
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттертээ өөрт тохиолдсон нэгэн явдлыг бичсэн нь олон хүнээс дэмжлэг авчээ. Тэрбээр нэгэн өглөө гэрээсээ гараад иртэл байрных нь гадаа энд тэндгүй хог хөглөрч эвгүй харагджээ. Гэтэл цаахан нь хог түүдэг бололтой нэгэн хүн сууж байхаар нь “Энэ хавийг цэвэрлэчихвэл 5000 төгрөг өгье” гэтэл цаадах нь “Үгүй би амарч байна” гэж.
Тэгэхээр нь мань эр маск зүүж, бээлий хийгээд энд тэндгүй хөглөрөх хогийг түүж байтал бас нэгэн хог түүдэг хүн хажуугаар нь явахаар дуудаж “Энэ хавийг цэвэрлэлцээд мөнгө авах уу гэтэл цаадах нь “Тэгье 2000-ийг өгчих гэж. Хог цэвэрлэлцэж байсан хүн байн байн гишүүн рүү харж байснаа та УИХ-ын нэг гишүүнтэй их адилхан ярих юм аа” гэж байна гэнэ. “Хэнтай адилхан байна” гэтэл нөгөө хүн өөрийнх нь нэрийг хэлжээ. Тэмүүжин гишүүн ч тэр Тэмүүжин чинь би байна гэтэл мань эр худлаа ярь гээд ер халгаагаагүй гэнэ.
Гэтэл хог түүж байсан хоёрын хажуугаар хүүгээ дагуулан явж байсан нэг эмэгтэй дэргэдүүр нь өнгөрөхдөө хүүхэддээ хандан “Маргааш сургуульд явахгүй бол энэ хүн шиг хог түүдэг хүн болно шүү” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ