн тэмдгийн загварын төслийг А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэсэн 2 хувь, CD дээр бичсэн 1 хувь, лого болон хүндэтгэлийн тэмдгийн утга учрын талаарх тайлбар бичвэр зэргийг хамтад нь битүүмжлэн дугтуйлж ирүүлэх ёстой юм байна. 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлсэн материалыг ажлын хэсэг дүгнэн, эхний байр эзэлсэн лого тэмдэг тус бүр 1 (нэг) бүтээлийг 500000.0 /таван зуун мянга/ төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ