“Улсын аварга Кеттельчин” шалгаруулах уралдаан боллоо

img

Улсын аварга шалгаруулах Кеттельчин, Сүлжигч, Ээрэгч шалгаруулах  уралдаан  Монгол Улсын хэмжээнд анх удаагаа боллоо. Тус уралдаанд нийтдээ 200 гаруй төр захиргаа, Эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллага, МСТК-д суралцагч оюутан залуус болон  салбарын үйлдвэрийн удирдлага, мэргэжлийн кеттельчин, сүлжигч, ээрэгч нар  оролцсон бөгөөд энэхүү уралдааныг Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монгол-Солонгосын Техникийн Коллеж, Говь ХК хамтран явуулсан болно. Уралдааны гол онцлог нь орчин үеийн тэргүүлэх технологийн нэг болох Японы алдарт “Shima Seiki” сүлжигч машиныг ашиглан явуулсан бөгөөд ноос ноолуурын салбарт техник, технологийн дэвшил хурдацтай нэвтэрч байгааг харуулжээ.   Мөн бас нэг онцлог нь тус салбарт ажиллагсдын дэлхийн  шилдэг тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадварыг илтгэн харуулсан байна.  Улсын аварга шалгаруулах  тус уралдааны  тэргүүн байр буюу  улсын аварга кеттельчнээр хувиараа оролцсон Д.Баярмаа, дэд байранд  “Говь” ХК-ийн ажилчин Д.Долгорсүрэн, “Мон-мяндас”ХХЗ-ийн Г.Мөнхтуяа  нар тус тус орсон болно. Улсын аварга шалгаруулах Сүлжигчийн уралдааны  улсын аваргаар “Говь” ХК-ийн ажилчин Б.Ганхорлоо, Дэд байранд “Алтай Кашемир” ХХК-ийн ажилчин Ш.Баттулга, “Блю Скай”ХХК-ийн Н.Цэрэндулам нар тус тус шалгарчээ.  Энэхүү уралдааныг ноос, ноолуурын салбарын тэргүүлэх зэргийн мэргэжилтэнүүд болох ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын орлогч дарга С.Рэгзэдмаа, ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Г.Ёндонсамбуу /МННХ –ны дэд тэргүүн/, Д.Алтанцэцэг /МННХ-ны гүйцэтгэх захирал/,МСТК-ын багш А.Баасанхүү, Мядагсүрэн зэрэг хүмүүс  шүүн явуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ