Ерөнхийлөгч үг хэлнэ

img

09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордон Их танхимд чуулж буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.


09.00 цагт: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад зориулсан сургалт нийслэлийн иргэний танхимд болно.


09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн хурлын танхимд болно. 


10.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээ өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд болно.  


11.00 цагт: "Ирвэс хамгаалах сан", "АСК" , "Ногоон сэтгүүлч" байгууллагаас Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж байна.


11.30 цагт: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж хууль бусаар барилга барьж байгаа асуудлаар төрийн бус байгууллагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд шуурхай хурал зарлалаа.


12.00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын зочдыг хүлээн авах нисэх буудлын өргөтгөл, тохижилтын талаар “Чингис хаан” нисэх буудлын захирал Б.Бадрал, ИНЕГ-ын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр, Аюулгүй байдлын газрын ерөнхий менежер Ж.Батхүү нар мэдээлэл өгнө. Аргга хэмжээ МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно. 


12.00 цагт: "218.1" хөдөлгөөнөөс МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран төгрөгийн ханш буюу Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын биелэлтийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Ээлжит "Сайдын цаг" уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болно.


12.55 цагт: Ерөнхий боловсролын тусгай сургуульд ажиллаж буй “Туслах багш” –ийн мэргэжил дээшлүүлэх сургалт Баянзүрх дүүргийн 55-р сургууль дээр болно. 


13.00-14.00 цагт: Монгол Хайкин клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Л.Баярсайхан эмч Лувсандоржийн Баярсайханы “8000-ТАЙ ХОЁР ОРГИЛД АВИРСАН ТЭМДЭГЛЭЛ” НОМЫН НЭЭЛТ Интерномын 2 давхарт болно.


14.00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31