Ховдод хөөмийн наадам болно

Олон улсын хөөмийн IV наадам Ховд аймгийн Чандмань суманд ирэх сард болох гэж байна. Наадмын үеэр хөөмийн үүсэл, хөгжлийн сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажээ.
Уг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн наадмыг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгасан байна. Түүнчлэн наадмын үеэр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас гадна хөөмийн гарал үүсэл, байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Наадам Ховд аймгийн Чандмань суманд ирэх сарын 6-наас 9-ний өдөр болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ