Фракцтай “мэндэлсэн” хүчнүүд

img

Үе үеийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Улс төрийн намуудын тухай хуульд салхи оруулж, өөрчлөлт хийхээр ажлын хэсэг байгуулдаг. Парламентад суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн уг хуулийн төсөл дээр ажилладаг ч шальтай өөрчлөлт оруулаад байсан зүйлгүй.

 

Энэ парламентын үед ч Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан хэдий ч явцын дундаа замхарсан. Ямар сайндаа парламентад суудалтай намууд бус Ерөнхийлөгч санаачлан өргөн барих нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тусыг олоогүй. Учир нь Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийн төслийг парламентчид хэлэлцэхийг дэмжээгүй. Уг төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг гишүүнчлэлээр нь чангатган базаж, нам байгуулах босгыг 30 хүний гарын үсэгтэйгээр намсган, улс төрийн хүчнийг УДШ биш СЕХ бүртгэхээр тусгасныг олонхи эсэргүүцсэн. Одоогийн үйлчилж байгаа хуулиар 801 хүний гарын үсэг цуглуулснаар нам байгуулах эрх бүрдэн УДШ-д ханддаг.

 

Өнөөдөр УДШ-д бүртгэлтэй 25 улс төрийн хүчин байна гэдэг ч парламентад суудалтай нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төр, засгийн эрхийг барилцдаг. Бусад нь сонгуулийн үеэр л дөрвөн жилдээ нэг удаа “ичээнээ”-сээ гараад намждаг. Улс орны хөгжил төр, засгийн эрх барилцаж байгаа улс төрийн хүчнүүдийн бодлого үйл ажиллагаанаас хамаардаг. Харамсалтай нь эрх баригч хүчинд ч, сөрөг хүчинд ч  улс төрийн намын дотоод асуудал нь савнаасаа халин ширүүсдэг. Тиймээс намын дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж төрийг яаж барилцах вэ гэсэн олон нийтийн шүүмжлэлд байнга өртсөөр ирсэн.

 

Харин УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа “Манай нам фракцгүй болно” гэж дуугарсан нь хэдийгээр итгэхэд хэцүү амлалт байсан ч олны анхаарлыг татсан. 25 жил олон фракц, бүлэглэлийн зөрчил дээр оршин тогтнож ирсэн энэ намыг ганцхан жилийн дотор нэг дор зангидан удирдана гэвэл өрөөсгөл. Өнөөдөр ч энэ нам фракц, бүлэглэлээсээ ангижраагүй л байгаа.

 

Нэгэнтээ нам, хүчнүүдэд бугшсан бүлэглэлийн популизмаас улстөрчид өөрсдөө залхжээ. Сонгуулиар аль нэг нам олонхи болж, олон суудал авч ялалт байгуулсаны дараа тухайн намд албан тушаалд томилогдоогүй үлдсэн, эсвээс хүссэн суудалдаа хүрч чадаагүй хэсэг бүлэг эрхмүүд нэгдэн, бүлэглэж, намынхаа эсрэг босох нь нийгэмд бараг хэвийн үзэгдэл болсон. Олон нийтийн өмнө ил гарч байгаа хэсэг нь энэ болохоос цаана харагдаж, үзэгдэхгүй ямар ч үг, үйлдэл явагддагийг таашгүй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л хааяа нэг хуралдааны үеэр “Ямар найруулгатай ордны хор явагдаж байгааг би мэднэ шүү” гэж бядтайдаа хэлдэг болохоос бусад гишүүн амаа үдүүлсэн байдаг.

Харин саяхан тэр бүр дуугараад байдаггүй Хуульзүйн сайд Д.Дорлигжав фракцын асуудлыг хөндөж байна лээ. Тэрбээр “Энэ фракц бүлэглэлээс болж улсын ажил ч явахгүй байна. Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж  нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ зөв сонгож авдаг байх хэрэгтэй. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хуулинд буруу өгч, иргэдийг төөрөгдүүлж байна. Улс төрийн намуудад байгаа хувийн ашиг сонирхолд автсан явцуу фракцуудын байр сууринаас бүх зүйл үүдэлтэй. Амин хувийн ашиг хонжоо бодсон бүлэглэлүүд боловсон хүчнийг ч зөвхөн фракцын нүдээр харж томилж байна. Өөрийнх нь фракцын л хүн бол чадвар, туршлагыг нь харахгүй байгаа. Тиймээс боловсон хүчний томилгооны чанар муудаж байна. Нам дотроо фракцууд тэмцэлдэж, нэг намын хүнээ хүчтэй фракц нь өөрчилж, халж өөрийн хүнээ томилсноос гишүүд нь хоорондоо эвлэрэхийн аргагүй зөрчил үүсгэж байна. Хэн нэг албан тушаалтантай хариуцлага тооцох гэхээр хүчтэй фракцын хүмүүсийнх нь буруу зөвийг ялгаж, шалгаж болдоггүй асуудал үүсч байгаа. Бодлогын алдаан дээр ч ийм байдал гарч байна” хэмээн хатуухан хэлнэ лээ.

 

Эрх баригч хүчнээрээ АН фракцуудаасаа ангижир гэж чичлүүлж байгаагаас биш бусад намд ч фракцууд гаарсан. Дөнгөж байгуулагдаад нэрийг нь мэдэхээс цаашгүй, олонд танигдаагүй улс төрийн хүчин гэхэд л фракцтай “мэндэлж байна”.  Байгуулагдаад нэг жил хүрэхгүй хугацаанд хэн нь дарга, хэн нь гишүүн болохыг нийгэм ч танихгүй болтол дотроо арсалдаж, олны ярианы хачир боллоо. 

 

Хуулинд үг, үсэг ч дурдагдаагүй фракц хэмээх бүлэглэлээсээ ангижрах эсэх нь тухайн улс төрийн хүчнээс л хамаарах эд.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-14
Зочин:
Өөрсдийгөө ардчилалын лидер гэж буй нөхдүүдийн хагарлаас болж жирийн гишүүд хохирч байгааг ойлгохгүй юм. Та нар ч яахав хөрөнгө мөнгөтэй хүмүүс хаана ч амьдарч чадна харин бидний амьдрал хэцүүднэ дээ. Дахиад ямар нүүрээр ард түмнийг харах вэ. Ийм байвал биднийг сонго гэж битгий ирээрэй. 2000 он давтагдах гэж байна шүү.
2016-03-14
kub:
ireeduid namynkhaa buren buten baidlyg khadgalakhad tsagaa olson asuudlyg khunduj tavisan lgej bodoj baina ... UUL ni
2016-03-14