Түлэгдэлтийн улмаас жилд 30-40 хүүхэд нас барж байна

- “Хөлдүү” түлэнхийн төвөө хэзээ гэсгээх вэ-
Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд элдэв зүйлд түлэгдэн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд суух найман настай хүү савтай буцалсан халуун усанд нуруугаараа унаж түлэгдэн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан юм. Энэ мэтээр эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотойгоор ихэнхдээ 0-3 насны бяцхан хүүхдүүд хорвоог таньж мэдэх насан дээрээ харамсалтайгаар амиа алдаж, эсвэл бүх насаараа бусдаас нуух сорвитой үлдэж байгаа нь нууц биш. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт очиж нөхцөл байдал ямар байгаа, хэдэн жилийн хугацаанд дуншсан ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийн асуудал хийгээд гарц, шийдлийг хайж энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлдлээ.
Түлэнхийн тасаг зургадугаар сараас оргил ачаалал авдаг
Өвчиндөө шаналж уйлах хүүхдийн дуу, толгой, гар, цээжин хэсгийг нь битүү марлоор ороосон хүүхдээ тэврэн коридороор холхих эхчүүд, хаашаа ч юм яаран алхах цагаан халаадтай эмч нар. Энэ бол ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн нэг агшны дүр зураг. Эцэг, эхийн хайхрамжгүй байдал, анхаарал сулрах ганц хоромд түлэгдэж, өвчиндөө шаналсан хүүхдүүдийн авралын ганц газар нь энэ. Тиймээс ч манай сурвалжлах хэсэг юун түрүүнд тус тасгийг зорин ирсэн хэрэг. Бид тасгийн эмч Т.Бат-Эрдэнэтэй уулзаж, одоогийн нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм.
Ачаалал харьцангуй бага байгааг тэрбээр хэлж байсан юм. Ерөнхийдөө жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард Түлэнхийн тасгийн ачаалал багасч, эмч мэргэжилтнүүдэд “амьсгаа авах” боломж олгодог юм байна. Харин зургадугаар сард гарч цэцэрлэг сургууль амрах тэр үеэс эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг байна. Т.Бат-Эрдэнэ эмч энэ талаар “Ерөнхийдөө зургадугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл манай тасаг ачаалалтай ажилладаг.
Зургадугаар сараас эхлээд зуны амралт эхэлж, цэцэрлэг сургуулиуд тарахтай зэрэгцээд хүүхдийн түлэгдэлт ихэсдэг. Улмаар аравдугаар сараас хөлдсөн хүмүүс ихээр ирдэг. Жилийн гурав болон дөрөвдүгээр сард түр амсхийж, бусад улиралд ачаалалтай ажилладаг даа. Түлэгдэж ирсэн хүмүүсийн насны байдлыг харахад ихэвчлэн 0-3 насны хүүхдүүд байдаг. Дөнгөж гадаад ертөнцтэй танилцаж эхэлж буй хүүхдүүд ихэвчлэн түлэгдэж ирдэг” гэлээ. Ачаалал ихтэй үед Түлэнхийн тасгийн хүлээн авахаар өдөртөө 20-иос дээш хүн үйлчлүүлж, тасагт хэвтэх хүний тоо 10 хүртлээ нэмэгддэг байна. Үүнээс гадна тасгийн эмч нар оргил ачаалал авсан үедээ өдөртөө 8-9 хагалгаа хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар өдөрт 3-4 хагалгаа хийгдэж байгааг тэрбээр бидэнд хуучилсан.
Хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоонд түлэгдэж байна

Мэдээж ус буцалгагч татсан, үсний индүү, хайч зэрэгт түлэгдэх зэрэг өөр шалтгаанаар гэмтэх тохиолдол байх боловч, Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн ихэнх нь яг дээр дурьдсан халуун тогоотой холбоотой шалтгаанаар ирдэг байна. Т.Бат-Эрдэнэ эмч “Арьс түлэгдэнэ гэдэг хүнд гэмтэлд тооцогддог. Арьс хүний биеийг гадаад орчноос хамгаалж, дулаан зохицуулж, бодисын солилцоонд оролцдог гэх мэтээр маш олон үүрэгтэй. Гэтэл арьс түлэгдсэн үед энэ бүх үүрэг нь тодорхой хэмжээнд алдагддаг. Эргээд түлэнхийн шархнаас үүссэн хортой бодисууд бие рүү ороход дотор эрхтэн гэмтчихдэг. Үүнээс болоод түлэгдэлтийн зэрэг хүнд үед хүүхэд амиа алдах ч тохиолдол цөөнгүй байдаг.
Тоог нь нарийн хэлж мэдэхгүй ч , улсын хэмжээнд өнгөрсөн онд 30-40 хүүхэд түлэгдэлтийн улмаас амиа алдсан” хэмээн ярьсан юм. Үүнээс гадна зам, барилгын ажил идэвхижих үед үйлдвэрийн осол их гардаг байна. Тухайлбал, замын хар лаканд түлэгдсэн, эсвэл уул уурхайн компанид ажиллаж байгаад хортой химийн бодист түлэгдэх тохиолдлууд ихэсдэг аж.
Эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа байдаг юм байна. Энэ нь хүүхэд нь түлэгдсэн үед удаан хугацаагаар хүйтэн усанд байлгах явдал аж. Гэтэл энэ нь тухайн хүүхдийг “тамалж” буй хэрэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байсан юм. Тиймээс доорх зөвлөгөөг Т.Бат-Эрдэнэ эмч нийт эцэг эхчүүдэд өгөв. Тэрбээр “Ямар нэг хэрэгтэй хэрэггүй юм түрхсэнээс цэвэр даавуугаар ороогоод эмнэлэгт авчирсан нь дээр байдаг. Зарим хүмүүс түлэнхийд түрхэх тос гэртээ хадгалчихсан байдаг юм билээ.
Эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа байдаг юм байна. Энэ нь хүүхэд нь түлэгдсэн үед удаан хугацаагаар хүйтэн усанд байлгах явдал аж. Гэтэл энэ нь тухайн хүүхдийг “тамалж” буй хэрэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байсан юм. Тиймээс доорх зөвлөгөөг Т.Бат-Эрдэнэ эмч нийт эцэг эхчүүдэд өгөв. Тэрбээр “Ямар нэг хэрэгтэй хэрэггүй юм түрхсэнээс цэвэр даавуугаар ороогоод эмнэлэгт авчирсан нь дээр байдаг. Зарим хүмүүс түлэнхийд түрхэх тос гэртээ хадгалчихсан байдаг юм билээ.
Гэтэл удаан хугацаанд хадгалалтын горимын дагуу хадгалаагүй тос эргээд эм биш хор болох тохиолдол бий. Тиймээс хэрвээ ойр дотны хэн нэгэн тань түлэгдвэл крантын хүйтэн усаар 5-10 минут шавшиж, цэвэр даавуунд ороож манай хүлээн авах дээр авчрах хэрэгтэй. Зарим хүмүүс хүүхэд түлэгдэнгүүт хүйтэн усанд удаан хугацаагаар суулгах тохиолдол бий. Ингэснээр түлэгдсэн хүүхэд хатгаа авах, ханиад хүрэх, бүр осгоод ирэх тохиолдол ч байна. Нэг ёсондоо тамлаад ирж байгаатай адил” гэлээ.
Амьдралын боломж муу өрхүүд эмчилгээний өртөгт дарлуулж байна

Түүний охины хоёр хөлийнх нь шилбэ түлэгджээ. “Арваннэгхэн сартай шүү дээ” гэж хэлээд хоолой нь зангирах тэр залуугийн хэлж буйгаар мөнгөжүүлсэн тос, боолт, гидроколлоид наалт гэх мэт зүйлсийг гаднаас авах шаардлагатай болдог байна. Гидроколлоид наалт эмийн сангуудаар 8000 төгрөгийн үнэтэй бол мөнгөжүүлсэн тосны хувьд 30 мг-тай нь 15 мянга, 450 мг-тай нь 43 мянга төгрөгөөр худалдаалагддаг ажээ.
Мөн 11 сартай охин нь халуун савтай цай татаж түлэгдсэн нэгэн аав ч бидэнтэй тааралдсан юм. Түүний охины хоёр хөлийнх нь шилбэ түлэгджээ. “Арваннэгхэн сартай шүү дээ” гэж хэлээд хоолой нь зангирах тэр залуугийн хэлж буйгаар мөнгөжүүлсэн тос, боолт, гидроколлоид наалт гэх мэт зүйлсийг гаднаас авах шаардлагатай болдог байна. Гидроколлоид наалт эмийн сангуудаар 8000 төгрөгийн үнэтэй бол мөнгөжүүлсэн тосны хувьд 30 мг-тай нь 15 мянга, 450 мг-тай нь 43 мянга төгрөгөөр худалдаалагддаг ажээ. Зөвхөн ингээд түлэнхийн сорви эмчлэгдэх бус, эмнэлгээс гарсан ч байнга чийгшүүлэх болон сорвины тос хэрэглэх шаардлагатай болдог юм байна. Харин түлэнхийн сорвийг чийгшүүлэх тоснууд доод тал нь 45 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байв.
Мөнгөжүүлсэн 30 мг тосыг түлэгдэлтийн талбайнаас шалтгаалаад нэгээс хоёр удаа л түрхэнэ. Ингээд тооцоход бага орлоготой өрх түлэгдэж гэмтсэн хэн нэгнийгээ эмчлүүлж, эдгээхийн тулд хэчнээн хэмжээний зардлыг гаргаж буй нь харагдаж байгаа юм. Бид энэ талаар Т.Бат-Эрдэнэ эмчээс тодруулахад “Манай тасгийн хувьд аль болох гаднаас эм, тариа өвчтөнүүдээрээ авхуулахгүйг илүүд үздэг ч, зайлшгүй үед иргэд гаднаас зарим тариаг авах шаардлага гардаг. Гэхдээ цөөн тохиолдолд шүү.
Эмчлэгдээд эмнэлгээс гарсан ч түлэнхийн сорви насан туршийн эмчилгээг шаарддаг юм. Сорвийг буруу эмчилбэл, дахин мэс засал хийх шаардлагатай тулгарах эрсдэлтэй. Ер нь түлэгдэлтийн эмчилгээ гаднах шарх нь эдгэснээр дуусдаггүй. Дараа нь байнгын эмчийн хяналтад сорвины эмчилгээг хийлгэж байдаг. Ингээгүйн улмаас бага насны хүүхэд тахир дутуу болох сарвуу, нүүр бусад хэсгийн сорвинууд хүнд гэмтэл болж, мэс заслын эмчилгээ шаардагдах тохиолдол бий” гэсэн юм. Мөн түлэнхийн дараах сорвинд дур мэдэн эмчилгээ хийх нь арьсны хавдар ч үүсгэх аюултай байдаг юм байна.
Он гарсаар Хятадаас 5965 халуун тогоо импортолжээ
хэдий ч бид асуултын хариултыг эндээс авч чадаагүй учраас хилээр хэчнээн хэмжээний халуун тогоо манай улс руу импортлогддогыг сонирхохоор Гааль татварын ерөнхий газрыг зорилоо. Гаалийн хяналт, бүрдүүлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд “Цахилгаан барааны хувьд гурван сая төгрөгөөс дээш бараа хилээр нэвтрүүлэх бол барааны мэдүүлэг гэж бүрдүүлж өгдөг.
ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн ихэнх нь халуун тогооноос үүдэлтэйгээр түлэгдсэн байдаг тухай бид дээр дурьдсан. Тиймээс манай улсад БНХАУ-аас орж ирж байгаа цахилгаан барааны чанар, стандартад тавих хяналт байдаг эсэхийг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг зорив. Гэвч тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Манайх эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд ихэвчлэн хяналт тавьдаг” гэх хариултыг өгсөн юм.
МХЕГ нь Монгол Улсын хуулийг сахиулан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой газар аж. Гэсэн хэдий ч бид асуултын хариултыг эндээс авч чадаагүй учраас хилээр хэчнээн хэмжээний халуун тогоо манай улс руу импортлогддогыг сонирхохоор Гааль татварын ерөнхий газрыг зорилоо. Гаалийн хяналт, бүрдүүлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд “Цахилгаан барааны хувьд гурван сая төгрөгөөс дээш бараа хилээр нэвтрүүлэх бол барааны мэдүүлэг гэж бүрдүүлж өгдөг.
Тэрнээс доош үнэтэй барааг хувь хүний тээш болж авч орж ирдэг. Хэрвээ гурван сая төгрөгөөс дээш бараа хилээр нэвтрүүлэх болбол Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 60.3 дугаарт заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж барааны мэдүүлгээ өгдөг байгаа. Манай байгууллага хилээр орж ирэх хар тамхинд хяналт тавьдаг. Үндэсний аюулгүй байдал тал руугаа илүү анхаарч ажилладаг” гэсэн юм. Тус байгууллагын статистик мэдээллээс харахад, манай улсад 2015 онд 15.880 халуун тогоо, 2016 оны дөрвөн сарын байдлаар 5965 халуун тогоо БНХАУ-аас импортоор орж иржээ. Ямартай ч, хямд үнэтэй тус тогооны чанар стандартад тавих хяналт манай улсад байдаггүй юм байна.
Царцсан барилгын ажлыг эхлүүлэхэд таван тэрбум төгрөг шаардлагатай гэв

Мөн 2011 онд уг барилгыг нурааж, шинэ барилга барих ажилд 21 тэрбум төгрөг төсөвлөж, барилгын зураг төсөл хийх компанийг сонгон шалгаруулсан ч одоо хүртэл Түлэнхийн төвийн барилгын ажил царцсан хэвээр л байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг энэ талаар тодруулахаар Эрүүл мэнд спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхантай уулзсан юм. Тэрбээр “Түлэнхийн төвийн барилгын ажилд зориулж энэ жил хоёр тэрбум төгрөг төсөвлөгдсөн. 2012 оны төсвөөр Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад ороход 26 тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай гэж шийдвэрлэсэн юм.
Энэ нь хэтэрхий ойрхон зайтай гэсэн үг. А блокыг ашиглалтад оруулаад дараа нь В блокын ажлыг эхэлье гэхээр А блокод нурах эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс хоёр блокын ажлыг зэрэг эхлээд зэрэг дуусгахаас өөр гарц байхгүй. Мэргэжлийн байгууллага А В хоёр блок хоорондоо дөрвөн метрийн зайтай байгаа юм. Тэгээд эхлээд Тэгэхээр хоёр барилгыг зэрэг барихаас өөр ямар ч гарцгүй болчихоод байгаа юм.
А блокын ажлыг Цаст констракшн компани гүйцэтгэж байгаа. Харин В блокын ажлыг Талын зам компани хийхээр болсон. Энэ жил төсөвлөсөн хоёр тэрбум төгрөгөө барилгын ажил явуулж байгаа хоёр компанид хувааж өгнө. Тус бүр тэрбум төгрөгийн ажил хийх юм. Улсын төсөвт мөнгө нь байгаа юм шиг хэрнээ мөнгийг нь хоёр хувааж байгаа юм. Ер нь барилгын ажлыг эрчимтэй явуулъя гэвэл дахин доод тал нь таван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Ингэснээр А блок ашиглалтад орж В блокыг нурах эсрдлээс хамгаалж чадах юм” гэсэн юм.
Олон хүмүүсийн хүлээлт болсон Түлэнхийн төвийн барилга зураг төслийн ажил болоод санхүүжилтээсээ болж царцанги байдалд орчихоод байна. Уг төвийн барилгын ажлыг 2011 оны долдугаар сард Эрүүл мэндийн яамнаас зарласан зураг төсөл боловсруулах, зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч гүйцэтгэсэн байдаг. Гэвч алдаатай гэх үү барилгын зураг төслийн ажлаас болж уг төвийн барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй л байна. Хүн цаашдаа түлэгдэж гэмтсээр л байна, харин Түлэнхийн төвийн барилга хэдий болтол царцанги байдалд байсаар байх бол.
Уламжлалт аргаа сэргээе
Эцэст нь тэмдэглэхэд, эцэг эхчүүд бид хайртай үрсээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалахын тулд ахуйдаа анхаарах цаг нь нэгэнт болжээ. Халуун тогоог хэрэглээнээсээ халдаггүй юм аа гэхэд, аль болох хүүхэд хүрэхгүй газар байрлуулж, хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй байна. Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ уяаг хэрэглэж ирсэн байдаг.
Орчин цагт ч гэсэн уяагаа сэргээж, хүүхдээ уях эсвэл тухайн нэг орон зайд хаалт хийж өсгөж хүмүүжүүлбэл болохгүй гэх зүйлгүй. Эхний үед хүүхэд уйлах нь гарцаагүй. Гэхдээ уйллаа уйллаа гээд гар, хөлнөөсөө эхлээд биеэ түлж, насаараа хүний нүднээс нуух сорви, сэтгэлийн шаналалтай үлдэхгүй л болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ