Хөлбөмбөгийн шинэ оны анхны тэмцээн эхэллээ

img

Хөлбөмбөгийн спортын төлөө хөдөлмөр зүтгэл, бүх л насаа зориулан ажиллаж энэ спортод олон арван шавь нар бэлтгэн төрүүлсэн спортын мастер Л.Сандагдорж багшийн нэрэмжит заалны хөлбөмбөгийн “Спорт сургалтын төв”-ийн цомын тэмцээн өнөөдөр эхэллээ. Одоо 78 насыг зооглож яваа энэ буурлын шавь нарын зүгээс хөлбөмбөгийн шинэ оны анхны тэмцээнийг футзалны ордонд зохион байгуулж байна. Мөн спортын матер Л.Сандагдорж багшийн шавь нар багштайгаа хамт 2013 онд Украйнд болох хөлбөмбөгийн Евро-2012 тэмцээнийг үзэхээр шийдвэрлэжээ. Энэ тухайгаа ч тэмцээний нээлтийн үеэр дуулгаж багшдаа гэнэтийн бэлэг барьсан юм. Тэрээр хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбатын аав юм. Спортын мастер Л.Сандагдорж багш 1989 оны намар спортын сургалтын төвийг үүсгэн байгуулж энэ төвд хөлбөмбөгийн спортоор түүний шавь нар 1995 он хүртэл хичээллэж байжээ. Харин энэ хугацаанд шавь нар нь улсын аварга болж хэд хэдэн томоохон амжилтыг ч улсдаа үзүүлээд авсан байна. Спортын мастер багшийн нэрэмжит анхдугаар тэмцээнд 8 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж байна. Нэг багт лигийн 3-4 тамирчин тоглож байгаагаараа онцлог. Өнөөдөр футзланы ордонд нээлтээ хийсэн цомын тэмцээний аваргууд энэ сарын 15-ны өдөр тодорно. Спортын мастер Л.Сандагдорж багшийн алдар гавьяаг мөнхжүүлэн алдаршуулах, хойч үед түүний хөлбөмбөгийн спортод оруулсан үнэтэй хувь нэмрийг сурталчлан таниулах, нэрийг нь дуурсгах зорилгоор зохион байгуулж байгаа тэмцээнийг шавь нар нь жил бүр уламжлал болгон явуулж байхаар төлөвлөжээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ