С.Ууганбаяр: Социализм гэж бүтэшгүй муухай зүйл байгаагүй

img

“Монсудар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цуврал номын гуравдугаар боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном худалдаанд гарлаа. Номын онцлог, утга агуулгын тухай тус хэвлэлийн газрын түүхч, редактор С.Ууганбаяртай ярилцлаа.

 

-Номын нэр содон юм?

 

-Манай хэвлэлийн газраас “Монголчууд” нэртэй түүхэн цувралыг эрхлэн гаргаж байгаа. Уг цувралын эхний хоёр боть хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн эхний ботидоо бид Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хооронд болж өрнөсөн үйл явдлын түүхийг голчлон харуулсан. Харин хоёр дахь ботидоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим жилийн түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт багтаасан юм. Энэ удаагийн ботидоо 1924-1959 оны хоорондох түүхийг багтаалаа. Уг түүхээс номын маань “Нийгэм журамд давшин орсон нь” хэмээх нэр тодорч байгаа юм.

 

-1924-1959 онд монголчуудын хувьд хүнд хэцүү цаг үе олон байсан.

 

-1924-1959 он бол Монголын тусгаар тогтнолын хувьд маш ээдрээтэй цаг үе юм. Энэ үед монголчууд хоёр ч үндсэн хуулиа баталж гаргасан. Коминтерн болон гадаад улс орны нөлөөгөөр хэлмэгдүүлэлт явагдаж олон арван лам нарыг хомроглон устгасан, сүм хийдийг нурааж, баяд ноёдын хөрөнгийг хүрээсэн гэх мэт муу үр дагавартай үйл явдал өрнөсөн байдаг. Гэхдээ хэдий хар, бараан үйл явдал болсон ч бүтээн байгуулалт, шинэчлэлт хөдөлгөөн явж байсан байдаг. Эсгий гэрт амьдарч байсан Монголчууд суурин соёл иргэншил, хөдөлмөрийн хуваарьт шилжсэн байгаа юм.  Тал дунд морьтойгоо л таваргаж явдаг байсан бол хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулж эхэлсэн зэрэг соёлын бүхий л түвшинд хөгжиж эхэлжээ. Мөн эдгээр он жилд Монгол улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн маш том үйл явдал өрнөсөн байдаг. Маш олон сайн, сайхан түүх болж өнгөрсөн байдаг ч хүмүүс өнгөрсөн нийгмээс хар, барааныг л олж хардаг. Харин энэ номыг уншсанаар гажуудсан муу муухай гэж үздэг зүйлсийг арай өөр өнцгөөс олж харах болов уу л гэж бодож байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Аль үйл явдлыг голчлон тусгасан бэ. Ер нь бид түүхийн аль үйл явдлыг мартах учиргүй, үргэлж унших учиртай юм бол?

 

-Голчлон улс эх орны хөгжил дэвшил эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан бэ гэдгийг голчилж харуулсан байгаа. Төр, шашны асуудал бол хэдийгээр чухал ч 1945 оноос эхлэн Гандан хийдийг буцаан сэргээсэн учраас улс эх орны хөгжлийг түлхүү тусгасан байгаа.

 

-Хэвлэлийн редактороор ажилласан хүний хувьд тухайн үеийн монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг юу гэж харав?

 

-Тухайн үеийн лам нарын оролцуулахгүй тооцвол Монголчуудын мэдлэг, чадварын хувьд маш дорой байсан. Бичиг, үсэг мэддэг хүн маш цөөн. Ихэнхи нь яр, тэмбүү ч юм уу ямар нэг өвчтэй байжээ. Тийм байхад нь Монголын хэлэлцээрийн дагуу Оросоос гурав дөрөв удаагийн эмч нар ирж олзлогдсон бүс нутагт очиж өвчнөөс нь салгаж байгаа, хүүхдүүдийг боловсролд хамруулж эхэлсэн байдаг. Энэ бүхний эх үндэс нь батлан хамгаалах байгууллага, цэргийн хүчээр нэг энгээнд орж, өнөөгийн нийгмйиг цогцлоосон гэж үзэж болохоор юм.

 

-Нэг ёсондоо “Соёлын довтолгоо”-ний үе гэж ойлгож болох нь.

 

-Тэгж ойлгож болно. Энэхүү номыг уншаад социализм гэдэг бол бүтэшгүй муухай юм байж. Тийм болохоор л нуран унасан, тэр үед сайн сайхан зүйл юу ч байгаагүй гэдэг ойлголтоо өөрчлөөсэй гэж хүсэж байна. Эсрэгээрээ бид социалист бүтээн байгуулалтаас их юм сурах ёстой.

 

-Түүхийг бичихэд эх сурвалж маш чухал. Номыг бүтээхэд ямар хүмүүс оролцсон бэ?

 

-Бид “Монголчууд” цувралаар Монголчуудын түүхийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар уншигчдад хүргэхийг зорьдог. Номын онцлог гэвэл дан түүхчид биш салбар салбарын хүмүүс оролцсон. Тухайлбал, боловсролын түүхийг бичихэд зөвхөн боловсролын салбарын эрдэмтэн, түүхчид, урлаг соёл гэвэл тухайн салбарын хүмүүс бичилцсэн байгаа. Тухайлбал бүтээлийн ерөнхий редактораар түүхийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Түүхийн шинжлэх ухааны доктор З.Лонжид, доктор, профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар ажилласан. Эх сурвалж гэвэл голчон архивын мэдээлэл ашигласан. Түүнээс гадна хамгийн гол нь түүхийн гэрэл зургийг шигтгэж өгсөн. Дан текст уншихаас гадна, тухайн үеийн барилга, байгууламж ийм байсан юм байна гэдэг мэдээллийг давхар зургаар өгүүлэх учраас илүү сонирхолтой болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, Чойжинламын сүм музей, Бөмбөгөр ногоон театр зэрэг тухайн үеийн Нийслэлийн олон сонирхолтой гэрэл зураг номод багтсан байгаа.

 

-Энэ номыг аль насныхан уншаасай гэж хүсэх байна?

 

-Бүх насныхан уншаасай л гэж хүсэх байна. Ар гэр нь хэлмэгдсэн ард иргэд өнгөрсөн 70 жилийг маш муухайгаар хардаг. Тэгэхээр үүнийг тухайн үед амьдарч байсан настай хүмүүс ч, одоо үеийн хүүхэд, залуучууд маш сайн унших хэрэгтэй. Одооний залуучууд Чойлбалсан, Цэдэнбал муу хүмүүс байсан гэж үзэх хандлагатай болчихож. Гэвч тэдгээр хүмүүс энэ улс эх оронд ямар хөгжил дэвшил авчирсан юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Зөвхөн өвөө, эмээгээсээ сонссон тэр зүйлээрээ дүгнэлт гаргаад өнгөрсөн нийгмийг буруушаадаг.  Харин анхааралтай тогтоод уншвал манай Монгол улсын хөгжил 1924 оноос хөгжиж эхэлсэн гэдгийг ойлгоно. “Ногоон нүдэн лам” гэх мэт түүхэн, уран зохиолын номууд маш их алдаа дутагдалтай гардаг болсон байна.

 

-“Монголчууд” цувралын дөрөв дэх боть хэзээ гарах вэ?

 

-Амжвал энэ ондоо багтаагаад дараагийн хоёр цувралаа худалдаанд гаргана. Ерөнхийдөө  гаргахаар төлөвлөж байна. “Монголчууд” цувралын нэг дэх боть 38 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин хоёр, гурав дахь боть 49.900 төгрөгөөр “Интерном”-ын бүх салбаруудаар худалдаалагдана. Үнэ нь яагаад ийм өөр байгааг уншигчид гайхаж магадгүй юм. Хэвлэлийн зардлаасаа шалтгаалан хэлбэлздэг байгаа.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hoid solongost ochood uzehgui uu tenegee
2016-02-27
Зочин:
одоо ардчилсан АН гэх хий үзэгдэл арилах цаг болсон.
2016-02-27
Batzorig:
Kommunistuud hereggui
2016-02-27
Зочин:
соц ын үед зарим хүүхэд маш том толгойтой болж бие нь өсөхгүй атийсан юм болсон удаа би тийм болсон нөхөд өнөөдөр соц ыг маш их хараан зүхдэг болсон билээ зарим нь бүр айлын гэр ухаж баригдаж баларч байсан тул капитализммд орчихвол хийсэн хэргийг минь мартчихана гэж бодоод байдаг болсон шүүдээ
2016-02-27
Үнэн:
Хүн төрөлхтөний хамгийн бүрэн төгс удирдлага бол социализм юмаа. Ардчилал бол хулгайч нарын цуглуулга юмаа
2016-02-27
Irgen:
Sotsialist niigem manai ulsiin huvid jinhene buteen baiguulalt, jinhene uildverjiltiin niigem bailaa, buhniig sanaataigaar nuraasandaa. Baisan umaa avch uldej chadsan bol bid odoo ingej nusaa hatsartaa naahgui l baih baisan. Jinhene zov tsegtstei system burelden bii bolson baisan.Tsovuun tsag gdg chine odoo l estoi bolj bna daa.
2016-02-27
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2016-02-26
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2016-02-26
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2016-02-26
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
2016-02-26
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2016-02-26
ard:
evropiin Sved Norvegi sotsializmiin songodog sistemeer hugjij bgaa ulsuud manaihan tednees suraltsah heregtei
2016-02-26
П. Болдбаатар:
Юу үнэн энэ үнэн. Хэлмэгдсэн хүмүүсийнхээ алтан амиар социализмаар явсан ч бид хожсон. Хэрэв өөр замаар явсан бол . Өвөрмонгол шиг л болох байсан бизээ.
2016-02-26
Болдбаатар:
Тэр бусдын шахаанд орж муу үйл хийсэн байж болно. Гэхдээ л Монголын минь тусгаар байгаа нь яах аргагүй тэр хүний гавъяа. Магадгүй тэр хэлмэгдсэн хүмүүсийн алтан амиар тусгаар тогтнолоо сольсон ч юм бил үү
2016-02-26
Болдбаатар:
Социйн үе тийм муу муухай нийгэм байгаагүй. Монголчуудыг хөгжил дэвшилд хүргэсэн нийгэм. Маргах хүн байхгүй байх. Элбэгээ Бат-үүл хоёр ч маргахгүй байх. Баян ядуугийн ялгаа байхгүй байлаа. Тэр үеийн сайн сайхан бүхнийг буруу гэж уландаа гишгэчсний горыг одоо л бид үзэж байна даа.Овсгоотой хэдэн луйварчид л баяжсан даа.
2016-02-26
Зочин:
Choibalsan tegeed sain hun boloh ni uu. Gaigui bailgui. HUn turulhtnuu tuuhen deh hovorhon aluurchdyn neg.
2016-02-26
Болдбаатар:
Тэр бусдын шахаанд орж муу үйл хийсэн байж болно. Гэхдээ л Монголын минь тусгаар байгаа нь яах аргагүй тэр хүний гавъяа. Магадгүй тэр хэлмэгдсэн хүмүүсийн алтан амиар тусгаар тогтнолоо сольсон ч юм бил үү
Зочин:
Сайхан мэдээ бна. Одоо 60-70 онуудын их бүтээн байгуулалт, тэнд тодорч гарсан, хийсэн бүтээсэн юмтай эх орончдын тухай ном гаргаарай.Тэр эх орончдын хүчээр тэр бүтээн байгуулалтыг хийсэн. Цэрэг армийн хүчийг хамгийн түрүүнд ашигласан байдаг.
2016-02-26
Зочин:
Орон бүхний социалистууд нар нэгдэхтүн.Үнэхээр цагийн сайхан гэж ярьдаг социализмаа гэж.Амьдрал дундаж түвшинд байсан ч гэсэн хэрэглээ маань хангалуун байсан шүү.
2016-02-26
Зочин:
Соц үед Монгол улс НҮБ-д элсч тусгаар улс болж хүн ам эрүүлжиж үнэгүй бүх шатны боловсрол эзэмшиж цэрэг арми хүчирхэгжиж атар газар тариа ногоогоо 100 хувь хангаж үйлдвэр заводууд хот тосгод дараалан босч хүүхэд бүр ясли цэцэрлэгээр хүмүүждэг болсонд ардчилсан намын хавнууд хорсон зэвүүцэн хятадаараа орилон шулганалдаж байсан.
2016-02-26
Зочин:
Соц үед Монгол улс НҮБ-д элсч тусгаар улс болж хүн ам эрүүлжиж үнэгүй бүх шатны боловсрол эзэмшиж цэрэг арми хүчирхэгжиж атар газар тариа ногоогоо 100 хувь хангаж үйлдвэр заводууд хот тосгод дараалан босч аүүажд бүүх ясли цэцэрлэгээр хүмүүждэг болсонд ардчилсан намын хавнууд хорсон зэвүүцэн хятадаараа орилон шулганалдаж байсан.
2016-02-26
үнэн:
Баяр хүргэж амжилт хүсье. Сайхан ном бичсэн байна.
2016-02-26
zochin:
mash ih bayarlalaa goe nom gargasand harin hymyyst yaj unshuulah bilee sain yum unshsan hyn l medlegtei bolno harin syyliin yed dur duraaraa tyyhiig guivuulah geed baidag bolj zarim ni ch byr gadaadiin zahialgaar bichij baigaa baihaa mungu tsagaan nyd ulaan yed iim zambraagyi yed yu ch hiij baij medne aimaar aimaar tegeheer tagnuul ATG baih ni bas zuv yum daa
2016-02-26
Зочин:
Одоо ч зарим улс орныг санаатайгаар хоррлож байгаа улстөрчдийг харахаар тухайн үеийн чанга сахилга журам үгүйлэгдэх юм бна шүү. 800 мянган хүнээс дийлэнх нь социализмын үед хожсон байхаа.Хэлмэгдэгсдэд эмгэнэл илэрхийлье
2016-02-26
Зочин:
ЗХУ-ын онцлогтой социализм дорнод европын хөгжлийг чангаасан бол манай монгол орон хожиж гарсан гэж боддог. Цаг үе цаг үеээрээ л байдаг. Дундад зуунаасаа бараг салаагүй 20 зууны эхэн үеийн монголчууд хөрөнгөт нийгмийг байгуулах нь бүү хэл тусгаар улс байх эсэх нь эргэлзээтэй байв. АНУ, Их британи, Франц гэх мэт өрнөдийн их гүрнүүд манай орныг дундад улсын нэг хэсэг л гэж харж байлаа. 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад хаант орос дахь тэдний элчин сайдын яам хаалгаараа ч шагайлгалгүй хөөж байсан. Октябрын хувьсгал байгаагүй бол монгол улс гэж байх бүү хэл би гэдэг хүн төрөх байсан эсэх нь ч тодорхойгүй. Тусгаар болсон байлаа ч америкчууд латин америкийг яаж балласан шиг banana republic болоод нутаг дээрээ боолчлогдоод дуусах байсан биз. Социализм бол бүтэшгүй зүйл биш. НИЙГМИЙН ХЭВШЛҮҮДЭЭС БУРХАНД ТААЛАГДАХ НЬ ГАГЦХҮҮ СОЦИАЛИЗМ. ХҮН ТӨРӨЛХТӨН ТЭНЭГЛЭСЭН ХЭВЭЭРЭЭ УСТЧИХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ СОЦИАЛИЗМ РУУ ЗААВАЛ ЭРГЭНЭ. Д.УРИАНХАЙ
2016-02-26
П. Болдбаатар:
Юу үнэн энэ үнэн. Хэлмэгдсэн хүмүүсийнхээ алтан амиар социализмаар явсан ч бид хожсон. Хэрэв өөр замаар явсан бол . Өвөрмонгол шиг л болох байсан бизээ.