Америкийн “www.wikihow.com” сайт шүдний пааланг гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлжээ.
Жимстэй сүүнд их хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээдэг байна. Бага насны хүүхдүүдийн шүд хэврэг байдаг нь уг сүүтэй шууд холбоотой аж.
Чихэр бол шүдний гол дайсан. Чихэр амттай байх тусмаа шүдийг гэмтээдэг байна.
Даршилсан, хадгалсан хүнс идэхээс зайлсхий. Уг бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалахын тулд химийн зүйлс хийдэг байна. Эдгээр химийн бодис нь шүдийг хэврэг болгодог.
Хийжүүлсэн ундаа, архи пиво шүдний пааланг ихээр гэмтээж, хорхойтуулдаг байна. Өнгө агуулаагүй хийжүүлсэн ундаа шүдний өнгийг алдуулдаг.
Үзмэнд агуулагддаг чихэр шүдний засвар орсноор шүдийг хурдан хугацаанд хорхойтуулдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |