Гахай шувууны аж ахуйг дэмжих зээлийн санг байгуулна

Монголчууд 56 сая малтай. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд нийт 13 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2012-2016 онд эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо 1139-өөр нэмэгджээ. Цаашид эрчимжсэн МАА-д зориулан малын тэжээлийн үйлдвэр, техник технологи, цэвэр үүлдрийн мал импортлоход гааль, татварын зохистой бодлогыг хэрэгжүүлэхээр Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Эрчимжсэн мал аж ахуй, мал бордох, тэжээх аж ахуй болон гахай шувууны аж ахуйг дэмжих зээлийн санг 70 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэйгээр байгуулах юм байна.
Эх сурвалж: Б.Саран /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ