АНУ-д халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ
2016-02-26

 

АНУ-ын Канзас мужийн “Excel Industries”  гэх үйлдвэрийн өмнө буудалцаан болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “AK 47” буугаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээсэн байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдийг аюулгүй болгожээ.

 

Буудалцааны үеэр дөрвөн хүн амиа алдаж, 14 хүн бэртсэн байна. Канзас мужийн дарга “Энэ бол террорист халдлага” гэжээ. 

 

Гэмт этгээдийг Кедрик Форд гэдэг бөгөөд 38 настай аж. Тэрээр хоёр хүүхэдтэй хэмээн цагдаагийн газраас мэдээллээ. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна.

 

Форд халдлага болохоос өмнө фэйсбүүк хуудастаа “AK 47” буу барьсан зургаа нийтэлсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин