Иргэддээ ойртсон төр

img

Парламент шөнө дөлөөр хуралдан УИХ-ын сонгуулийг 76 тойргоор явуулах хуулийн төслийг баталлаа. Пропорцианаль систем буюу намын жагсаалтаар сонгох нь хууль зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авснаар ийнхүү сонгуулийн цагийн хуваарийн явцад хуулинд өөрчлөлт оров. Нэмэлт өөрчлөлтөөр Сонгууль нь мажоритар буюу олонхийн тогтолцоотой болж, намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан жагсаах юм.

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсан. Хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан энэ хугацаа хойшилж, баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна гэдгийг УИХ-ын дарга онцолсон.

Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 76 тойрогт хуваагдан нэр дэвшин өрсөлдөнө. Сонгуулийн хуулийн энэ өөрчлөлтийг эсэргүүцэн, хүрсэн түвшинээсээ хойш ухарсан алхам гэж үзэх гишүүд байсан ч тэд цөөдөв. “ҮХЦ намын жагсаалтыг хууль зөрчсөн гэсэн асуудлыг хөндсөн. Тиймээс энэ намын жагсаалт дахь 28 мандатыг том 26 тойрогт хуваарилах асуудлаас хазайж, тойргийг жижиглэв” гэсэн асуудлыг гишүүн Ч.Улаан, Р.Гончигдорж нар хэлэлцүүлгийн үеэр сөхөж байлаа.

Цаашлаад гишүүд тойргийг жижиглэсэн  нь гишүүд чуулган дээр жалга довны асуудлыг сөхдөг болно. Сонгогдсон тойргийнхоо онцлогоос шалтгаалж, нийслэлд гэхэд гэр хорооллоос сонгогдсон гишүүд түлээ нүүрс, шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх, сургууль цэцэрлэгийн засварын асуудлыг хөндөх бол байшин хорооллоос сонгогдсон хэд нь орон сууцны засвар, лифть, оршин суугчдын СӨХ-ын ажлыг барьж ярина хэмээн шүүмжилж байлаа.

2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон төрийн түшээд нийт массын өмнө гарч ярьж байснаас сонгогчтойгоо ойр ажилладаггүй, зайнаас харьцдаг тал анзаарагдсан. Энэ нь төрийн түшээд цаасан дээр хөгжлийн бодлого хөтөлбөр боловсруулахаас бус иргэдийн асуудлаас холддог. Тиймээс л төр, иргэн хоёрын хооронд зай тэнгэр газар шиг холдсон. Төр иргэнээсээ тасарснаас гаргасан шийдвэр нь ч газарт буухгүй, салхинд хийсдэг гэх шүүмжлэл байдаг. Харин 76 тойргоор сонгуулийг явуулснаар төрийн түшээд сонгогчдодоо илүүтэй хүрч, ойр ажиллана гэдгийг ч зарим ажиглагч үгүйсгээгүй. Хүндээ хүрч, сонгогчдын амьдрал ахуйг мэдэж байх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хүндээ хүрсэн улсын хөгжилд ч нөлөөтэй гэж үзэх хэсэг байна лээ. Ер нь сонгогчдоо төрд төлөөлсөн эрхэм тойргийнхоо нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын амьжиргааг өрх бүрээр нь мэддэг бус мэдэрч байж төрийн шийдвэр тусгалаа олж, улс хөгжинө гэж олон нийт үзэж байсан. Ер нь төр иргэдээсээ хол тасарна ч гэж юу байхав.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах маргаан тойргоор хязгаарлагдсангүй. Өчигдөр шөнө чуулганы хуралдаан эхлэхэд парламент дахь эмэгтэйчүүд эрэгтэй гишүүдийн ширээн дээр санал, анхааруулга тавьсан байв. Учир нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авч Сонгууль хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа намын жагсаалтыг өөрчлөх асуудлаасаа далийж, улс төрийн намаас нэр дэвшүүлэхдээ жендэрийн харьцааг харгалзан үзэж, 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх заалтыг өөрчилж, 20 хувь болгосон байна. Цэц  намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэснээс бус жендэрийн харьцааг зохицуулах 30 хувийн талаар огтын дурьдаагүй гэдгийг эрэгтэй гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч яагаад энэ квотыг бууруулсан, хэн санаачилсан талаарх эмэгтэй гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагч А.Бакей  “Жендэрийн харьцааг зохицуулах 30-аас доошгүй хувийн квотод зөвхөн эмэгтэйчүүд ч бус эрэгтэйчүүд хамааралтай. Улс төрийн хүчнүүд сонгуульд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийг 70 хувь, эрэгтэйчүүдийг 30 хувиар оролцуулж болно” гэж мэдэн будилан, үлгэрийн сэдэв хариулав. Харамсалтай нь Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг А.Бакейгаар ахлуулан гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байснаас нэг ч эмэгтэй гишүүн багтаагаагүй нь санамсаргүй гэхээсээ санаатай гэмээр үйлдэл болж.

Энэ мэтээр маргаан, мэтгэлцээн дагуулсаар Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орлоо. Нэмэлт өөрчлөлт оруулсан Сонгуулийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай гэж зарим нь үзэж байгаа. Гэхдээ парламент сонгуулийг цаг хугацаанд нь явуулахын тулд олонхиороо хүлээж авахгүй байх талтай. 

Эдүгээ 76 тойрогт мандатыг хэрхэн хуваарилах, намууд нэр дэвшигчээ тодруулах гээд сонгуулийн цагийн хүрд гацахгүй эргэлдэх биз.

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
fashijm bol mongonii toloo hargis peodal
2016-05-07
Зочин:
zerleg kapitalizm bol zugaa tsengeliig
2016-05-07
Зочин:
huvildah avilgalaas iluu hortoi n kapitalist niigemd ihenh oron notloj
2016-05-07
Зочин:
holimog sistem oros hyatdaas zai barih garts
2016-05-07
Burmaa:
Ih hurald 8 aas deesh jil suusan humuusiig bitgii songooroi. Shine humuus songooroi
2016-05-06
зочин:
өөрсдөө таатай нөхцөлөөр хуулиа өөрчилж эрх мэдэлийн хувилдаан дунд ард иргэд чинь туйлдаж бна өргөн хэрэглээний бараа гадаад валотийн үнэ мөн эклогийн тэнцвэрт байдал алдагдаж зун гэж улирал байхгүй болло
2016-05-06
зочин:
нэр дэвшигчид маань одоо нутаг усаа бараадаж ард иргэд та нарын төлөө гэх хуурамч багаа зүүгээд татаж үнсэхийг нь үнсэж үнсүүлэхэд нь үнсүүлээд л иргэдийн тархи угаах ажилда орох нь гарсаныха дараа ард иргэдэ мартан тэнгэрт нисэх байлгүй
2016-05-06
Мөнхөө:
Ард иргэдээсээ холдоод удаж байгаа олигархууд шүү дээ. ҮХЦ-д МАНАН нөлөөлж ,шөнө дөлөөр хулгайч нохой шиг хуулиа өөрчилж байгаа үйлдэл нь ард иргэд өөрсдөөс нь нүүруу буруулахад илүү түлхэц үзүүлэх шив.
2016-05-06
батхан:
жижиг 76 нь иргэд биддээ ойртож л мөнгө тараах гол хууль л боллоо.
2016-05-06
батхан:
жижиг 76 нь иргэд биддээ ойртож л мөнгө тараах гол хууль л боллоо.
2016-05-06
батхан:
жижиг 76 нь иргэд биддээ ойртож л мөнгө тараах гол хууль л боллоо.
2016-05-06
зочин:
идэцгээнэ ууцгаана иргэдээсээ нууцгаана ингэж ойртож байна даа
2016-05-06
зочин:
идэцгээнэ ууцгаана иргэдээсээ нууцгаана ингэж ойртож байна даа
2016-05-06
САРНАЙ:
ИРГЭН ТӨР ХОЁР ХООРОНДОО ГАЗАР ТЭНГЭР ШИГ ХОЛ ЗӨРҮҮТЭЙ Ш ДЭ ЭРХ БАРЬЖ БАЙГАА УЛС ТӨРЧИД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ НЬ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ НЬ ХЭЛЭЭД ӨГЧ БАЙХАД ЖИРИЙН АРД ИРГЭД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГА А НЬ ХЭЛЭЛТГҮЙ ИЛТ БНА ШҮҮ ДЭ
2016-05-06
Мөнхөө:
Бид нар угаасаа луйвардаад сурцын гэсэн байдалтай .МАНАН бид нэр хүндгүй харин мөнгөтэй учраас ийм хууль гаргаж байгаа гээд шулуухан хэлчихлээ.
2016-05-06
Мөнхөө:
Бид нар угаасаа луйвардаад сурцын гэсэн байдалтай .МАНАН бид нэр хүндгүй харин мөнгөтэй учраас ийм хууль гаргаж байгаа гээд шулуухан хэлчихлээ.
2016-05-06
ГООЛИНГОО:
ҮХЦ-Н ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА МАНАН ЗАСАГЛАЛ НАМЫН РЕЙТИНГ МУУ БОЛХООР ОДОО БҮҮР ЖИЖИГ 76 БОЛГООД ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ БОЛГОЛОО ДОО. АРАЙ Л ДЭНДҮҮ АРДЧИЛСАН НИЙГЭМИЙН УТГЫГ АЛДАГДУУЛЖ СОНГОГЧИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БООГДУУЛЖ БАЙНА. ИЙМ БАЙДЛААР УЛС ТӨРИЙГ ХУДАЛДАН АВЧ ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙГ БОДООД БАЙВАЛ 7.1-НИЙ ТҮҮХЭЭС АЙМШИГТАЙ ХЭРЭГ ДАХИН ДАВТАГДАХЫГ ҮГҮЙМГЭХГҮЙ ЭЭ

irgen:
Уул нь томсгосог тойрог нь ард түмнийг мөнгөөр биш зөв сонголт хийхэд хэрэгтэй. Мөнгөөр зодож өөрсдийгөө баттай гаргах гэж жижиг тойрог болгох юм.Ийм хувиа бодсон бодолтой энэ хуулийг баталсан МАНАН-гийн нөхдүүд та нар сонгуулийн өдөр чацага царайлаад сууна даа. Ард түмэн та нарын мөнгөнд дахин хууртахгүй шүү.Хэдэн төгрөгөөр санал худалдан авч дахин 4 жил ийм байдалтай баймааргүй байна. Бид мөнгөөр та нарыг дахин сонгож байхаар, бидний амьдралыг мэддэг ойлгодог, ард түмэнд хэрэгтэй хууль батлах, монгол улсаа хөгжүүлэх потанциальтай мэдлэг боловсролтой, эрдэмтэн хүмүүсээ сонгоно.

сарнай:
Эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хязгаарлаж байгаа нь гэр бүл нийгэмийн халамж эклогийн тэнцвэрт байдал гээд олон асуудал хойш нь болох нь
2016-05-06
зочин:
манан_гынхан энэ сонгуулийг мөнгөний сонгууль болголоо одоо хэн илүү мөнгөтэй нь уих гарах болох нь салбара мэддэг ажилда гаршсан эрдэмтэн хүмүүст хаалттай сонгууль болох нь .....дэ.
2016-05-06
Sondor:
ӨӨР АСУУДЛААР БАЙСАН БОЛ ШӨНӨӨР ХУРАЛДАХ БАЙСАН БОЛВУУ, ХУЛГАЙЧ НОХОД ШИГ ШӨНӨӨР АМЬ ТЭМЦЭН БАТАЛЖ БАЙВ ШИВ. ЖИЖИГ ТОЙРГООР ЯВУУЛВАЛ МАХН НАМ ДЭЭР ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ХИЙЕ БҮТЭЭЕ ГЭСЭН ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРИЙН АКУЛУУД ГЭЖ БОДДОГ ШУНАЛЫН ТУЛАМНУУДЫГ ХАЛЪЯ.

учрал:
манан_гынхан энэ сонгуулийг мөнгөний сонгууль болголоо одоо хэн илүү мөнгөтэй нь уих гарах болох нь салбара мэддэг ажилда гаршсан эрдэмтэн хүмүүст хаалттай сонгууль болох нь
2016-05-06
mars:
Энэ бол жинхэнэ утгаараа луйврын сонгууль, мөнгөний сонгууль болохын шинж илэрч байна. ХОМ-ыг харахад л ойлгомжтой Нэг гишүүн 100 саяыг хангаллтай хаях боломжтой харагдаж байна. МАНАН өөрсдийн нүхээ малтсаар л ...

VIRUS:
МАНАН ЭНЭ СОНГУУЛИЙГ МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ БОЛГОЛОО ОДОО ХЭН ИЛҮҮ МӨНГӨТЭЙ НЬ ХЭН ИХ УЛСЫН МӨНГИЙГ ИДЭЖ ЧАДСАН НЬ ДАХИН СОНГОГДОХ БОЛЛОО ЭД АРД ТҮМНЭЭРЭЭ ТОХУУРХАЖ БАЙНА

MGL:
ЭД НАР АРАЙ ЮМАА ЧОНО БОРООНООР ГЭГЧ ЭЭР ХҮМҮҮСИЙН АМРАХ ЦАГААР ЦУГЛААЛ ХУУЛИА БАТЛААД Л ӨӨСДӨД НЬ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ДЭЭР НОЙР НЬ Ч ХҮРЭХГҮЙ ЮМ ТА НАР ИДЭЖ УУЖ ДУУСААЧ ЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЧИНЬ ТУЙЛДААД БАЙНА

шөнө дөлөөр өөрсдөө таатай байдалаар сонгуулийн хуулинда өөрчлөлт оруулж энгийн чадалтай залуу боловсон хүчнүүд оролцох ямарч боломжгүй боллоо өнөөх хэдэн олгиархууд гарах замаа заслаа да
2016-05-06
оюун:
ядуу иргэдээрээ жинхэнэ тоглоно биз тархийг нь жинхэнэ угаах шиг л болох байлгүй луйвардуулж огтхон ч болохгүй өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж сонголтоо хийх хэрэгтэй мөнгө өгнө гэвэл авчихгүй юу тэртээ тэргүй тэр хүмүүст юу ч биш харин сонголтоо л өөрийнхөөрөө зөв хийх хэрэгтэй дээ

Nomtoibayar metiin jargasan mangar batsaanuud irj ireh zam haagdaj baigaa ni bas ch gej devshil shuu
2016-05-06
Болд:
МАНАНгийн хан дахин төрд гарч ирэх үүдээ нээгээд өглөөдөө. Ард иргэддээ тулж харьцана гэсний цаана шууд л мөнгөнйи асуудал гарч ирж байна. Хэн их мөнгөтэй нь сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байна шүүдээ. Залуу шударга үнэн ч залуучуудад гарч ирэх боломжийг бүрэн хаачихлаашд

Иргэн.Б:
Чоно борооноор гэгчийн үлгэрээр 2 сая сонгогчоо 76-д хуваачихаар нэг нэр дэвшигч 3000-4000 хүний санал авчихад л Их хуралд үсрээд ороод ирэх бололцоотой боллоо. Нэг санал бүрийн төлөө 100 саяыг ч хаячихаж мэдэх хөрөнгөлөг сонгуульд болох нь байна яана даа

Shunu bitgii hel uxur tsugladaggui ulsuudii uy ingej tsugluulaw hu
2016-05-06