“Давхар дээлтэнүүд”-ээ хумиж чадах уу

img

Парламентын бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл оруулж ирэв. Өмнө нь зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох, бусад сайд нарыг парламентын гаднаас томилох төсөл өргөн барьсан. Гэвч энэ төслийг УИХ-ын олонхи дэмжээгүй, татгалзан буцаасан. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд болон чиг үүргийн гурван яамны сайдыг давхар дээлтэй байж болох төслийг боловсруулан өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Хуульзүйн, Гадаад хэргийн, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохыг тодотгосон байна лээ. Харин чиг үүргийн яаманд шинээр нэмэгдсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  “давхар дээл”-тэй байх заалтад тусгагдаагүй, орхигдсон байсан.

 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонх нь дэмжиж байсан хэдий ч хэлэлцүүлгийн явцад зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

 

Тухайлбал УИХ-ын гишүүн Су.Батболд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зүйл нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрхэн өргөжүүлэх вэ. Эрх мэдэлд нь парламентаас хутгалдаж ороод, парламентын бүх гишүүн сайд болчих гэдэг байдлыг арилгахыг зорьж байгаа. Манай нөхцөлд Засгийн газрын гишүүд парламентад нөлөөлөөд байхаасаа илүүгээр Засгийн үйл ажиллагаанд парламент нөлөөлдөг. Хэн дуртай УИХ-ын гишүүн сайдыг дуудаж уулзаад “Үүнийг ингэмээр байна, тэр хүнийг ажилд авмаар байна, ингэж болохгүй, тэгж болохгүй” гээд л заачихдаг. Парламент өөрөө Засагт хутгалдаад байгаа. Тиймээс эрх мэдлийн зааг ялгааг арилгах асуудал зөвхөн Засгийн газар гэхээсээсээ илүүтэй парламент нь өөрөө парламент шиг байх учиртай юм. Нэг гишүүн нэг сайдыг огцруулахаар гүйж явна гэдэг нь үйл ажиллагаанд нь орж байгаа хэрэг. Энэ үүднээс Ерөнхий сайдыг илүү эрх мэдэлтэй. Ядаж кабинетаа бүрдүүлэхэд нь саад болдоггүй эрх мэдэлтэй байх ёстой гэж бодож байгаа. Миний хувьд энэ сайд давхар дээлтэй байж болно, энэ нь болохгүй гэхээсээ илүү сайдын томилгоо Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд байж, хариуцлага хүлээдэг байх ёстой гэж боддог. Засгийн газрын кабинетын гишүүдийн 3/1 нь парламентын гишүүн байж болно гэсэн утгаар оруулах нь Ерөнхий сайдад илүү мэдэл нь ирэх болов уу. Цаашид эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөр байгаа. Учир нь парламентын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Энэ үед нэг нам олонх болж гарч ирэх боломж байхгүй. Эвсэж байгаа намууд Шадар сайдад парламентын гишүүнээ томилохыг бодно” гэсэн байр суурьтай байлаа.

 

Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт “Бид маш богинохон ой санамжтай болоод байна. 1992 онд парламент Засгийн газраа байгуулахдаа Үндсэн хуулийг батлаагүй байхад нийт Засгийн газрын гишүүдийн 3/1 нь буюу 5 сайд УИХ-ын гишүүнийг хавсарч гүйцэтгээд 4 жил ямар ч хэл амгүй ажилласан. Энэ нь цаашид жишиг болоод тогтох бололцоотой байсан юм. Гэтэл ҮХЦ дээр болохгүй гэсэн шийдвэр гарч будилаан тарьсан. Түүнээс бус Үндсэн хуулинд буруу байхгүй. Үндсэн хууль бүх эрхийг нь нээчихсэн. Парламентын засаглалтай улсын хувьд Засгийн газар нь УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгууллагддаг. Тиймээс Засгийн газарт нь парламентын гишүүд дийлэх олонх нь байх шаардлагыг парламентын засаглалтай улсууд  тавьдаг. Тэр бүү хэл Засгийн газрын гишүүн хүн парламентын гишүүн биш байвал тухайн намын нь нэг хүн гараад нөхөн сонгууль явуулдаг. Тиймээс бид Үндсэн хуулийн эрхзүй гэдэг ойлголтоо харах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудыг хооронд нь хольж хутгаад парламентын гишүүдийн тоогоор асуудлыг ярих нь буруу тайлбар. Буруу зүйл рүү хөтлөөд байна. Дан, давхар дээл гэж улс төр болгохын оронд дараагийн Засгийн газрыг яавал тогтвортой ажиллуулах, парламент болон Засгийн газрын асуудлыг яаж зохистойгоор хослуулах вэ гэдэг үүднээс асуудалд хандаж байна” гэсэн саналтай байлаа.

 

Манай Засгийн газар тогтворгүй, хэн нэг гишүүн сайдыг огцруулах эрхтэй, эсвээс олонхиороо нэгдээд Ерөнхий сайдыг Засагтай нь огцруулчихдаг. Засаг тогтворгүй байхад нь улсын бодлого алдагдаж, цаашлаад ард иргэдийн нуруун дээр ачаа нь ирдэг. Үүнийг эдийн засаг хямарч, худалдан авалт буурч, цалин амьдралд хүрэлцэхгүй болсон өнөөгийн жишээ бидэнд мэдрүүлж байгаа. Наанадаж л угийн муу нэртэй эрүүл мэндийн салбар сайдгүйгээр нэг улирал явсан нь нийгмийг халдварт өвчинд нэрвэгдэхэд хүргэж, сураггүй арилсан улаан бурхан өвчин тархлаа. Ил зарлагдахгүй байгаагаас бус бэлгийн замын халдварт өвчин, тэмүү газар авч байгаад эрүүл мэндийн салбарынхан халаглаж байна лээ. Дээрх өвчлөл нь иргэдийн амьдрал хүнд, ядуу буурай орнуудад  тархдаг  эрүүл мэндийн хэллэгээр “нийгмийн өвчин” гэж оношлогддог байна.

 

Харин Засгийн газрыг тогтвортой ажиллуулах  талаар үе үеийн парламент ярьсаар ирсэн. 2000 оноос хойш сайд нараа солилгүй тогтворгүй ажилласан Засгийн газар гэвэл МАН /хуучнаар МАХН/ үнэмлэхгүй ялалт байгуулж, төр, засгийг дангаар удирдаж байсан 2000-2004 оных. Үүнээс хойш байнга хамтарсан Засгийн газар бүрдэж ирсэн билээ. Цаашлаад Засгийн газрыг тогтвортой байлгах асуудал гишүүд санал нэгддэг ч  парламентын гишүүн тэдэн хувь байна гэх мэт квот тогтоох асуудалд эсрэг тэсрэг байр суурьтай байдаг. Тодруулбал, эрх ашгаа хамгаалдаг ч гэж болно. Тиймээс Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгч хоёронтаа өргөн барьж хэлэлцүүлж байгаа нь энэ.

 

Энэ удаад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл парламентын босго давж хэлэлцэгдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Уг нь ч энэ хуулийн төсөл батлагдвал дараагийн парламентаас мөрдөгдөх заалттай юм.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Luivarchin S Erdeniig shalguul:
S Erdene ulsiiin heden zuun ter bum tugrugiig idseer baital shalgaj chadahgui bj ta buhen jujeg togolhoo bolij uz S Erdene shig hulgaich ner turd ajillaj bhad Mongol uls huggjihgui ulam dorootsoor bh bolno Halamjiin mungiig heden bankind bairshuulj huuli busaar huu bodj avdag n todorchood bhad ineedtei zasag shuu S Erdeniigee yaj chadahgui bj hudalaa ulger yariha bolitsgoo AH hen ch itgehgui Mongoliin ard tumen dahiad ta nariivg songohgui S Erdene hulgaicha sborond n hiicheed ard tumenteigee yariltsaarai
2016-04-08
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-07
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-07
haha:
Ene songuuliar An iin heden gishuun songogdokhgui bolokh magadlaltai bolokhoor daraagiin 4 jild said hiilgekh l dee
2016-04-07
Зочин:
holimog deer shudarga holimog nemj l bolhoos bish nuuts holimog
2016-04-07
Зочин:
zaalt hurtel
2016-04-07