АН-ын бүлэг сонгуулийн хууль хэлэлцэнэ гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2012 оны улсын төсвийн тодотголын талаар хэлэлцэж, энэ оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй хэмээн үзжээ. Уг тодотголоор “2010 онд орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, засварын ажлуудын хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг хийсэн.
Үүнээс үүдэн олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, зам, гүүр дутуу баригдаад байгаа. Эдгээр ажлын гүйцэтгэлийг зарим байгууллага өөрсдийн хөрөнгөөр хийсэн.
Харин зарим нь огт хийгдээгүй байгаа. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэх ёстой” гэсэн асуудлыг бүлгийн гишүүдийн олонхи гаргасан байна.
Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар 2011 оны улсын төсвийн тодотгол, сонгуулийн хуулийн талаар хэлэлцэнэ гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ