Зарим чиглэлийн замыг хаажээ
2016-04-15

Нийт нутгаар  цас орж, хүйтэрснээс зарим зам давааг хаажээ.  Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудруу явах чиглэлийн замд зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж байгаа тул өнөөдөр 11.00 цагаас эхлэн хаасан байна. Нийт зорчигч, иргэдэд онц шаардлагагүй тохиолдолд холын замд явахгүй байхыг холбогдох байгууллагуудаас сэрэмжүүлж байгаа юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин