Газрын харилцаа, геодези, зураг зүйн бодлогыг хэлэлцэнэ
2016-04-29

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Газрын харилцаа, геодези, зураг зүй-2016 форум”-ыг ирэх сарын 2 буюу даваа гаригт Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. 

 

 

Уг форум дээр “Төрөөс Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын төслийг танилцуулж, хэлэлцүүлнэ. Форумд яам, агентлагууд, төрийн бус байгууллага, хувийн компаниудын төлөөлөл 150 гаруй хүн оролцоно.

 

ГХГЗЗГ-аас боловсруулсан “Төрөөс Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг  6 удаа салбарын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлээд байна.

 

Уг форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Shuud.mn
Сонин хачин