Урлагийнхан Нараг дэмжиж байна

Дуучин Нара УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр сонгогчдын гарын үсэг цуглуулж буй. Тэрбээр Баянгол дүүргийн 69 дүгээр тойрог буюу 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хорооны иргэдийн гарын үсгийг авч байгаа юм. Сонгуулийн хуулиар бие даан нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Харин Нара 3000 хүний гарын үсэг цуглуулахаар зорьж буй гэнэ. Өчигдрийн байдлаар тэрбээр 1500 хүний гарын үсгийг авчээ.
Нараг дэмжигчид цөөнгүй байгаа. Тэдний дунд урлагийнхан ч багтжээ. МУГЖ дуучин Б.Сарантуяа хүүтэйгээ ирж, Нарагийн дэмжигчдийн хуудсанд гарын үсгээ зурсан байна. Мөн МУГЖ дуучин Ц.Үенч Нараг дэмжихээр гарын үсгээ зурж, тууштай байхыг захижээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ