Британийн дуучин Адель Лос Анжелес хотноо харш худалдан авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүйн авсан харш 11 өрөөнөөс бүрдэх аж. Тэрбээр энэхүү харшаа 9.9 сая ам.доллароор худалдан авчээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Катрина “Адель харш худалдан авсан нь үнэн. Гэхдээ тэрбээр хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Тиймээс өөр зүйл ярьж чадахгүй” гэж хэлжээ.
Адель гурван жилийн дараа урлагтаа эргэн ирсэн билээ. Тэрбээр Америкт уран бүтээлээ хийхийн тулд ийнхүү Лос Анжелес хотноо байшин худалдан авчээ. Дуучны хөрш нь загвар өмсөгч Хайди Клум гэнэ.
Б.Дэлгэрцэцэг