Адель халдагчийг буруутгажээ

Дуучин Адель өчигдөр Нью Йорк хотноо Орландогийн халдлагаар амиа алдагсдад зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан талаар “TMZ” сайт мэдээллээ.
Тэрбээр гей клубт халдаж, 49 хүний аминд хүрсэн Омар Матин гэгчид хандан Чамаас болж олон хүн уй гашууд автлаа. Тэдний нэг бол би” гэж хэлжээ.
Дуучин бүсгүй хохирогчдод зориулан “Make You Feel My Love” дуугаа дуулах үеэрээ нулимсаа барьж дийлэлгүй уйлсан аж.
Адель мөн ижил хүйстнүүдийн солонгон өнгийн далбааг даашинзныхаа бүсэнд хавчуулан Хэрвээ чи тэдний бэлгийн чиг хандлагаар нь болж хөнөөсөн бол буруу хэрэг. Энэ глобал ертөнцөд бэлгийн чиг хандлага ямар ч хамааралгүй. Тэднийг гадуурхахаа нэн даруй зогсоо” гэж хэлсэн байна. Уг тоглолтад “Maroon 5” болон “Queen” хамтлаг урилгаар оролцож, ая дуугаа хүргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ