Төрийн бужигнаан "чонын гүйдлийг" дэвэргэв

img

Улстөр их сонирхолтой боллоо гэж хэлэх олон болж , одоо яах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Өнгөрсөн долоо хоногт бий болсон нөхцөл байдлыг хэвлэлийнхэн болон ажиглагчид тийм ч олон янзаар тайлбарлсангүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл салгаж нийлүүлж сурсан учир болдог юм болдгоороо болж байгаа  мэт хүлээн авсан гэхэд болно. Нөгөө хэсэг нь АН хамтарсан Засгийн газраас гарах болсон тухай тэргүүн шадар  сайдын мэдэгдлийг Н.Алтанхуяг даргын голлосон тоглолт байсан гэж харж байгаа. АН-ын дарга, генсек, УИХ дахь бүлгийн дарга нар нь хамтарсан Засгийн газраас гарах болсон.  Түүхэн үүргээ  биелүүлсэн АН цаашдаа эрийн цээнд хүрсэн гэдгээ харуулж хоншоортой, зангарагтай ажиллах болно гэсэн мэдэгдэл нэг хэсгийг нь гомдоож, нөгөө хэсгийг нь баярлуулсан. Хамтарсан Засгийн газар байх шаардлагагүй, тус тусдаа бие дааж хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэсэн байр суурьтай гишүүн аль аль намд нь байдаг. Мөн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд төрийн сайдын суудалд сууж намтраа баяжуулах гэсэн хүмүүсийн сэтгэлийн далд хүслийг өдөөсөн хэрэг боллоо. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд шинэ оны эхний томилолтоо орон нутагт хийж бага орлоготой  өрхийг дэмжиж,  бизнес эрхлэх нөхцөл боломжийг нь судалж яваад ирсэн. Ингээд Засгийн газрын анхны хуралдаанаар 2012 оны  “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж ядуурлыг бууруулахын төлөө ажиллах болсноо  мэдэгдсэн. Үүүний маргааш хамтарч ажилласан нам нь гэнэт өрх тусгаарлах болсноо зарласан нь харамсалтай байна гэж байлаа. Мөн АН-ын хувьд бодох хугацаа байгаа гэдгийг ч сануулсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн АН үнэхээр салах гэж байгаа бол дахин бодооч гэж гуйх хэрэггүй. “Дургүй ламд дарж байж сахил хүрээнэ” гэгч болно гэж байна.  Ийнхүү Засгийн газар үл ойлголцох байдал үүсч  хоёр намын бүлгийн гишүүд ажлаа хийх нь багасаж, Төрийн ордонд хөл толгойгүй байдал ноёлов. Гишүүд хэсэг бүлгээрээ хаалгаа түгжин шивнэлдээд, байнгын хороо, чуулганы хуралдаан тийм сонин биш болов. АН-хан буцах хүний зан гаргаж нийгмийн халамжийн асуудал үлдсэн хугацаанд байж болохгүй. Монголын халамж сонгууль дуустал гал алдахгүй гэж томроод Эхэд урамшуулал олгох, олно хүүхэдтэй эрхийн халамжийн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж завсарлага  “ажил хаяв”. МАН-ынхан сонгууль хүртэл үлдсэн хугацаанд дангаараа засгийн эрх барих нь тодорхой болсон учир дараагийн танхимд хэн хэн багтах вэ гэдэг таавар, таамаг, нэр дэвшүүлэлт өрнөж байна. Сайд нарын суудал санаанд оромгүй хүмүүсийн нэр ч дуулдаж байна. Зарим нэг нь тойргийн мандатаараа сайдын суудлаа солих гэсэн бодол тээсэн гэх. Харин намын дарга энэ олон эрх ашиг, сонирхол, хүслийг яаж гомдолгүй,  эвийг олж, оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал болж байна. Төрд асуудал үүсэхэд нийгэмд дагаад байдал хүнд болов. Чоно борооноор гэгчээр хамтраад бариад байсан шатахууны үнийн өсөлт далангаа сэт татсан ус  шиг  иргэдийг бухимдлыг дээд цэгт нь хүргэж орхив. Өмнө нь 30-50 төгрөгөөр нэмж  иргэдийн   бухимдлыг дэврээчихгүй аргалаад байсан бол энэ удаа 260 төгрөгөөр нэмж шоконд оруулав. Сүүлийн хэдэн жил ийм өсөлт үзээгүй, тогтвортой, тайван байсан үнийн өсөлт нэг л өдөр замбараагаа алдсан юм.  МҮЭ-ийн холбооны, Ажил олгогч эздийн холбооныхон мэдэгдэл хийж төртэй хэлэлцээр хийнэ. Гадаад валютын ханшийг барьж дийлээгүй Монголбанк, Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар үүргээ биелүүлж чадахгүй байгаа учир шүүхэнд өгнө гэж “тэсрэв”. Эхний тэсрэлтийг МҮЭ-ийн холбоо хийж байгаа ч энэ нь иргэдийн хэлэхийг хүссэн мэдэгдэл байсан юм. Энэ долоо хоногт улстөр, эдийн засгийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шатахуун борлуулсны 70 хувийн ашгаас татвар авъя Бүүр онцгой нэмэгдүүлсэн татвар авъя
2012-01-10
AN yadaj eronhii said hiichih hyn bhgui l dee, uls orniig tuilduulj gyitsne
2012-01-09
AN omdoo tataj bgaa yangan shig l bn Chinggis Khaan maani urvagch doldoi nariig uchiggui tsaazaldag bsan Mongolchuud bid hezeenii urvaj sharvasan yum nart durgui bsan
2012-01-09
ene l lav neg yum bolnoo, songuuli duhuh tusam ih l yum bolno doo
2012-01-09
Машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-09
songuuli hurtel hugatsaand ingej hul tolgoigui ym bolwol ch irged l hohirch hotsroh bh daa ....ajlaa hiigeesei
2012-01-09