ЭМС-ын сайдад УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН-наас академич Ц.Лхагвасүрэнгийн нэрийг дэвшүүлжээ.
Академич, Монгол Улсын гавьяат эмч Ц.Лхагвасүрэн нь Хүний их эмч мэргэжилтэй, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой аж. Тэрбээр 1978-1979 онд Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1986 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш, 1986-1989 онд Аспирант, 1989-1991 онд Анагаах ухааны мэдээлэлзүй-сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, 1991-1992 онд АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, 1993-1995 онд АУИС-ийн Сургалтын албаны дарга, 1995-2013 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал, 2013-2014 онд ЭМШИУС-ийн зөвлөх профессороор тус тус ажиллажээ.
Эдүгээ Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай юм байна.
Н.Энх