
“Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн бүрэн эрхийн хугацаа дуусаж түүний оронд томилох хүний нэрс яригдаж эхлээд байсан. Тус компанийн ТУЗ өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, гүйцэтгэх захирал Б.Энэбишийн оронд Куб улсад Бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байсан Я.Долгоржавыг томилсон байна.
Б.Энэбиш нь "Эрдэнэс МГЛ" болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байсан ба ТУЗ-ийн хурлаар түүнийг “Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын албыг дангаар хаших үүрэг хүлээлгэсэн байна.
Я.Долгоржав нь Кубын Элчин сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард чөлөөлөгджээ. Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ