ОУХМ Л.Отгонбаяр олимпийн эрх олгох “Шаньминий марафон”-д уралдаж байна

img

Хятадын Шаньмин хотноо “Лондон-2012” зуны ХХХ олимпийн эрх олгох “Шаньминий марафон” нэрийн дор дэлхийн гүйгчид уралдаж байна. Энэ ОУ-ын марафонд ОУХМ Л.Отгонбаяр, н.Доржпалам, н.Балжинням нар өрсөлдөж байгаа юм. “Шаньминий марафон” нь өнөөдөр явагдаж байгаа аж. Харин манай улсын хөнгөн атлетикийн бусад тамирчдын тухайд Кенид болох “Golden zam” А зэрэглэлийн тэмцээн, мөн ирэх 3-р сард Туркийн Стамбулд явагдах заалны ДАШТ хүлээж байна. Эдгээр тэмцээн нь бүгд олимпийн эрх олгох юм. 2008 оны Бээжингийн олимпийн марафоны төрөлд МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр, 400 метрт Б.Мөнгөнтуяа нар оролцож байлаа. Харин одоогоор МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар Лондонг зорих “виз”-ээ өвөртөлсөн. Лондонг зорих эрхээ өвөртөлсөн хөнгөн атлетик, байт сурын тамирчдын хувьд энэ амжилт нь томоохон ололт байлаа. Олимпийн эрх авах тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчиддаа амжилт хүсье. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneher udaan bn marofonaar mongoliin 10 dahi erhiig say mongoliin tamirchin avlaa WWW.Sport.news.mn
2012-01-08
Îòãîíáàÿðòàà àìæèëò õ¿ñýí åðººæ á¿ãäýýðýý çàëáèðöãààÿ
2012-01-07