МАЭХ-ны чуулган болж байна
2016-01-18

Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган өнөөдөр Төрийн ордон болж байна. Чуулганд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98000 гаруй гишүүдийг төлөөлж Монгол улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 800 төлөөлөгч оролцож байна. Тус чуулганд оролцогсдод Ардчилсан намын дарга З.Энхболд баяр хүргэж үг хэллээ.

 

 

Мөн “Монгол хүн-2020” чуулганы шилдэг илтгэлүүд тавигдаж байна. Чуулганаар АЭХ-ны одоогийн тэргүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийгдсэн холбооны ажлыг тайлагнан дүгнэж, дараагийн сонгогдсон тэргүүнд ажлаа хүлээлгэн өгнө. Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нарын 11 хүн нэр дэвшсэнээс З.Нарантуяа нэрээ татаж одоогоор 10 хүн өрсөлдөж байна. Тус нэр дэвшигчид 1 сарын 14-ний өдөр Ардчилсан намын төв байран дээр нэр дэвшигчийн батламжаа гардан авсан юм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны эрхэм зорилго нь Монгол орны эрх ашиг, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэсэн, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх ардчилсан намын бодлогыг дэмжих, улс төр, засаглал, нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх явдал бөгөөд тус 10 нэр дэвшигчид эрхэм зорилготой уялдсан өөр өөрийн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын жагсаалттай оролцож байна.

 

 
Shuud.mn
Сонин хачин