Мажораторийг дэмжиж байна

img

Сонгуулийг холимог бус мажоратори буюу 76 тойргоос явуулах нууц  тохиролцоог АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар хийсэн гэсэн бор шувуу нислээ. Хэрвээ үнэн бол  МАНАН-гийн удирдлагуудын энэ тохиролцоог  сонгогчид ёстой хоёр гараа өргөөд, алгаа ташин  дэмжин хүлээн авч  байна.

 

Сонгуулийг мажораториар явуулснаар  Үндсэн хуулийн зөрчил арилж, сонгогчдын хязгаарлагдсан эрх нээгдэнэ.  Хамтрахаараа улс орны хөгжлийг урагшлуулдаг гэж улстөрчид хэлэх дуртай байдаг.  Тэгвэл энэ хамтарсан тохиролцоо  төрөө, түмнээ, улсаа бодолцож шийдсэн төрийн хар хүний тулхтай шийдэл болно. Цаашлаад  энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны “хууль бус парламент” гэх адлагдсан нэр, алдаа бүр  нь  цэвэршиж,  эрх баригч, сөрөг хүчин хамтраад зөв шийдвэрт хүрч чадснаараа түүхэнд тэмдэглэгдэх юм. Ер нь холимог тогтолцоогоор сонгууль явуулах хууль баталсан нь өмнө 2008-2012 оны парламентын буруу шийдвэр. Үүнтэй хэн ч маргахгүй.

 

Харин холимог тогтолцоогоор сонгууль явуулах ямар хор уршигтай, цаашлаад байдал улам хурцдахыг өнгөрсөн сонгуулийн үр дүн, ирэх сонгуулийн бэлтгэлийн явц улстөрчдөд, тэр дундаа улс төрийн намуудад мэдрүүлсэн биз.

 

Холимог тогтолцоог сонгож, намын жагсаалтаар  нэр дэвшүүлснээр  төрийн түшээгийн суудалд  хэн гэдэг эрхэм шидэгдэн орж ирэхийг энгийн иргэд байтугай хууль  тогтоогчид өөрсдөө тааварлаагүй. Өнөөдөр  жагсаалтын дээгүүр багтах  гээд  дулдуйчлан гүйгчид   намын даргаа тойрон хүрээлээд байгаа нь нууц биз. Хэрвээ холимог тогтолцоогоор сонгуулийг явуулбал тойрогт өрсөлдөх 48 мандатаас илүүтэй намын жагсаалтын дээгүүр багтах эрхмүүдийн дунд дажин өрнөнө.  Сонгогчдын төлөө ганц хураагаа ч хөдөлгөхгүйгээр төрийн түшээгийн зөөлөн суудлыг горилогчид нам хэмээх айлд унтах завгүй  сэм хуйвалдаан зохион байгуулж байна. Тиймээс намуудын хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах асуудал нам дотор алаан талаан болно гэдгийг улстөр ажиглагчид хэдийнэ доторлож байна лээ.

 

Намын жагсаалтаар төрд сонгогдсон эрхмүүд намдаа ч бус нэг л хүнд, тодруулбал намын даргадаа л  үйлчилдгийг энэ парламентын жишээ тод харуулсан.  Тэгээд ч намын жагсаалтынхан төрд сонгогдлоо гэхэд ард түмний бус даргын элч гэдэгтэй хэн ч маргашгүй. Ямар сонгогчид түүнийг сонгосон.

 

Цааш цаашдаа улс төрийн намуудад жагсаалтаар сонгогдох гэсэн горилогчид даргад үйлчилдэг гаж жишиг тогтохоор байгаа. 

 

Тиймээс Үндсэн хуулиндаа “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан эрхийг нь сонгогч бидэнд  эдлүүлэх үүргийг хууль тогтоогчдод хүлээсэн. Түүнээс бус сонгогчдын эрхийг хязгаарлаж, таллаад намд, намын даргад эдлүүлж болохгүй.  Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийр сонгогчдод 48, намын даргын гарт 28 квот байгаа. Нэгэнтээ намаасаа нэр дэвших эрхээ авч байгаа эрхмүүд сонгогчдын бус намын даргын квот руу илүүтэй дулдуйдаад гүйлдэж,  жагсаалтаар нэр дэвшээд сонгогдож чадаагүй хэсэг нь сайдын суудалд санаархаад байгаа хэрэг.

Энэ удаагийн Сонгуулийн хуулийг боловсруулахдаа   явцын дунд нэмэлт өөрчлөлт оруулж болохоор нээлттэй баталсан. Одоогийн байдлаар Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  дөрвөн ч хуулийн төслийг УИХ-ын гишүүд боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байгаа юм билээ.  

 

Харин УИХ-ын сонгуулийг мажораториар явуулах намын дарга нарын тохиролцоо албан бусаар яригдаж байгаа. Хэрвээ 76 тойргоор сонгуулийг явуулбал сонгогчид саналаа өгөхөд ч хүндрэлтэй асуудал үүсэхгүй.  Одоогийн үйлчилж байгаа хуулиар тойрогт нэр дэвшигчдээс гадна намыг дугуйлна. Ингэхдээ намын жагсаалтын эрхмүүдийн нэрсийг хэвлэх цаасны хэмжээ уртах хүндрэлтэй гэж СЕХ хэлж байсан. Тэдний нэрсийг жагсаасан тусгай цаасыг бас бэлтгэх юм билээ. Их ажлын хажуугаар цаг, цаас үрсэн зүйл дээ.

 

Нэг хэсгийн бус нийтийн эрх ашгийг бодолцоод сонгуулийг мажораториар явуулж, нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэх МАНАН-гийн нууц тохиролцоогоо ил зарлачихвал ч түмний хүндэтгэл хүлээнэ дээ.

 

 Ер нь тэгээд дарга гэж дулдуйдахгүй шударгаар өрсөлдөөрэй нэр дэвшигчид ээ.

 

Н.Энхлэн

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Наран:
Иш чааваас. Хаана амьдарч яваад ирсэн хүн юм бол доо чи, Н. Энхлээн. Хэн чамд ийм юм бичиж тавих үүрэг өгөө бол? Том гэгдэх намуудындарга нар чиний бичсэнээр үнэхээр сонгуулийн хуулиас листийг авч хаяхаар шийдсэн бол тэр нь нэгэнт унасан , дахин өсөхгүй байгаа намын рейтингээ төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд ашиглах нь явцгүй болжээ гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртөө, намдаа итгэлгүй болсных. Наад намууд чинь томилгооны хэдхэн албан хаагч, амташсан, хэдхэн горилогч, хаялгыг горилогч хэдхэн фанатууд дээр тогтдог болсоон.сонгуулийн шинэ хуулиар саналаа хүчинтэй болгохын тулд ямар ч хамаагүй өөр намыг дэмжиж өгөх сонгогчид маш их жин дарж байгааг мэдрээд наад нөхдүүд чинь айхдаа л ингэх санаа цухуйлгж магад. гэхдээ хэн нь ч чадваргүй, Зи нь арай нягт ч шийдвэр, шийдэлгүй, нөгөөгий нь бид ямар мэдэхгүй биш, ийм гарыг даргаа болгодог МАН-ыг ч ямар мэдэхгүй биш.
2016-04-15
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-14
Зочин:
АН бүр болих хэрэгтэй.
2016-04-14
Иргэн:
МАН л энэ тогтолцоог дэмждэг. Энэ нь хуульд нийцдэг сайн санаа байгаа юм. Ийм л тулхтай нуруулаг шудрага ёсыг эрхэмлэдэг намдаа. АН бол одоо үнэнд гүйцэгдэж можираторыг зөвтгөж үзэж байгаа хэрэгдээ. Уул нь алигархуудаасаа цэвэрхээн гэгч нь салж болох гоё хувилбар юм шүүдээ. За за юутай ч МАН л дээр юмдаа.
2016-04-14
БАРХАС:
ҮНЭН ЮМ БОЛОВ УУ МАХН ЭНХБАЯР ГУА УЛС ОРОНЫ АВРАГЧ БОЛОХ ЮМ БАЙНА ОДОО БАЙДАЛ ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА
2016-04-14
БАРХАС:
ҮНЭН ЮМ БОЛОВ УУ МАХН ЭНХБАЯР ГУА УЛС ОРОНЫ АВРАГЧ БОЛОХ ЮМ БАЙНА ОДОО БАЙДАЛ ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА
2016-04-14
БАРХАС:
ҮНЭН ЮМ БОЛОВ УУ МАХН ЭНХБАЯР ГУА УЛС ОРОНЫ АВРАГЧ БОЛОХ ЮМ БАЙНА ОДОО БАЙДАЛ ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА
2016-04-14
сүхэрдэнэ:
дэмжиж байна Хас-н хэлдэг зөв шүү ад үзэгдээд байгаа энхбаяр гэх хүнн чинь эх орон иргэн биднийг аврах хүн
2016-04-14
ДАНЗАНПҮРЭВ:
МАН ,АН НАМ ХОЁР БОЛИМООР ЮМ БЭ ИДЭЖ УУЖ ХАНАХГҮЙ БАЙГААМ БАЙХДАА ОДОО ТА НАРЫГ АРД ТҮМЭН СОНГУУЛИАР ГАРГАХГҮЙ ХАРИН МАХН ЭНХБАЯРЫГАА ДЭМЖИЖ ГАРГАХ БОЛНО МАН АН ГЭЖ ХУДАЛЧУУД
2016-04-14
Зочин:
АН бүр болих хэрэгтэй.
Баатар:
Үнэн бол зүгээр л зүйл байна МАХН л нэрээ энэ эх орон аварч магадаггүй
2016-04-14
Хас:
Үнэн шүү дээ Одоо цагт Энхбаяр энэ Монгол гэдэг улсын аварах хүн дээ
2016-04-14
золоо:
үнэн бол гоё л байна идэж уугаад сурцан МУУ МАНАН-гын олигархиуд гарч ирж чадахгүй люм байна.
2016-04-14
Баагий:
Бас л нөгөө алдарт МАНАН үүсэх тохироо байна даа. Энэ асуудлыг МАХН зогсоох цаг нь болсон.
2016-04-14
Зочин:
энэ үнэн үү, мөрөөдөл үү. үнэн бол үнэхээр сайн л байна.
2016-04-14
zochin:
za ard tumen bid uuniig l husen huleegeed bgaa yum shu de
2016-04-14
Зочин:
Ene tohiroltsoog UIH batalbal shudraga songuuli bolnoo odoohon heleltseed batlaarai bayr hurgiy
2016-04-14
Зочин:
Terni zuwshde xen shudarga toirgoos ursuldunu ter garch irex estoi bxo
2016-04-14
Зочин:
За даа харж байж л болъедоо! Одоо ч энэ улс терч гээд байгаа худалч луйварчдад хулхидуулсаар байгаад буур маанаг амьтан болчихлоо!Хашир хун гэж хаширсан хунийг л хэлдэг юм! Яг сонгууль егехед магадгуй мажоратори хэлбэр байхыг угуйснэхгуй! Гэхдээ... за энэ нехед ч мен ч нохой зантай амьтаддаа
2016-04-14
hhh:
ter ni zuv de. ali neg namaa olonh bolgoj asuudlaa shiideh ni uls ornii erh ashig boljee
2016-04-14
hhh:
ter ni zuv de. ali neg namaa olonh bolgoj asuudlaa shiideh ni uls ornii erh ashig boljee
2016-04-14
Зочин:
demjij bn shvv batlagdaasai
2016-04-14
Балт:
Үндсэн хууль угаасаа иимшдээ ..МАНАН Л ИИМ БУЗАР ЮМ ХИИЖ ЗӨРЧӨӨД БГАА БОЛОХООС..УИХ Н ГИШҮҮНИИГ БҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОНО ГЭЭД НЭН ТОДОРХОЙ ЗААГААД ӨГСӨН ХУУЛЬТАЙ БИД
2016-04-14
000:
Ene chine harin gants zub shiidver bna daa
2016-04-14
Zochin:
Zob bainaa.Iim eruul uhaantai humuus bas baigaa gej uu
2016-04-14
zochin:
zov baina. irged huleej bn.
2016-04-14
Зочин:
Majoritar
2016-04-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-14
зочин:
Хамгийн зөв тогтолцоо хөшигний цаана нуугдах асуудал байхгүй.З.Энхболд мэтийн юмнууд шороо үмхэнэдээ
2016-04-14
зочин:
Хамгийн гаж тогтолцоо....энэ бол ухралт
2016-04-14