Ц.Энхбат ажилдаа орлоо

img

Монгол Улсад цөмийн хаягдал булшлах асуудал яригдаж, эл салбарын байгууллагын нэр хүнд унасантай холбогдуулан дарга нарыг нь ажлаас нь халах шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газраас гаргасан. Эл савлагаанд өртөөгүй хүний нэг нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат юм. Тэрээр дэд дарга Ц.Дамдинсүрэн, Мон-Атом компанийн захирал  Р.Бадамдамдин нарыг ажлаас халагдах үед нь БНСУ-д эмчлүүлж байсан. С.Энхбат дарга өнгөрсөн долоо хоногт Солонгосоос эх орондоо ирсэн байна. Түүнийг эзгүйд, ажлаас нь хална, халахгүй гэсэн таамгийг хэвлэлийнхэн дэвшүүлээд орхисон. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЭГ-ын үйл ажиллагаа, цөмийн хаягдлын асуудал гээд түүнээс салбарынх нь талаар тайлан мэдээлэл сонсохыг Засгийн газрын гишүүд хүлээж байсан ч биеийн байдалаас болон оролцоогүй юм. Энэ нь Засгийн газрын тэргүүн болоод гишүүдийг нь дургүйцлийг ихээхэн хүргэсэн. С.Энхбат одоо ажилдаа орсон бөгөөд түүнд Засгийн газрын хуралдаанаар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэнэ хэмээн албан бус эх сурвалж мэдээллэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Цөмийн бохирдлоос хамгаалах газар байгуулах шаардлагатай.
2012-01-10
garchigniihaa ovogiig zasdaa shuudiinhan
2012-01-09