Зохиолч С.Пүрэв эдгэрээд иржээ

img

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв хүндээр өвдөж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд БНХАУ-ын Бээжин хотод эмчлүүлэхээр явсан билээ. Түүний эмчилгээ амжилттай болж, өвчин нь бүрэн эдгэрч эх орондоо иржээ.

 

Тэрбээр чихрийн шижин өвчин өвдсөн бөгөөд өвчин даамжирч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болоод байсан. Эмчилгээний зардалд 70 сая төгрөг шаардлагатай болоод байв. Тус өвчнийг бүрэн анагаах боломж ОХУ, БНХАУ-д байдаг учраас  мэргэжил нэгт зохиолчид нэгдэн хандивын аян өрнүүлсэн. Улмаар С.Пүрэв зохиолчийг эмчлүүлэх хэмжээний хөрөнгө, мөнгө сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар хуримтлагдсан учраас тэрбээр гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан билээ.

 

Тухайлбал, Чикаго хотод амьдардаг Монголчууд 3500 доллар, Дэнвэрт оршин суудаг Монголчууд 750 доллар, Вашингтон хотод амьдарч буй Дэлгэрцогт гэх иргэн 200 ам.доллар хандивлажээ. Мөн Герман улсын  Рэнатэ Бауве гэх иргэн 100 евро илгээсэн бол зохилч Д.Энхболд 400 мянган төгрөгийн ном борлуулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
баяр хүргэе,
2016-06-22
Зочин:
БАЯР ХҮРГЭЕ . ӨВГӨН АХ МИНЬ АРХИ ТАМХИНААС БОЛДООРОЙ ДОО
2016-06-22