Ж.Сэнгэдорж: Кино эвхээтэй ном шиг байх албагүй
2016-02-26

“Бодлын хулгайч”, “Үргээлэг”,”Босуул” зэрэг уран сайхны киног найруулсан Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит бүтээл “Lovers” уран сайхны киноны нээлт өчигдөр “Гэгээнтэн” цогцолборт боллоо. Энэ үеэр түүнтэй хэсэг хором ярилцлаа.

 

 

-Юуны түрүүнд таньтай уулзсаных “Босуул” кино театраас буусан шалтгааныг асуумаар байна. Аль нэг намын шахалт байсан гэх хардлага  байна.

-Миний найруулсан хамгийн анхны түүхэн кино “Босуул” юм. Энэ кино бол бүтэн дуу оруулалттай, гадаад улс орны кино наадамд өрсөлдөх хэмжээний бүтээл. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай маш олон жил бодож явна. Хэлмэгдүүлэлтийн гашуун үнэнийг Монголын ард түмэн хэзээ ч мартаж болохгүй юм гэдгийг уран бүтээлээрээ дамжуулан цаашид ч дуугарна. Яахав киног маань хүмүүс сонгуулийн өмнө хийгдлээ гэдэг шалтгаанаар их улстөржүүлж харсан. Тиймдээ ч театрын дэлгэцээр гарч эхэлсэн даруйдаа хавчлагад байсан. Тодорхой зүйл яримааргүй байна.

 

-Lovers” кино намдуухан байсаар нээлтээ хийлээ. Энэ найруулагчийн бас нэг шийдэл үү?

-Киноны маань ерөнхий спонсороор “Prime pictures” ажилласан. Нууцлаад байсан юмгүй дээ. Магадгүй энэ хамт олны маркетингийн албаны шийдэл юм. Киноны зураг авалт, эвлүүлгийн ажил найман сарын туршид үргэлжилсэн. Киноны зохиолийг бодит амьдралаас сэдэвлээгүй. Баттүшиг бид хоёр сууж байгаад зохиолыг нь гаргасан.

 

-Киногоор дамжуулан хэлэх гэсэн таны санаа сонирхол татаж байна.

-Энэ кинон дээр ерөнхийдөө дотоод, гадаад ертөнц гэсэн хоёр зүйлийн ялгаа харагдана. Бид өнөөгийн нийгэмд ихэвчлэн гадаад ертөнцөөр нь хүнийг дүгнэдэг болсон байна. Гэтэл тэр хүний дотоод ертөнц гэж гайхалтай зүйл байдаг. Тэр хоёр ертөнцийн зөрчлийг хайр дурлалын асуудлаар илэрхийлж гаргаж ирэхийг хичээлээ. Хайрыг гэгээн талаас нь харуулахын тулд инээд, нулимс, романтик байдал, гоо сайхныг шигтгэж өгсөн. Гаднаас нь харахад өнгө, мөнгө рүү орсон гэгдээд байгаа хайр гэдэг зүйл чинь үнэн хэрэгтээ ийм нандин зүйл юм шүү гэдгийг л хэлэхийг хүссэн юм.

 

-Киноны хэсгээс харахад хурц үзэгдэл цөөнгүй ажиглагдах юм?

-Хүмүүс гадуур эротик кино гэж л цуураад байна. Тийм үзэгдэл бий ч бүхэлд нь эротик гэж ойлгож болохгүй. Секс элемент дотор нь байгаа болохоос биш урьд нь манайд хийгдэж  байсан кинонуудын нэг шүү дээ. Монголд хийгдсэн хайрын тухай хамгийн сайн киног хүмүүс Үрлээ Баяраа хоёроор л төсөөлдөг. Одоо үед яг тийм кино хийе, тухайн үеийн нийгмийг өнөөдөр яг тэр хэвээр нь авчирч кино хийе гэвэл үзэгчид их гэнэнээр хүлээж авна. Яагаад гэвэл тийм драматург байхгүй болчихоод байна.

 

-Ийм төрлийн киног шүүмжлэх хүмүүс  байдаг?

-Кино бол заавал эвхээтэй ном шиг байх алгагүй. Яагаад гэвэл кино өөрийн гэсэн өнгөтэй, гоо сайхантай байх ёстой. Магадгүй тэр наргиж цэнгэх асуудал байж болно. Заавал арван жилийн хүүхдүүд хичээлээ хийх ёстой гэсэн тийм үлгэр дуурайлал үзүүлэх  албагүй. Ер нь бол постерыг нь үзээд урьдчилсан дүгнэлт хийх нэг өөр. Танхимд суугаад бүтэн хэмжээгээр нь үзэх бас өөр хэрэг. Энд яг ямар гоо сайхныг илэрхийлэв, юуг өгүүлэв гэдгийг үзэж байж л ойлгоно.

 

-Гол дүрийн эмэгтэйн бүтээсэн анхны дүр гэсэн. Дүр сонголтын хувьд?

-Гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёр жүжигчин маань СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн мэргэжлийн жүжигчид байгаа. Би хувьдаа илүү амьдралд ойрхон, киног бодит болгож чадах жүжигчдийг сонгосон гэж бодож байна. Гоо сайхныг харуулна гэхээр л өндөр, туранхай топ модель, өргөн цээжтэй бадриун залуу байх албагүй. Тийм болохоор хүн болгоны дотор байж байдаг нэг тийм энгийн л дүрийг гаргахын тулд жирийн залуу бүсгүйг сонгосон. Тэгж байж кино маань хүнд хүрнэ.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонин царайтай алмасууд вэ. Эд нараас олигтой юм гарахгуй. Лав л монгол хумуус биш. Эрлийзууд нийлсэн байна.
2016-02-27
Зочин:
Монгол хун биш солонгосын эрлийзууд олшрохнээ. Ацны кино хийдэг юм. Хэнд ч хэрэггуй хэн ч узэхгуй кинонууд залхааж байна даа
2016-02-27
Yum setgej bod gej tarhi baidgin baigaz dee. Copy:
Fifty Shades of Grey uzcheed sogtuu tolgoinuud kinontsor hiigee biz. UHsniih n zohiol bdgin
2016-02-26