
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ