О.Баасанхүү УИХ-ын дэд дарга болж чадахгүй бол бүлгээс гарах гэнэ


Тэрбээр, энэ жиргээг өчигдөр хуралдсан намынхаа бүлгийн хуралдааны дараа хийсэн. Яагаад бүлгээс гарах шийдвэрт хүрсэн талаар олон янзын таамаг буй. Гэвч эрхэм гишүүн өчигдөр бүлгийнхээ хуралд УИХ-ын дэд даргын албан тушаалд очно гэдгээ хэлсэн аж.
Харин намынх нь гишүүд үүнийг дэмжээгүй учраас багагүй маргаан үүсч, улмаар түүнийг УИХ дахь Шударга ёс эвслийн даргаар оч гэсэн шаардлага тавьжээ. Маргаан мэтгэлцээн үүсч албан тушаалын төлөөх асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй учраас эвслийн бүлэг тус тусын намын дарга нартай энэ асуудлыг зөвшилцөхөөр болжээ. Зөвшилцлийн хариу өнөөдөр гарч, маргааш УИХ-ын даргад уг асуудлыг өргөн барих гэнэ.
Хэрвээ нам нь түүнд УИХ-ын даргын суудлыг өгөх шийдвэр гаргахгүй бол О.Баасанхүү эргэлт буцалтгүйгээр бүлгийг орхих бололтой. Ингэсэн тохиолдолд Шударга ёс эвсэл тарна. УИХ-ын тухай хуульд наймаас дээш хүнтэй бүлэг байгуулж болно гэж заасан. Тиймээс О.Баасанхүү гарсан тохиолдолд бүлэг долоон хүнтэй болж, эрхзүйн чадамжгүй болох билээ.
Б.Эрхэс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ