Кэри экс нөхөртөө сануулга өгчээ

img

Дуучин Мэрия Кэри тун удахгүй Австралийн тэрбумтан Жеймс Пакер гэгчтэй Италид хуримаа хийх билээ. Хос хуримандаа бэлдэж буй юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дуучны экс нөхөр хөтлөгч Ник Каннон “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Хуримын өдөр би Италид очиж, тэдний хуримыг бусниулах болно” гэж хэлжээ. Тэрбээр эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсч байгаа юм. Мөн тэрбээр “Хэрвээ Кэри над дээр ирэхгүй бол би ядахдаа хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болмоор байна. Кэри үргэлж биднийг холдуулахыг санаархаж, хүүхдүүдтэйгээ уулзахыг минь хориглодог” гэж ярьсан юм.

 

Кэри өчигдөр инстаграм хуудсаар дамжуулан экс нөхрөө хувийн амьдралыг нь хүндэтгэн үзэхийг уриалаад “Хэрвээ хурим болон хүүхдүүдээр минь оролдсон тохиолдолд хүч хэрэглэх болно” гэж сануулжээ. Тэрбээр “Хүүхдүүдээ хэнтэй уулзах эсэхийг би мэдэх болно. Хуулийн дагуу би тэдний асран хамгаалагч. Мөн чи миний хуримыг бусниулсан тохиолдолд харамсах болно” гэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ