Өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны цаад гогцоо
2016-01-22

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, ТосонБумбын нуруунд зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар өчигдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар Тост, Тосон бумбын нуруу орчимд олон лиценз байдаг ч 10 км-ийн зайд БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд байдаг аж. Эдгээр Хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна.

 

Тиймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй гэж байв. Дээрх нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз бүхий компаниудыг Хятад эзэнтэй нь нэрлье. Тухайлбал, “Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, “Фокс Майнинг”, “Мөнхийн нохон далай”, “Намуун тод” компаниудыг Тан И Хан, “Эн Си Ар Ай” компани нь Ван Чан гэсэн Хятад иргэдийн эзэмшилд байдгийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн онцлон дурдсан юм.

 


Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээх зүйл заалтаар хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. 

 


Тэгвэл хоригдоод нэг сар болох гэж байхад түүнээс одоог хүртэл байцаалт аваагүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Мөн түүнд дээр дурдсан хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч дахин өөр нэг зүйл анги нэмж байгааг ч мөн эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь өмгөөлөгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4-өөр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг цагдаагийнхан албан ёсоор олон нийтэд мэдээллээгүй. Түүнд үүсгэсэн хэргийн зүйлчлэлийн тухай мэдээллийг бидэрэн сурвалжилж, өөрсдийн эх сурвалжаар ийн олон нийтэд ил болгосон болохоос цагдаагаас өгсөн баттай мэдээлэл биш гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Тэгэхээр дээрх хоёр зүйл ангиас өөр ямар зүйл заалтаар Б.Батзаяаг буруутгах болсон нь сонирхол татаж байна. Сонирхолтой гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь хуулийнхан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгээс хамаарч тэдэнд хэрэг үүсгэн гарах гарцгүй болгох замыг эрэлхийлж буй гэдэг нь үнэний ортой. Учир нь өмгөөлөгч Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. 


Товчхондоо хууль хяналтын байгууллагынхан дээрх нэр бүхий хоёр эрхмийг нарийвчлан шалгахыг хэчнээн хүсч байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын даргын ахлах зөвлөх гэсэн том сэтэр нь бамбай болж байгаа тул тэдэнд тийм ч амар халдаж зүрхлэхгүй байгаа бололтой. Тиймээс л Х.Баттулга, А.Гансүх нартай зүү орох зайгүй явдаг ойр дотных нь хоёр хүн болох “Хоёр” Б.Батзаяаг баривчилж тэднийг улайлгаж чадснаар энэ хоёр хүнийг баривчилна гэсэн тооцооллыг хуулийнхан гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийнхан зүгээр нэг татвар нуун дарагдуулсан хэргээр буюу 166.1-ээр “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг баривчлаагүй. Энэ хуулийн зүйл заалтууд нь зөвхөн халхавч төдий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.Харин 148.4-т хамаатуулан шалгаж байгаа нь бас л сонирхууштай.Тухайлбал, Б.Батзаяа МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан гэдэг.

 

Тэгвэл МИАТ-ийн мөнгө төгрөг идэж уусан нөхдүүд аль хэдийнэ наранд гарч ирчихээд байхад яагаад одоо энэ хэргийг Б.Батзаяад хамаатуулан шалгана гэж. Хэрвээ үнэхээр Ч.Хоролсүрэн түүнд залилуулж хоёр сая гаруй ам.доллараа алдсан бол тэрбээр өнөөдрийг хүртэл энэ асуудлаар дуугүй явж байгаа нь хачирхалтай. Уншигчид маань санаж байгаа бол 2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхэд МИАТ-ийн хэргийн гол эзний нэг байсан Ч.Хоролсүрэн улсад учруулсан зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирлоо бүрэн төлж өнөөдөр наранд гарсан. 

 


Тэгвэл яагаад тухайн үед Ч.Хоролсүрэн хоёр сая ам.долларын асуудлаар хууль хяналтын байгууллагад өмгөөлөгч Б.Батзаяагийн нэр дээр гомдол гаргаж байгаагүй юм бол гэдэг нь хачирхалтай. Гэтэл бүтэн хоёр жил гаруй хугацааны дараа гэнэт л Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилсан байж болзошгүй, мөн татвараас зайлхийсэн гэх асуудалд холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үйл явдал нь хөндлөнгийн хүний нүдээр харсан ч Х.Баттулга, А.Гансүх нарыг гарах гарцгүй болгохын тулд түүнийг хилс хэрэгт хамаатуулан шалгаж байна гэдэг нь үнэнд нийцэх болчихоод буй юм. Ямартай ч нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдов уу, аль эсвэл хэн нэгэн хүний өмнөөс “нохойд барьдаг мод” болгох гэж түүнийг баривчилсан уу гэдэг нь олон хүний анхаарлыг татаад зогсохгүй улстөрийг ч мөн адил хөдөлгөж эхлээд байна. Тэгэхээр өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны ард нуугдаж буй улстөрчдийн цувааны цаадах нүүдэл юу байх вэ гэдэг нь улам ихээр анхаарал татаж байна.



Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
huls avaad yum saraachdag zoliguu daa:
sogtuu bhdaa bichsiimuu oilgoh ged hed hed unshlaa kkkk hetsuu garuud shuu nuguu deer ueiin yum bichdeg bsan odoo uvguntiin hundiid uvuljij bui avarguud bichsiin boluu
2016-01-22
Зочин:
Урьдчилан хорьлоо гээд заавал байцаалт авах албагүй байхаа доо. Тэгээд ч сэжигтэн өөрийнхөө тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
2016-01-22
Зочин:
Hujaa tsaraitai zaluu bna
2016-01-22
Зочин:
Женко-гийн балаг их ээ, их.
2016-01-22
Зочин:
Bi oilgosongui ehleed Tostiin asuudal, daraa Battulga, tegeed Horolsuren yun nohoin baas shig utga uchirgui yum bichdeg yum be
2016-01-22
TSAGDAA:
HUULIIN BAIGUULLAGA ULS TURCHDIIN HURUU HUMS BOLCHIKH CH GEJ DEE
2016-01-22