Челси Клинтон хүүтэй боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси Клинтон өчигдөр 7.14 цагийн орчимд амаржиж, хүүтэй болсон талаар “www.radaronline.com” мэдээллээ. Уг баярт мэдээг Клинтоны хүргэн Марк Мезвински твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр эхнэр болон хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлсэн байна. Марк хүүдээ Адан Клинтон Мезвински гэх нэрийг хайрлажээ. Хос 2014 оны есдүгээр сард Шарлотте Клинтон Мезвински гэх охинтой болсон билээ.
Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон твиттертээ “Хүү минь надад итгэл өглөө. Би илүү зоригтойгоор тэмцэх болно” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ