Монгол төр ингэж арчаагаа алдах гэж

img

Бидний аав ээжийг залуу байхад монгол төр гэдэг хэний ч хүрч боломгүй, хамгийн их цэрвэж хүндэлдэг зүйл байсан гэдэг. Тэр ч байтугай төрийн бодлого шийдвэрийг түмэн олонд хүргэх багийн Засаг дарга хүртэл сум орон нутгийнхаа хүндтэй хүмүүсийн эгнээнд багтаж байсан цаг саяхан. Бүр саяхныг хүртэл монгол төрийн үнэлэмж ийм л байлаа. Тухайн үед дарга болгонд тал засч, найрын ширээ бэлддэг хуучирсан ёс хэмээн ардчилагчид үзэж улмаар даргыг очиход найр хийхгүй, ууц тавихгүй гэсэн дэг журам тогтоосон нь цагаан морин жилийн ардчиллын бидэнд өгсөн нэг бэлэг байв. 


Төрийн бодлогыг түмэнд хүргэх албан тушаалтан чамтай л адилхан хүн гэсэн ардчиллын дэг сургуулийн ачаар төрийн үнэлэмж өнөөдөр шалдаа буусан нь ч худлаа биш шүү дээ. Парламентын зарчмаар ажиллах, олон намын тогтолцоотой төртэй байх бодлого өнөөдөр төрийн үнэлэмжийг бууруулж, улмаар төрд хэн ч очиж болдог юм байна, хэн ч сууж болдог гэсэн бодлыг төрүүлэх болсон. Тэр тусмаа олон намын тогтолцоо энэ бүхний гол буруутан. Ард түмнээ хэдэн хэсэг болгон хувааж жалга довоор нь талцуулах ажлыг тэд амжилттай хийсэн. Эхнэр нөхрийг салгаж, ах дүү амраг садныг муудалцуулж байхдаа тэд яг л сэг дээр овоорсон хэрээ шиг баярлан гуаглаж байлаа. 


Төрийн албанд шалгуур хамаагүй, гагцхүү даргад тал засч, нам дагаж намирч чадсан бол суудаг гэсэн бичигдээгүй хууль ардчиллын буянаар хэрэгжсэн. Намдаа их мөнгө өгчих чамд албан тушаал бэлэглэе гэдэг шинэ маягийн моодыг 1990 оноос хойш төрийг ээлжилж барьсан хоёр нам л Монголд дэлгэрүүллээ. Энэ бүхний ачаар өнөөдөр төрийн үнэлэмж шалдаа бууж, гурван сая монголчууд бүгдээрээ шахуу улстөрч болох мөрөөдөл тээдэг болжээ. Таван настай хүүгийн чин хүсэл нь Ерөнхийлөгч болох гэхээр л улс төрийн солиорол, эрх мэдлийн төлөөх дуусашгүй хүсэл шунал нийгмийн бүх давхаргыг нөмрөх болсныг хэлээд өгч байгаа хэрэг бус уу. 


Монгол төрд байсан босгыг 25-хан жилийн дотор байхгүй болгож, төрийн хүний шалгуур дуучид, бөхчүүд, шашны мунхаг үзэлтэн, эх оронч хэмээн цээжээ дэлдэх хэсэг бүлэг популистуудаар хэмжигдэж байна гэхээр харамсмаар. Төрийн босго ингэж л доройтлоо.Дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшиж, улс эх орныхоо төлөө ажиллах чин хүсэл тээсэн олон мянган залуусын итгэл рүү төр өөрөө ус цацчихлаа. 
 
 
Хэдэн жил сараар сургуульд сурч эх орондоо хэрэгтэй хүн болж, улсынхаа хөгжилд гар бие оролцох гэж үйлээ үзэж байхаар ганц нэг дуу клипжүүлж цацаад, эсвэл бурхны шашин, мөнгө олох тухай лекц уншиж, эсвэл С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан шиг гудамжинд гарч тэмцэл хийгээд л төрд сууна гэсэн үзэл бодолтой залуус хэтэрхий олширлоо. Энэ бүхний буруутан нь улстөрчид өөрсдөө. Ямар хэмжээнд өөрсдийгөө үнэлүүлж байгаагаа мэддэг боллоо, одоо тэд. 


Нэр дэвшихээ зарласан Арго, Сарандаваа, дуучин Нара, Л.Гүндалай, хөхөө тайрч хаяна хэмээн дөвчигнөдөг Өнөрчимэг нарын хүмүүсийг буруутгах аргагүй. Тэд угаасаа ичихээсээ өнгөрсөн хүмүүс. Тэдэнд өөрийн үнэ цэнэ үнэлэмжээ мэдэх ухаан байхгүй. Түүнийг өөгшүүлж дэмжиж байгаа ард түмнийг ч буруу биш. 25 жилд төрийг иргэд ингэж л үнэлж. Та бүхний 25 жилийн үр дүн энэ. 


Харин тэднийг ийм гэгээн мөрөөдөлтэй болгоход өнөөдрийн төрд сууж буй эрхмүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Төрд суусан нь ажлаа хийдэг, хүүхний бөгс ярьж, Төрийн ордондоо согтуу морилж, дуулж бүжиглэж, канди краш тоглож тэнэглэдэггүйсэн бол дээрх хүмүүс нэр дэвших тухай ярих байсан уу. Мөнгөтэй нь биш боловсролтой нь төр түшдэг, төрт ёсны уламжлалаа хадгалж үлдсэн бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа надад нэр дэвших эрх бий гэж дөвчигнөх байсан болов уу. Эцсийн дүндээ энэ бидний дүр зураг. Монгол төрийн үнэлэмж нь ийм өчүүхэн байхад, монгол хүний үнэ цэнэ, хөгжлийн тухай яриад яах юм бэ. Гэрээ засаад төрөө зас гэдэг эртний сайхан үг бий. Төрийнхөө үнэлэмжийг дээшлүүлж чадаагүй улс төрийн намууд монгол хүний хөгжил, Монгол Улсын хөгжлийн талаар ярих ёстой онигоо л гэж хэлье.  
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Haraad bxad manai turiin tusheed xet zaluujaad b. Zaluu b gdg neg talaaraa uuriin ar ger, ahui amidralaa awaad yvah gj gal us ruu oroxoos ch butsaxgvi bgaa boloxoor zaluu bx tusmaa tur gj yu bilee yax bilee ard tumen, ex oron ur xoich maani yax bilee gxeesee iluu unuu uuriin erx ashigiin tuluu yvaad bn aa. Bs bid uursduu setgel xudluluur songolt xiideg, ul suuritai boddoggvid bidnii songoltiin vr dvn yg amitnii xvreelen shg bolchijee. Ali ali taliin medlegee battai ex surwaljaas sudalyaa xvmvvsee
2016-03-02
зочин:
төрийг төр шиг болгоход түмэн олны сонголт мэргэн байх хэрэгтэй байна,нарийн шалгуур байх ёстой, бид өөрсдөө алдаад байна, урлаг спортоор нэрд гарах,мөнгөтэй л болвол төрд очно гэсэн сонгогч, сонгогдогчийн үзэл бодлыг өөрчлөх цаг болжээ.
2016-03-02
зочин:
Төрийн албанд шоронгийн хулгайч нар хүртэл олон бий. Ял эдэлж байсан хүмүүсийг өндөр албан тушаалд тавьдагийг хуулиар хорих хэрэгтэй, тэд хулгай хийхээ л нэгд тавина шүү дээ.
2016-03-02
зочин:
ёо ёо ёстой голоор нь хэллээ дээ. төрийн албанд хичээл зүтгэлтэй сэтгэлээсээ ажиллаж буй цөөн хүмүүсийн буянаар төрийн ажил салгалаад үргэлжиж байна. намын томилгоо арай дэндэж байна. АН ч МАн-аасаа дор гишүүдтэй хөгийн сонголттой гэдэг нь батлагдлаа.
2016-03-02
Mongolchuud bic chini muulj baigaad l dahiad song:
Ee burhan mini ee
2016-03-02
зочин:
СҮҮЛИЙН 25 ЖИЛД ТӨРД ОРЖ АЖИЛЛАВАЛ ТЭРБУМТАН БОЛДОГ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ЗАЛУУ ҮЕИЙНХЭНИЙ ТОЛГОЙД СУУЛГАСАН БАЙНА.
2016-03-02
It:
Mongolian dream team burden bureldehuuneeree
2016-03-02
Бат:
Энэ элий балайнуудыг хараад та нар дүгнэлтээ хийгээрэй.
2016-03-02
ард:
мэдлэг боловсролтой соелтой эх оронч сэтгэлтэй шуналгуй ашиг сонирхолын зерчилгуй шаардлага хангасан хумуусээ олж нэр дэвшуулмээр юм энэ намууд , даанч шаардлага хангасан хун ховордсон негее муухай гаруудаа сонго гээд л сонгуулийн хуудсан дээр дурайх байхдаа яанам бэ шулуухан хэлэхэд энэ ард тумэн бид хэтэрхий хулцэнгуй амгалан байдал нь эд нарыг давруулаад б
2016-03-02
Зочин:
KHUUCHIN SAID GEDEG CHINI TUSGAI KHUMUUS BAILAA SHUU DEE , BOLOWSROLTOI , KHARYUTSLAGATAY, UKHAANTAY , KHELSEN UG , KHIISEN AJIL NI KHUNDETGEL UNELELT KHULEEDEG KHUMUUS BAILAA , ODOO BAYANSELENGE METIIN KHUMUUS SAID BOLOKHOOR KHUN YAJI TOOKH WE DEE LALAR GEJI
2016-03-02
Зочин:
KHUUCHIN SAID GEDEG CHINI TUSGAI KHUMUUS BAILAA SHUU DEE , BOLOWSROLTOI , KHARYUTSLAGATAY, UKHAANTAY , KHELSEN UG , KHIISEN AJIL NI KHUNDETGEL UNELELT KHULEEDEG KHUMUUS BAILAA , ODOO BAYANSELENGE METIIN KHUMUUS SAID BOLOKHOOR KHUN YAJI TOOKH WE DEE LALAR GEJI
2016-03-02
Зочин:
Saihanbileg bayr Elbeg bayrtsogt naraas ed hamaagui iluu liibarchidiig Mongol humuuseer soli
2016-03-02
Mongolchuud bic chini muulj baigaad l dahiad song:
Ee burhan mini ee
Зочин:
Saihan bichjee.Turiin ynelemj aldagdjee.Gadaad dotoodod ylsiin syrgyyli tugssun hyniig yadaj gargamaar iumdaa.Tegehdee ded byttsiin salbaraar tugssun.Ter chin yadaj bosgo changa hicheel nomoo hiideg hyyhdyyd l tugsdug syrgyyliyd ium chine dee.Hymyyjil ni ch uur baidag sydalgaa baina.
2016-03-02