“Урт шар дээлт” УИХ-ын дэд даргаас нэг сая ам.доллар нэхжээ


Тэрбээр хөтлөгчийн тавьсан намын санхүүжилт, намын дотоод зөрчилдөөнтэй холбоотой асуудалд “МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлд байхдаа надаас намын санхүүжилт хэмээн нэг сая ам.доллар нэхсэн. Надад тийм их хэмжээний мөнгө байхгүй учраас “Би хаанаас тийм их хэмжээний мөнгө олох юм. Хулгай хийх болж байна уу” гэхэд “Хэний буянаар өдий зэрэгтэй яваагаа санаарай” гэж дарамталсан.
Үүний нь хариуд “ Тэгвэл дэд даргынхаа албан тушаалыг ав”гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл дарга эргүүлж залгаад “Та ямар түргэн зантай юм. Та ч нээрэн хаанаас олох билээ. Сайд нараар олуулахаас” гэж хэлсэн хэмээн ярьсан нь нийгэмд шуугиан тарив.
Сонгуулийн садхи сэвэлзэж, Мүүний шашны талаар элдэв яриа тарж байгаа өнөө үед “урт шар дээлт”-ийн талаар энэ мэдээлэл ч олны анхаарлыг татах нь зүйн хэрэг. Ямартай ч Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хорих ангиас илгээсэн захидалд дурьдагдсан зүйлс болоод “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьж, хэлсэн нь оргүй биш болохыг баталлаа хэмээх хүн олон байна.
Х.Норжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ