Эмэгтэйчүүд ямар нохойд барьдаг мод юм уу

img

Ингэж хэлэх, бухимдах шалтгаан дэндүү олон байна. Тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй ижил тэгш эрхтэй ардчилсан Монгол Улсад бүсгүй хүний үнэлэмж өдрөөс өдөрт унасаар байгаа. Улс төрийн тавцанд гарч ирсэн нэг эмэгтэй өөрөө өөрийнхөөрөө амьдарсны төлөө элдэв янзын хоч өгч доромжлох нь хэвийн үзэгдэл болов.

Нэр дэвших эрхээ эдлэх гэсэн олны танил бүсгүйг ширээний хүүхэн, биеэ үнэлэгч мэтээр доромжлохоо юман чинээ тоохоо больжээ, монгол залуус. Тэр тусмаа эмэгтэй улстөрчдийг үл хүндэтгэх, доромжлох өнгө аясаар хандах хандлага буурахгүй байгаа юм.

Эхнэрээ хэд хэдээр сольж, элдэв хүүхэн шуухантай нэр холбогдож явдаг атлаа эрэгтэй улстөрчид тун ч ариухан хүмүүс. Харин эмэгтэй улстөрч хазгай хэлсэн нэг үг, халтирч алхсан нэг алхам бүрийнхээ төлөө л адлуулдаг болсон худлаа биш юм. 
 
Тэгвэл өнөө жилийн сонгуулиар ч улс төрийн намууд эмэгтэйчүүдийг адалж эхэллээ. Сонгуулийн хуулийг батлах үед улс төрийн намуудын дарга нар бүгд л эмэгтэйчүүддээ квот тогтоож өгнө, 20 хувь хүртэл эмэгтэйчүүд суух боломжтой хэмээн ам гарч байв. Гэвч өнөөдөр бодит байдал дээр нөхцөл байдал шал өөрөөр эргээд байгаа юм.

УИХ-ын болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчид хэдийнэ тодорч эхэлсэн энэ үед эмэгтэйчүүдийн квот хуульд заасан хэмжээнд буюу 20 хувьдаа хүрэхгүй гэдэг нь тодорхой боллоо. АН-ынхан өдгөө нэр дэвшигчдээ аймаг, дүүргийн намын хороодоор хэлэлцүүлж дуусаад байна.

Урьдчилсан байдлаас харахад, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, Хөвсгөл аймагт нэг, Дархан-Уулд нэг, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр нэг нийт долоон мандатыг л АН-ынхан эмэгтэйчүүддээ өгөөд байна. Нөгөө намаас ямар хүчтэй өрсөлдөгч эрчүүд тэдний тойрогт очихыг хэлж мэдэхгүй юм. Хэрвээ АН хуулиа зөрчихгүй гэвэл дахиад есөн эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэх болох нь.

 Энэ тохиолдолд АН ялах магадлалтай гэхээс илүүтэй торгуулийн суман буюу МАН-ын хүчтэй нэр дэвшигчийн өмнөөс эмэгтэй улстөрчийг "өгөөш" болгож шидэх нь нөхцөл байдал харагдаж байгаа юм. Үндсэндээ квотод хүргэж хуулиа дагахын тулд ашиггүй олон эмэгтэйчүүдийг торгуулийн суман руу илгээж ор нэр төдий үйлдэл хийх нь тодорхой боллоо.

Ганц АН ч биш бүх нам эвсэлд энэ асуудал тулгамдаж буй. МАН ч ялгаагүй эмэгтэй ганц нэг нэр дэвшигчдэд найдвартай тойрог өгөх ч ихэвчлэн АН-ын хүчтэй өрсөлдөгчийн өмнөөс ор нэр төдий явуулахаар ил далд тохироо хийж байгаа нь тодорхой байгаа юм. Хатуу квот тусгаж өгсний үр дүн өнөөдөр гарахгүй гэдэг нь эндээс харагдаж эхэллээ. 

Магад эмэгтэйчүүдэд квот тогтоож өгөөгүй бол эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр өрсөлдөж, чанартай, чансаатай эмэгтэй улстөрчид гарч ирэх байсан ч байж мэдэх. Эсвэл 16 эмэгтэй заавал УИХ-д гарах ёстой гэж үзэж байгаа бол аль аль талдаа ярилцаад эмэгтэй нэр дэвшигчийг эмэгтэй нэр дэвшигчтэй гэх мэтээр давуу талаа манай эмэгтэйчүүд бий болгох учиртай байлаа.

Харамсалтай нь нохойд барьдаг мод гэдэгчлэн хүчтэй өрсөлдөгчид бэлэг болгож явуулах байдлаар л хоёр том нам хуулиа биелүүлсэн дүр эсгэж, үр дүнд нь өмнөх сонгуулиас ч цөөхөн эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болох нь ээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан хуулийн цоорхойг яаж ашиглахаа эрчүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь дамжиггүй.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AH 2 urvagch bathme oyun gesen hognuud monold hergui lon jil tor barisan turshlagtai Oyunhorol n hamaagui deer
2018-10-17
bathimeg gedeg tagnuulcaar chi dutaad bigaa ol oortoo avahgui uy mongol hogiin tantan bish batthimgtigee monoloos AH iih zail
2018-10-17
Зочин:
Unen helsen bn.Manai setguulzuin salbar yalanguya emegteichuuded mash ix xaltai.
2018-10-17
зочин:
Төрд хүүхнүүд дүүрхээр төр самуурдаг гэж байдаг да. Энд байгаа эмэгтэйчүүдийг бүгдий нь сонгох албагүй Батчимэг, Уянга, Оюунхорол болж бна бусад нь дэмий хүмүүсээ сонголтоо зөв хийгээрэй
2016-05-27
bathimeg gedeg tagnuulcaar chi dutaad bigaa ol oortoo avahgui uy mongol hogiin tantan bish batthimgtigee monoloos AH iih zail
Зочин:
Эрчүүд нь мунхаг мунаг болохоор ийм үг гарсан болов уу
2016-05-27
Зочин:
Эрчүүд нь мунхаг мунаг болохоор ийм үг гарсан болов уу
2016-05-27
Зочин:
Сонгох хэрэгтэй. Эмэгтэй хүнгүйгээр эрчүүд хэн ч биштэй адил улс орон юу ч биш болох гээд байна шүү дээ
2016-05-27
Зочин:
muuhan erchuudees deer huuhnuud dee, bugdeeree dahin songogdooroi,
2016-05-27
Зочин:
Уянга гэдэг хэрүүлч хүүхнийг бүү сонгоорой.Төр засгийг хуурч,худал хэлдэг гуйлгачин.нөгөө их амлалт нэхэх холбоо энэ тэр нь яасан бэ юу ч хийгээгүй. Хэрүүлээр талцуулсан урвагч авгай гай болно шүү.Түүнээс хол бай.
2016-05-27
Зочин:
Сонгох хэрэгтэй. Эмэгтэй хүнгүйгээр эрчүүд хэн ч биштэй адил улс орон юу ч биш болох гээд байна шүү дээ
Зочин:
Эё эвтэй л баймаармаар байна дарга нараа.
2016-05-27
зочин:
өнөөдөр монголд жинхэнэ улс төрч нь алга дандаа худал дүр эсгэсэн хүмүүс л баина даа сонгууль болохгүй баих сонгууль өгөх хүн монголд баигаа юм уу
2016-05-26
Зочин:
Альч намд УИХ -д гишүүний шаардлага хүндэтгэл эмэгтэй эмэгтэй даан ч алга. Түүнээс биш монголчууд эмэгтэй хүндээ даан ч хайртай л даа. Эмэгтэй хүний нэр хүндийг Уянга, Арвин, Баянсэлэнгэ, Оюунхорол, Эрдэнэчимэг, Тагнуул Батчимэг гээд одоо гишүүн эмэгтэйчүүд унагасан шүү,Монголын ард түмэн мэдэж байгаа.Бузар эмсийг бүү сонго
2016-05-26
цээгий:
М.Батчимэг, С.Оюун зэрэг сайн улс төрч эмэгтэйчүүд бий манай улсад. оюунхорол бол одоо болиосой ёстой утгагүй мэдлэг боловсролгүй худалч муухай хүнийг дахиж гаргаж төрийг самууруулаад яахав БОНХАЖЯ ыг баллаж тавьснаараа зогссон нь дээр оюунхоролын балиартуулсан ажлыг одоогийн дарга сайд нар нь зассаж залруулах гэж үйлээ үзэж байгаа
2016-05-26
AH 2 urvagch bathme oyun gesen hognuud monold hergui lon jil tor barisan turshlagtai Oyunhorol n hamaagui deer
Зочин:
Эд нарт Уянгаас өөр ард түмэн, газар шорооны төлөө зүтгэх эх оронч алга! Бусдыг нь нохой ч шиншлэхгүй дээ, хөөрхий!
2016-05-26
Zochin:
Батчимэг, Оюунгэрэл 2-т чадварлаг эмэгтэйчүүдийн төлөөл дахин сонгогдохыг хүсэн өрөе.
2016-05-26
Зочин:
Бүсгүй заяа гэж
2016-05-26
Зочин:
Олон эмс төр барьдаггүй Огтоны хамраас цус гардаггүй
2016-05-26
Зочин:
Эрчүүд нь мунхаг мунаг болохоор ийм үг гарсан болов уу
Зочин:
Эрчүүд нь мунхаг мунаг болохоор ийм үг гарсан болов уу