Первез Мушарраф Пакистанд очно

img

Пакистаны ерөнхийлөгч асан, генерал Первез Мушаррафыг шүүхээс баривчлах тушаал гаргажээ. Пакистаны дээд шүүх түүнийг 2007 онд амь насаа алуурчдын гарт алдсан ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн хэрэгт сэжиглэн ийнхүү баривчлах шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгч асан Первез Мушарраф албан тушаалаасаа буусны дараагаар Их Британийн нутагт одоог хүртэл амьдарч байгаа юм. Тэрбээр Пакистаны шүүхийн шийдвэрийг сонсоод хэвлэлийн агентлагуудад ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Би удахгүй Пакистанд очих болно. Надад тулгаж буй аливаа ял зэмээс би айхгүй бөгөөд шүүхийн өмнө очиж нэр төрөө цэвэрлүүлнэ” хэмээжээ. Мөн тэрбээр түүний дайснууд Пакистанд эргэн очихоос айж буй учир ийм шийд гаргаж байна хэмээсэн байна. Оргодол хэмээн зарлаж Пакистаны нутаг вэсгэрт орж ирмэгц баривчлах шийд шүүхээс гараад байгаа ч генерал Мушарраф сарын дараа Пакистанд очно гэдгээ ийнхүү мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зоригтыг огцруулаачээ.Беизихшш үнийг зохицуулж чадахгүй сайдаар яадаг юм бэ
2012-01-09