Дэлхийн аваргаас С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ
2016-02-04

Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс улсаа төлөөлөн оролцсон С.Билгүүн хоёрдугаар байрт оржээ. 

 

Тодруулбал, оролцогчид шат тус бүрд 30 оноо бүхий зургаан даалгаврыг 100 минутад гүйцэтгэж шийдийг нь олох ёстой байжээ.

 

Тэгвэл манай улсаас оролцсон С.Билгүүн нийт дүнгээрээ 57 оноо авснаар хоёрдугаар байрт орсон байна. Харин тэргүүн байрыг эзэлсэн ОХУ-аас оролцсон К.Новиков 57.5 оноо авснаар нэгдүгээр байрт шалгарчээ. Тус  тэмцээнд Беларусь, Киргиз, Марокко, ОХУ, Тажик, Украйны 32 бодогч сэтгэлгэний хурд, чадвараа сорин өрсөлдсөн байна.

Shuud.mn
Сонин хачин