“А” дүн авах эрх Та нарт байхгүй.. Ичигтүн!

img

Хамтран ажиллах гэрээнд заасан харилцан тохиролцсон ажлуудынхаа 82-90 хувийг биелүүлсэн гэж МАН болоод АН-ынхан дуу нэгтэй ярьцгаах юм.  Засгийн тэргүүн 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн бол АН-ын Я.Батсуурь нарын эрхмүүд бүр 90 хувьтай байгаа хэмээн ам бардам хэлцгээв.  Энэ хувь хэмжээг нь  F-A хүртэлх үнэлгээгээр тооцвол хамтарсан Засгийн газар B+ бүр А дүн авах хэмжээнд ажиллачихжээ. Ямар гайхалтай үр дүн бэ. Яасан их хичээл зүтгэл вэ. Ямар аугаа түшээдтэй ард түмэн бэ, бид чинь гээд л юу юугүй   хөөрч догдлох гэж байтал гачлантай  юм болж таарлаа. Юун тэр 90 хувийн гүйцэтгэл, А дүн энэ тэр. Ингэж ярьцгаасных нь маргааш  импортлогчид түлшний үнийг 20 хувиар нэмж, сургаар нь үнийн өсөлтийг хөөргөдөн хавтгайруулах үзэгдэл  бий болов. Хэрэв импортлогчид үнэ нэмэх гэж буй саналаа Комиссын хуралд оруулаагүй бол 24 цагийн өмнөхөн нь хийсэн Н.Алтанхуяг даргын мэдэгдэл өнгөрөгч долоо хоногийн хамгийн халуун сэдэв байх байлаа. Гэтэл гайтай юм шиг түлшний үнэ өсчихөв. Амралтын хоёр өдөр үнийн өсөлтийн тухай хэн хэнгүй ярьцгаалаа. Энэ удаагийн үнийн өсөлтийн шалтгаан нь  ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэт чангарсантай холбоотой гэсэн тайлбарыг талууд өгч байгаа. Импортлогч компаниуд сар гаруй хугацаанд алдагдалтай ажилласан, дахин тэвчихгүй гэдгээ ЭБЭХ-ний яаман дээр болсон Ажлын хэсгийн хурал дээр илэрхийлж.  Нефтийн бүтээгдэхүүнээ ам.доллараар авдаг импортлогчдын нуруун дээр үнэхээр дарамт ирээд байгаа эсэхийг нь Дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийн нөхдүүд тойрж сууж байгаад тоо бодоод үзсэн чинь үнэхээр тийм байна гэнэ. Тэгээд л импортлогчдын өмнөөс хэлэх үггүй болоод, заримаас нь үнэ нэмэх асуудлаа жаахан хойшлуулаач гэж гуйж. Монголбанк нь харин ам.долларын чангаралтыг бууруулж чадна гэж хэлж чадахгүй гэдгээ шууд л мэдэгдэж. Төвбанкны зүгээс төгрөгийн ханш унасаар байгаагийн шалтгааныг эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсантай холбон тайлбарлаж байгаа. Гадагшилж байгаа валютын хэмжээ нэмэгдсэний гол шалтгааныг  хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй уялдаад импортын эрэлт нэлээн огцом өссөнтэй холбож тайлбарлаад байдаг. Тэгэхээр одоо хэн үүн дээр хариуцлага хүлээх ёстой болж байна. Эдийн засгийн өсөлтийг 20 хувьд хүргэж түүхэн рекорд тогтоогоод байгаа Засгийн газар, салбарын яамны зүгээс ямар тайлбар хийх нь чухал байна. Ерөөсөө хэн нь юугаа мэдэж хийж дийлэх эсэх нь өнөөдрийн монголд ойлгомжгүй байна. Түлшний үнэ нэмэгдсэн сургаар 100 км-т дунджаар 2600 төгрөгийн алдагдал хүлээх болж буй таксины үйлчилгээ эрхлэгчид нь км тутмынхаа үнийг шууд 300 төгрөгөөр нэмж энгийн номхон иргэдээ шулж даварч байхад хянаж зохицуулдаг газар ч гэж алга. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар гэх сүржин нэртэй Засгийн газрын агентлаг нь таг чиг. Үнэ нэмэгдлээ бол “Хохь нь” гэсэн брэнд үгээ хэлээд суудаг дарга нь энэ удаа эзгүй ч таарлаа. Ирээд ч бараг хэлэх үг нь тодорхой. Шууд хохь нь гэх биз. Тэгээд ер нь хэн мэдэх болж байнаа. Засаг дахь эрхмүүд ээ? Салж тарж магадгүй байгаа та нар хамтран ажиллах гэрээнд заасан харилцан тохиролцсон ажлуудынхаа 82-90 хувийг биелүүлсэн гээд байдаг. Тэгвэл та нар хэрхэн тохиролцчихоод тэрийгээ биелүүлсэн гээд байгааг чинь та бүхний байгуулсан гэрээнд тусгасан зорилтуудын нэг дээр нь л жишээлж үзэхэд тун хангалтгүй дүн авахаар байна.                             Түүхэн сонголтын чинь үр дүн юу юм бэ? 2008 оны 9 сарын 12-ны өдөр  МАХН /тухайн үеийн нэрээр/, АН-ын хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “...Манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү эрхэм зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардынхаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо ХХI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийж байна” хэмээсэн. Тэгвэл өнөөдөр ард түмний тань язгуур эрх ашиг зөрчигдөөд байгаа юм биш үү. Иргэн бүрийг чинь нэг л өглөө сэрэхэд нь 20 хувийн үнийн өсөлт угтаж байна. Энэ тэгээд Та нарын хийсэн түүхэн сонголтын бодит үр дүн юм уу. Сар бүр бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөгөө 90 хувийн үр дүн гэж ойлгож байгаа бол, уучлаарай. Та бүхний хамтран ажиллах гэрээний  Гуравдугаар зүйл. Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт гэсэн хэсгийн нэгдүгээр зүйл дээр тухайлан авч үзье. 1. Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд -Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно гэсэн. Тэгвэл 2009 онд  50 308 ажлын байр бий болсон. Тус онд та бүхэн зорилтоо бүрэн биелүүлээгүй. Харин 2011 онд 72 мянга гаруй ажлын байрыг бий болгосон гэсэн мэдээллийг өгч байгаа. -Өрхийн сарын дундаж орлогыг 1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ гэсэн зорилго чинь үлгэр мэт жаргаж байгааг сануулъя. -Цаашлаад Үнэ ханшийн өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө гэсэн. Тэгвэл  2008 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөг байсан бол 2012 оны нэгдүгээр сарын байдлаар 140 400 төгрөг байна. Энэ нь гурав дахин өссөн үзүүлэлт биш юм. Тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин өсгөсөн гэж бүү худал хэлээрэй. -Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн биелээгүй. -Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно гэсэн. Энэ зорилт нь одоогоор биелээгүй.  Нэгдүгээр сарын 4-ний өдөр Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” гэж тогтсон. Тэгэхээр сонгууль угтаад нэг тийш болгох биз. -Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна гэсэн. Энэ сайхан зорилт нь хэрхэн бодитой хэрэгжих нь тодорхой бус. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууц нь хөрөнгийн гачаалаар урагшлаагүй. Орон сууц хамгийн үнэтэй. Бас хүү нь өндөр байгаа билээ. --- -Үнийн өсөлтөөс орлого багатай иргэдээ хамгаалах бодлого явуулж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ. гэсэн зорилтын тухайд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар нийт ажилгүйдлийн түвшин 9 хувьтай гарсан байгаа. Инфляци ядуу эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн бараг тал нь олсон орлогоороо үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас харагдаж байна гэж буй юм. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын гэрээнд хийж хэрэгжүүлэхээр тусгасан 9 зорилтын нэгийг нь  тус бүрчлэн авч үзэхэд ийм байна. Гурван жил хагасын хугацаанд нэг хөнжилд байсан, тавхан сарын дараа болох сонгуулийг угтан салах гэж байгаа хоёр нам ингэж л  ажиллажээ. Ер нь бол Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэх тодорхойлолттой Улстөрийн байгууллага буюу улстөрийн намуудаас ихийг хүсч хүлээнэ гэдэг өөрөө  утгагүй юм. Тэрчлэн  засгийн эрхийн төлөөх эрх ашгаараа тэд нийлж нягтарч, бас салж бутрах гэж байна. Харин 3 сая дөхөж яваа  иргэд нь үнийн өсөлтийн шуурганы өмнө сөхрөхөд ойрхон байна. Эцэст нь хэлэхэд,  “А”  дүн  авах эрх Та нарт байхгүй.. Ичигтүн! Э.Болор    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yuun NAM geed bgaan bee. Naaduul chini naanaa l NAMiin ner zuuj ursulduj baigaa tsarai gargaj baigaa bolowch tsaanaa bugd sanaa ni neg baigaa sh dee. Manaihan yamar songolt hiisen terniihee goroor amidarch baigaa ulsuud hohi chini. Hudlaa bidend neeh ursulduj haragdchaad tsaanaa niileed nairlaad yawj baidag ulsuud shuudee. NAM bish hunee har l daa ARD TUMEEEEN!!!!!!
2012-01-10
АН-д ард олон итгэхгүй боллоо. Цаашид сонгууль гэж ярих хэрэггүй юм энэ нам. Одоо Монголчууд бид ирэх сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрүүдээс АН-ын гишүүдийг дугуйлахгүй, нам сонгох хэсэгт АН-ыг дугуйлахгүй. Үүнийг Монголын сонгуулийн бүх тойрог, хэсгүүдэд хэрэгжүүлэх болно
2012-01-10
Ouymgerel gej shunal bh,,,tegeed ene Zg uurtuu dun tavidag boloo u...ARD tumnee elgeer ni hevtuulj uursduu tulam boltloo bayajjsanaa gaihuulsaar l bgaa shuu dee...
2012-01-10
Та нар нэг л зүйлийг санах хэрэгтэй Одоогоос хоёр жилийн өмнө амдолларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан Өнөөдөр ханш 1450-1480 дээрээ байхад шатахууны ханш хэд болов Энэ бол яах араггүй увайгүй төрийн ургашгүй явуулга Үүнд МАН АН 2-лаа буруутай албан бус эх сурвалжаа үзэхэд АН стандарт бус засгийн газраас гарах болсон мэдэгдэлтэй холбогдуулан МАН-ын эрх баригчид хиймэлээр долларын ханш өсгөж бензины үнийг хэт хөөрөгдсөн юм гэсэн Яагаад гэвэл энэ бүх хиймэл хөөрөгдлийн цаад гол буруутан нь Алтанхуяг даргын гаргасан шийдвэрээс болсон гэж АН-ыг буруутгаж МАН нэгэнт унасан нэр хүндээ сонгуулийн өмнө өсгөх гэсэн увайгүй ерөнхий сайдийн унхайгүй явуулга гэнэ Та нар Улаанбаатарт байгаа ихэнх шатахуун түгээгүүрийн эзэд нь МАН-ийн УИХ-ийн гишүүд эсвэл тэдгээрийн спонсорууд гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх Одоо хэрэглээний бүх бараа таваарын үнэ тэнгэрт тултлаа өснөбид яаж амьдрах болж байна аа Эцэст нь гэж хэлхэд Монгол ард түмэн минь ээ бид хэзээ болтол энэ............ .................Монгол ард түмэн минь ээ бид хэзээ болтол энэ бүгдийг тэвчих ёстой гэж, босох, тэмцэх цаг нь болсон биш үү. МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ, МОНГОЛ ОМОГШИЛТОЙ БҮХ АРД ТҮМЭН МИНЬ БҮГДЭЭРЭЭ БОСОЦГООЁ, НЭГДЭЦГЭЭЕ, ЖАГСАЦГААЯ..............
2012-01-10
yostoi zob ene setguulch yag zob bichsen bain, ene setguulchiin ugiig demjij bain,
2012-01-09
Ардчилсан нам МАХН тай гэрээ хийсэн болохоос МАН гэсэн субъеттой гэрээ хийгээгүй Тийм болохоор гардаг нь зөв Нэрээ сольж шинэчлэгдлээ гэсэн мөртөлөө 90 жилийн түүхтэй ( Коммунист нам) гэж эргэж хуцаад байгаа хүмүүст юу гэж итгэх вэ дээ
2012-01-09
Batbold Bol hulgaich luivarchin gedeg ni haragdaj bn ene. Hudalch tsaasan malgai omsvvvlhiiig hvssen hudalchiiig tonilgoooch mongolchuuudaaa gandi yonhon ordon buzarlasan birdvvvvd
2012-01-09
Bid iim l ard tumen, tegeed iim zasagtai baigaa yum.
2012-01-09
bi ene saitiig chn ovoo sait yum bh gsn chn MAH-iinh l yum bna shdee... ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ЯГ ТИЙМ ТӨР ЗАСАГ ТОГТОНО... ӨӨРСДӨДӨӨ Л ГОМДОЦГОО МОНГОЛЧУУДАА
2012-01-09
АН яг цагаа олж гарсан. Сонгуулийн жил засаг юм хийдэггүй л байхгүй юу. Сонгуулийн жил ард түмэнд таалагдахын тулд аюултай шийдвэрүүд л гарна.
2012-01-09
Ардчилсан нам яг цагаа олж гарсан. Сонгуулийн жил засаг юм хийдэггүй л байхгүй юу. Сонгуулийн жил ард түмэнд таалагдахын тулд аюултай шийдвэрүүд л гарна.
2012-01-09
АН-д ард олон итгэхгүй боллоо. Цаашид сонгууль гэж ярих хэрэггүй юм энэ нам. Одоо Монголчууд бид ирэх сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрүүдээс АН-ын гишүүдийг дугуйлахгүй, нам сонгох хэсэгт АН-ыг дугуйлахгүй. Үүнийг Монголын сонгуулийн бүх тойрог, хэсгүүдэд хэрэгжүүлэх болно.
2012-01-09
АН хариуцлагаа хүлэээ
2012-01-09
АН нам болимоор юм хариуцлагаа хүлээж өөрсдийгөө хүндэтгэх хэрэгтэй шүү дээ
2012-01-09
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭГЧЭЭР СУ БАТБОЛД ӨӨРӨӨ ЭЛБГЭЭГИЙН САЙД БАЙХДАА ТАНХИМАА ХАЯЖ БСАНАА МАРТСАН УУ
2012-01-09
mash sain bichsen setguulch bna. bayar hvrgie. muu sain luivarchdiig laliin ertontsiin amidral hvleej bgaa. uund itgeltei bna. ter ur udamiin ch gesen suitgeh tsag ayandaa irnee
2012-01-09
хүн ардаа МАНАН-гаас бурхан ч нэр дэвшсэн бүү сонго , тэдний бардам ам:ард түмэн бидний хуруу хумсаа хуихлах шахам хуритлуулсан хадгаламжийг цаас болголоо, арай хийж байрны мөнгөны20 хувиа цуглуулсан залуу гэр бүлүүд байр мөрөөдөл болон замхарлаа,утаанд угаартаж үхлээ,дэлхийн хуучин машины оршуулга боллоо,түгжрэл явган хүнээс удаан боллоо,монголын өр 1 хүнд сая доллор ноогдох болоо,ард түмэээн МАНАНГААС ГАРЧ ЭРҮҮЛ АГААРТ АМЬСГАЛЪЯ???
2012-01-09
ЭНЭ 2 НАМ БИДНЭЭР ТОГЛООД ДОРИМЖЛООД ДУУСЛААШДЭЭ АРД ТҮМЭЭН ЭДНААС САЛЬЯ
2012-01-09
ДАХИН сонгогдох эрх байхгүй, ЛУЙВАРЧИДААА
2012-01-09
Дахин сонгогдох ЭРХ ТА НАРТ БАЙХГҮЙ, ЛУЙВАРЧИДААА
2012-01-09
lgksdfalgkjlkgjsdfgdkgjsdfklg
2012-01-09
МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨӨСӨӨ БАС ИЧМЭЭР ЮМ ИХЭС ДЭЭДЭС БИДНИЙ ТӨЛӨӨ ГАР ХӨДӨЛГӨХ ДУРГҮЙ БАЙГАА БОЛ БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ГЭРҮ БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯАГААД ТЭМЦЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ТВ-ЭЭР АРД ТҮМЭН НЬ "ГЭЦҮҮ Л БАЙНА ГЭХДЭЭ ЦААНААСАА НЭМЭГДЭЖ БАЙГАА БОЛ ЯАХАВДЭЭ" ГЭЭД ЭВЛЭРЭЭД ЯВЖ БАЙМГҮЙ МЭТ. БОСОЖ ТЭМЦЭЖ ЖАГСАЖ ОРИЛЖ ХАШГИРЧ БОЛДОГГҮЙ ЮМ ГАДНЫХАНЫГ ХАРАЛДАА ТА НАР ЕРТӨНЦИЙГ ХАР БИД НАР ШИГ ҮХЭР ЦАРАЙЛААД ЭВЛЭРЭЭД ЯВЖ БАЙГАА УЛС ГҮРЭН АЛГА. 5 ДАХ ӨДӨР ТЭМЦЭЛД БҮГДЭЭРЭЭ ЯАГААД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ!!!
2012-01-09
МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨӨСӨӨ БАС ИЧМЭЭР ЮМ ИХЭС ДЭЭДЭС БИДНИЙ ТӨЛӨӨ ГАР ХӨДӨЛГӨХ ДУРГҮЙ БАЙГАА БОЛ БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ГЭРҮ БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯАГААД ТЭМЦЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ТВ-ЭЭР АРД ТҮМЭН НЬ "ГЭЦҮҮ Л БАЙНА ГЭХДЭЭ ЦААНААСАА НЭМЭГДЭЖ БАЙГАА БОЛ ЯАХАВДЭЭ" ГЭЭД ЭВЛЭРЭЭД ЯВЖ БАЙМГҮЙ МЭТ. БОСОЖ ТЭМЦЭЖ ЖАГСАЖ ОРИЛЖ ХАШГИРЧ БОЛДОГГҮЙ ЮМ ГАДНЫХАНЫГ ХАРАЛДАА ТА НАР ЕРТӨНЦИЙГ ХАР БИД НАР ШИГ ҮХЭР ЦАРАЙЛААД ЭВЛЭРЭЭД ЯВЖ БАЙГАА УЛС ГҮРЭН АЛГА. 5 ДАХ ӨДӨР ТЭМЦЭЛД БҮГДЭЭРЭЭ ЯАГААД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ
2012-01-09
Ardchilsan namiihan gej uls ornii er ashig bish huwiin erh ashigaa bodsn hogiin nowshnuud baih yumaa AN-iig ireh songuulid demjihgui baih heregtei
2012-01-09
manang ahiad songovol bid buhen erlegt uulzana shuu ard tumeen
2012-01-09
Ardchilsan nam hamag hariutslagaa MAN-d tohohyn tuld hamtarsan zasgiin gazraas garsan.Hulchgaruudad itgeh hereggui. 100 % demjij bna, anarhistuud ahij garch irne gej bgaa bol buu gorid....
2012-01-09
Zov bichsen bna
2012-01-09
Odoo MAN-iinhaniig dahiad songoj tenegtevdee... undsendee gadnii kolony bolj bna!!! Herev dahin 4 jil aldahad bid ergelt butsaltgui hulegdeheer bolood bna. Unuudur hotiin tuviin hamgiin unetei offecid... hamgiin tansag harsh housed gadniihan suuj... MGL-chuudiig basamjlan doosh ni hiij... bidnii une tsenetei buhniig ustgaj husurduulj bna.
2012-01-09
2012 ОНЫ СОНГУУЛИЙН МАРГААШНААС МАНАН ДАХИН АМИЛНА! ҮҮНИЙГ МОНГОЛЧУУДАД МОЛИГО ҮМХҮҮЛЭХ ГЭДЭГ ЮМ ХА ХА ХА
2012-01-09
Mongolchuud ugaasaa mulguu ard tumen shdee. Tegeed ch gadniixan uxer mongolchuud gej zugeer neg xeleegui baix. 37000 xuniig xelmegduulen ochiggui buudaj alsan namiigaa enxrii xairt nam gej xairlaad daxin daqxin songood baidag ter ni ali xediin ex ornoo gadniixand xudaldsan nam. Buruuu l bol xoid xar ovoo gedeg shig boloxgui yum bolgoniig ni AN namruu chixne terniig ni bolovsrolgui uxer mongolchuud ni alga tashij xuleen avna iim baidlaar ene uls xezee ch xogjixgui xarin moxoj bna. Ta nar zugeer neg sain bodood uzeech.
2012-01-09
Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр Монголын уул уурхайн томоохон компаниудын хувьцааны ханш унаж төр засгийн тогтворгүй бодлоготой улсад хөрөнгө оруулахаас гадны томоохон компаниуд эргэлзэж эхэллээ. Шатахууны үнэ ч нэмэгдэж байна. Монгол улсад эдийн засгийн их хямрал эхлэж болзошгүй боллоо. АН-ынхан эх орныхоо үндэсний язгуур эрх ашгийг бодооч...
2012-01-09
Naad zurag chin eh ornoosoo urvasan hulgaichuudad taarsan yostoi goyo zurag bna. Naana chin Batbold.Bayartsogt,Zorigt,Gansykh naryn urvagchdiig ulgyytei baihyg harmaar bna shyy yneheer shyy. Eh ornoo hudaldsan urvagchid ene toond S.Bayar ta bas l zyi yosoor orno shyy. Novshnuudaa bid ta nariig hezee negen tsagt ye udmaar chin alna daaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2012-01-09
Buruu ugvul Ardchilsan Nam baga buruutai, 40:60, Tertee tergvi tolgoilj baisan ni hariuclaga uurne shvv dee. Chi hunii companid 60 huviin hurungu ezemshdeggvi biz dee. Ardiin Namiinhanii hariuclaga, herev Ardchilsan nam muu ajillaad baisan bol Ardiin Nam ni hurdan uursduu Zasgaa baiguulah iostoi baisan. iim logic bodlogo meddeggvi setguulch baij yaadiin. !!!
2012-01-09
naad novshnuud chin bygd ichih bulchirhai ajillahaa boliod udaj bgaag ta nar meddeggyi yumuu. Zygeer l buudchihmaar baih yum. 3n novshiig n nam buudahad naad hulchgaruud chin ug n nam boloh yum bgaa yum. Tegeed deer n manai yaduu ard tymen,yalanguya huduunii maluud hodoodniihoo hemjeegeer songuulia uguh ymdaa zovlontoi yumaa
2012-01-09
82 % биелсэн гэж С.Батболд л еерийгее рекламдаа биз дээ. Наадхи чинь одоо унах гэж сандраад амандаа орсон тоогоо хэлнэ. Тэр нь унэндээ 28% байсан байх доо
2012-01-09
ёхарөрхөхрас орхаоаогна рхасоашга лшгхлшгх Хамтарсан засгийн газрын хугацаанд Сангийн сайдын хар булхай ажиллагааны дүнд АН-ын олон албан тушаалтнууд тэр бумтан болсон. Олон уурхай, орднуудад бузар гараа дүрсэн. Одоо түр цадсан учир хамтарсан засгаас нээг их юм хийчихсэн юм шиг гарч, сүржигнэж байгааг нь ээ. Эдний булхайг мэдэхгүй биш, бүгд баримттай, гэрчтэй, дүрс бичлэгтэй хэргүүдээ мэдэж л баймаар юм.
2012-01-09
unen lag bichjee. Setguulch hun iim l hel bichgiin chadvartai asuudal devshuulsen umaa meddeg baih estoi. Ihenhi ni iim baij chadahgui bn
2012-01-09
Setguulchid A unelge ogie...Toroos torson terbumtanguudad mani metiin ard ergediin axui amidral er ni yamar xamaatai yum be...Xamaagui gedgiig xaruulaad bgaa yum bish uu...Oor xoorondoo...edelj xereglej bgaa unetei mashinara orsoldono...Zowxon songuuliin omno l binzen baga iddeg mashin unana l da...Exner xuuxediinxee xeregleeg toriin sangaas gargana...Ene saixan suudlaas tiim ch amar buuxgvi bxaa...Bi 18 orchim nasnii negen xuuxedtei taarlaa aaw ni toriin baiguulagin negen nertei darga yum gene gadaadad gazar vzej bgaa yum gene... ene yu bolj bna... tegexed exnerteigee ochigdorxon utasaar yarxad xajuu ailiin 18 tai oxin awtobusnii mongogui bolchixloo geed exnerees zeelsen gene...
2012-01-09
Машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-09
Ard tumniig teneg, helsen ugend ni itgeed honi shig nomhon, zagas shig duugui bna gej ta nar bodood bh shig! 7 sariin 1 zuvhun ehlel bsan geed bodooroi, luivarchid ta nar arabiin huvisgaliig harj bgaa biz, ard tumnee doromjilson humuus ami nasaaraa tulj bgaa biz, ta nariig iim huvi tavilan huleej bgaa shu. Eh orniihoo erh ashigaas urvaj, hudaldsan luivarchin s.bayar, bayartsogt, gansuh nariig shuuh tsag irnee
2012-01-09
тэр амлалтанд нь итгэж л байдаг муусайн үхэрнүүд ингэж байхдаа таарсан амьтад дөө та нар
2012-01-09
Улс төрчид өө та нар шоугаа зогсоо, ард түмнээрээ тоглохоо боль, та нарт ард түмний эрх ашиг юу ч биш үү?
2012-01-09
Хамтарсан засгийн газрын хугацаанд Сангийн сайдын хар булхай ажиллагааны дүнд АН-ын олон албан тушаалтнууд тэр бумтан болсон. Олон уурхай, орднуудад бузар гараа дүрсэн. Одоо түр цадсан учир хамтарсан засгаас нээг их юм хийчихсэн юм шиг гарч, сүржигнэж байгааг нь ээ. Эдний булхайг мэдэхгүй биш, бүгд баримттай, гэрчтэй, дүрс бичлэгтэй хэргүүдээ мэдэж л баймаар юм.
2012-01-09
tiim shuu ard tumneer uneluuleh ymar ajil hiisen gj ingej am bardam yrij chaddag bnaa hoorhii muu ard tumnee l huurch bgaa neg helber doo. ardchilsan nam hamtarsan zasgiin gazraas garsnaar ungursun hugatsaand ard irgedee hoshgoruulj ystoi l helberiin tudiihun yvj baisnaa haruulsan hereg
2012-01-09
Ardchilsan nam hamag hariutslagaa MAN-d tohohyn tuld hamtarsan zasgiin gazraas garsan.Hulchgaruudad itgeh hereggui.
2012-01-09
tiinshd, setguulch sain bichijee. ene darga nar ichij uheeseiii.
2012-01-09
Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр Монголын уул уурхайн томоохон компаниудын хувьцааны ханш унаж төр засгийн тогтворгүй бодлоготой улсад хөрөнгө оруулахаас гадны томоохон компаниуд эргэлзэж эхэллээ. Шатахууны үнэ ч нэмэгдэж байна. Монгол улсад эдийн засгийн их хямрал эхлэж болзошгүй боллоо. АН-ынхан эх орныхоо үндэсний язгуур эрх ашгийг бодооч...