Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна
2016-06-08

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг ихэнх дуудлагыг гол усны дуудлага эзэлдэг.

 

 

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.

 

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 4 аймгийн 5 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 7 удаа гарч 11 хүн (хүүхэд-2, насанд хүрэгсэд-9) амь насаа алдсан байна.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын хоёр дуудлагаар ажиллаж байна. Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2016.05.29/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт 21 хүн ажиллаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар явганаар 15 км газарт самналт хийжээ.

 

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Хар сайрын булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /30 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 15 удаа гүний шумбалт хийсэн байна.

 

Мөн явганаар 20 км-т самналт хийсэн, гол, үертэй, шумбалт хийхэд харагдах нөхцөл хязгаарлагдмал байгаа тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоогоод байна.

 

Иймд амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Hmyysee bainga bolgoomjtoi baihgui bol bolohgui ee, yalangya hyyhed zaluusdaa anhaaruulj bai
2016-06-08