
Олимпийн жил гараад хэдхэн хонож байна. Энэ жил Бүр ард түмний спортикадын наадам болно. Хот хөдөөгүй тамирчид бүгд энэ спартикадад бэлтгээд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа юм. Харин МОБХ шинэ оны анхны өрсөлдөөнийг өсвөрийн боксчдын дунд зохион байгуулж байна. Энэ тэмцээнийг МОБХ, “Их жанжны сүлд” боксын клубтэй хамтран явуулж байна. Өсвөрийн боксчдын өрсөлдөөн маргааш өндөрлөнө. Тэмцээнийг Жигүүр гранд групп нийгмийн хариуцлагаа ухамсарлан ивээн тэтгэж байгаад МОБХ-ныхон баяртай байна. “Их жанжны сүлд” өсвөр үеийн боксын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 4-ний өдөр спортын төв ордны боксын танхимд эхэлсэн. Тэмцээний тулаанууд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өсвөрийн боксчдын энэ тулаанд 22 байгууллагын 170 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бол тэд 28-56 кг хүртэлх жинд тэмцэлдэж байна. Хөвгүүд 15, охид 2 жинд аваргуудаа тодруулна. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянхонгор, Налайх, Дархан-уул, Орхон аймгаас баг тамирчид ирж оролцож байна. Тэмцээнийг 20 шүүгч шүүж байгаа бол ерөнхий шүүгчээр МОБХ-ны Уидирдах Зөвлөлийн гишүүн, шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ганхуяг ажиллаж байгаа юм. Харин боксын үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт 10 хоногийн бэлтгэл хийхээр өчигдөр орой нийслэлээс хөдөлсөн аж.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ