Б.Болор: 250 сая ам.долларын зээл өр болохгүй

img

Сангийн сайд Б.Болор эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Саяхан Засгийн газар 250 сая ам.долларын зээл авсан. Энэ зээлийг юунд зарцуулах вэ?

 

-Засгийн газар 250 сая ам.долларын зээлийг Credit Suisse банкнаас авсан байгаа. 2016 оны төсвийг батлахад тодорхой хэмжээний зээл авах эрхийг Засгийн газар УИХ-аас авсан. УИХ-аас зөвшөөрөгдсөн өрийн таазан дотроо багтааж, зээл авах эрх Засгийн газарт байдаг. Энэ дагуу хийгдсэн ажил. 250 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор аваагүй. Энэ зээлээр төсвийн алдагдлыг нөхөхгүй. Харин дотоодын өндөр хүүтэй бондод дахин санхүүжилт хийнэ. Өөрөөр хэлбэл өр огт нэмэгдэхгүй. Маш өндөр хүүтэй дотоодын бондыг бага хүүтэй гадны мөнгөөр авч байна гэсэн үг. 3.2 их наядын дотоод өр байгаа. Дотоод өр замбараагаа алдсан учраас үүнийг чөлөөлөх бодлого барьж байна.

 

Мөн банкуудаа эх үүсвэртэй болгож байна. Ингэснээр хувийн хэвшил рүү тодорхой хэмжээний зээл гарч, эдийн засагтаа мөнгөний эргэлт оруулах боломж бүрдэнэ.

 

-Зээлийн хүү хэд байх вэ?

 

-7.2 орчим хүүтэй, таван жилийн хугацаатай зээл. Эхний гурван жилд үндсэн төлбөр нь төлөгдөхгүй нөхцөлтэй зээл байгаа юм.

 

-Улсын төсөв хүндэрч, тэтгэвэр тэтгэмж, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх яриа байна. Үүнд тайлбар өгөөч.

 

-Он гарсаар цалин, тэтгэвэр цаг хугацаандаа тавигдаад явж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч цалин, тэтгэвэрт асуудал гараагүй. Ямар нэг байдлаар тасалдахгүй.

 

-Хан ресурт төлөх 70 сая ам.долларыг хэрхэн төлөхөөр төлөвлөж байгаа вэ?

 

-Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улс ямар ч тохиолдолд биелүүлэх үүрэгтэй. Энд ямар нэг гарц байхгүй. 2009 онд Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрээс болж, бид Арбитрын шүүхэд очсон. Анх 350 сая ам.доллар нэхэмжилсэн байгаа. Гэвч тэр үед байсан Засгийн газар хариуцна гэж болохгүй. Шийдлийн Засгийн газар үүргийнхээ дагуу энэ асуудлыг шийдсэн. Хэлэлцээрийн үр дүнд төлбөрийг нэлээд хэмжээгээр буулгасан. Үүнийг ямар нэгэн зээл авч төлөхгүй. Төсвийг тодотголыг зайлшгүй хийнэ. Тэгж байж энэ төлбөрийг төсвөөсөө төлнө.

 

-Төсвийн алдагдал ямар хэмжээнд байгаа вэ? Төсөвт тодотгол хийх үү?

 

-Сүүлийн долоо, найман жил улсын төсвийн төсөлд учир дутагдалтай хандаж ирсэн. Энэ нөгөө л улс төртэй холбоотой. Бид үүнийг засъя гэж 2016 оны төсвийг УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь УИХ бидний оруулж ирсэн төсвийг хэвээр нь батлаагүй. Тиймээс төсвийн алдагдал нэмэгдээд байгаа. 2012 онд төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр тасарсан байдаг. Энэ бол хамгийн том алдагдал. Үүнээс хойш байнга тасалдсан. Үүнийг тодорхой хэмжээгээр засах алхам 2016 онд хийгдсэн. Цаашид ч үүнийг анхаарахгүй бол алдагдал хүндэрнэ.

 

Төсөвт тодотгол зайлшгүй хийж таарна. Хуулийн нөхцөлүүдийн дагуу тодотгол хийгдэнэ. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар бүтцээ батлуулна. Тэр үеэр тодотгол хийх нь зөв байх гэсэн байр суурьтай байна.

 

-Улсын өрийн хэмжээ хэд байгаа вэ?

 

Засгийн газрын өр бол 7 орчим тэрбум байгаа. Үлдсэн нь хувийн хэвшил, компаниудын өр. Зах зээлийн эдийн засгийн үед зээл авах нь буруу зүйл биш. Харин авсан зээлээ зөв зарцуулах нь л эдийн засгийн амин сүнс нь. Үүн дээр л бид анхаарах ёстой. Өрийн менежментийг өнөөдрөөс эхэлж хийх ёстой. Зөвхөн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дотооддоо бонд гаргаад олон жил явсан байдлаа засах хэрэгтэй.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
arga yadsan tohioldold or tav
2016-03-25
Зочин:
zeel or bish gej chi buruu oilhoj
2016-03-25
Зочин:
tavantolgoi yarihdaa toriig tsaashdaa biznesees haraat bus bolgono gej yagaad yarihgui bainaa
2016-03-25
Зочин:
tavantolgoin gereeg boloilsan gavyanii achaar uls amid yavj baina
2016-03-25
Зочин:
huulind bond avah esgui gedgiig zorchik
2016-03-25
Зочин:
Хаа очиж харин дажгүй мэргэжлийн ганц сайд нь энэ нөхөр л байх шив дээ даанч царай муутай хэхэ
2016-03-24
Unen ug:
Or l bolj taaranadaa zambraagui dotood or tavij tosviin ur ashiggui zuild zurj Odoo dotood oroo gadnii hatuu balyutaar or tavij toldog bolj baih shiv Omnoh credit Suisse banknaas avsan 300 saying udahgui toloh bolz baigaa shuu.
2016-03-24
Зочин:
arschilsan namiin
2016-03-24
Зочин:
amjaagui yumuu
2016-03-24
зочин:
Зээлийг эргээд төлж л таарна даа, маанаг аа, өр шүү дээ, өөр юу юм бэ, АН-ын ийм эрээгүй луйварчдаас хурдан салцгаая түмэн олон минь ээ
2016-03-24
Зочин:
Мэргэжлийн сайд шүү амжилт
2016-03-24
Зочин:
ТЭГЭЭД БЭЛЭГ БОЛЖ БАЙНА УУ ТА НАР ИДЧИХЭЭД ГАДАГШАА ГАРААД ЯВНА БИД ТӨЛНӨ БИЗ ДЭЭ
2016-03-24
Зочин:
mundag zaluu shuu.chadvarlag.iim l hun sangiin sai.erunhii said bh eostoi
2016-03-24
бурмаа:
Асемд зориулсан зээл. Одоо ард түмнээр төлүүлэнэ дээ. АН - г устгамаар байна.Сонсох нь битгий хэл амьдрах хүсэл алга.
2016-03-24